Үйл явдал: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” бие даасан үзэсгэлэнг нээнэ
Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 2-нд болох үйл явдал
- 09:00 цагт: КАРЕК-ийн Сайд нарын 25 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулж буй Олон улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно.
- 10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- 10:30 цагт: КОЙКА-ийн 2026 оны сургалт төгсөгчдийн “Дэлхий дахины өөрчлөлт ба Монгол Улсын ирээдүй: Төрийн манлайлал, итгэлцэл ба тогтвортой хөгжил” форум “Чингис хаан” үндэсний музейд болно.
- 18:00 цагт: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Хаан" галерейд болно.
- 18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лиг “M банк арена”-д эхэлнэ.
-Үндэсний мод тарих өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлнэ.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна.
Төрийн худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны А3 сертификат олгох сургалт, шалгалт Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.
Үзэсгэлэн:
-Content linked -Mongolian art studio-ийн бяцхан уран бүтээлчдийн “Шидэт ертөнц” коллаж үзэсгэлэнгийн “Норпэй” арт галерейд энэ сарын 5-ныг хүртэл гарна.
-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 5-ныг хүртэл гарна.
-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Чөлөөт болон сонгомол бөхийн тэмцээн Нагояа хотын “Inae Sports Center”-д болж байна.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.