Н.Тавинбэх нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг М.Мөнхбаатар шүүгч дахин хянана
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд |2026.09.14|-нд болж, аравдугаар сарын 02 хүртэл хойшлуулсан.
Тодруулбал, Н.Тавинбэхийг нийтийн албан тушаалтан буюу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, мөн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Улс төрд нөлөө бүхий этгээдээр тус тус ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн болон дангаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан, бусдад хахууль өгсөн гэх нийт дөрвөн хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.
Шүүх хуралдааны үеэр улсын яллагчийн зүгээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Тодруулбал, шүүгдэгч Н.Тавинбэхтэй цуг шалгагдаж байсан Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нартай шүүгчийг төрөл садны хамааралтай байх тул шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан юм.
Үүнд Шүүгч М.Мөнхбаатар "Миний хувьд Дундговь аймгийн харьяат хүн. Гэтэл хаа байсан баруун аймгийн хүмүүстэй хамаатан болгож байгаад гайхаж байна. Ямар ч байсан Ерөнхий шүүгч шийдвэрлэх болохоор хуралдааныг хойшлуулъя" хэмээсэн юм.
Урьдчилсан хэлэлцүүлэг тов ёсоор энэ баасан гарагт болно. Хуваарьт М.Мөнхбаатар шүүгч дахин хэргийг хянан шийдвэрлэхээр болсон байна.
Холбогдсон хэрэг, өрнөлийг дараах линкээс унших боломжтой.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бага газраас ирсэн өсхийн өлөнтэй САЙХАН ХУЛГАЙЧ даа манай 50бах , цагаан яс нь хатаж, хатсан яс нь үүртэл шорон, шоронгоос шороонд ортол нь ТӨР ТӨМӨР нүүрээ харуулж 10-15 жилийн ял өгөөрэй (чанга дэглэмд) муу бузарыг
Та өөрөө өөрийгөө сайн тунгаа даа
чиний хэлсэн болгон чам дээр өөр лээр чинь буухыг би харах болно
fuck you
Тэнэг хог шүү ха ха ха бүхэл бүтэн 10 аймгийн станцыг залгиж л байдаг, ходоод нь яаж тэсвээ
гүтгэсэн сүгнүүд чам шиг юмнууд байдаг учраас хар зургаа үурсан байхдаа
Энэ хулгайч торгуулийн арга хэмжээ авахуулахаар тохирцон уу. ХҮРЭЛСҮХ хулгайч энэ улсыг шавар шавхайтай нь хутгалаа
Энэ хулгайчийн бүх хөрөнгийг хурааж хамгийн хатуу ял шийтэг. 10 аймгийн иргэдийн амьдарлын боломжийг хулгайлсан адагийн хог шаар новш цаазалж устагмар
За даа хэрэг замхрах тийшээ л хандаж байх шигээ прокурорт буцаана гэдэг бол ял завших тийшээ сураггүй болно л гэсэн үг дээ
чамд ч гүтгүүлэх өдөр ирнэээ хаалтын гэрээтэй сэтгүүлүүд сайтууд нэг дор сэвэхээр энэ улсад юу болдгийг ойлшодоггүй ээ
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Хянах тусам л хэрэг нь хөнгөрч шүүгч баяжаад байдаг юм бишүү энэ их удаад байгаа хэргүүд мөнгөн дээрээ л тохироод байх шиг байгаам түүнээс биш хэрэг хийсэн үү хийсэн тэр хэрэгт нь таарсан хууль нь бн шийдэж ядаад байх юм алга удах тусам л шүүгчид ашигтай
хөрөнгийг нь хураагаад бууд
Ямар муухай хүмүүс вэ
512 ШҮҮГЧЭЭС 1НЬ 1 ТЭРБУМ ДОЛЛАРТАЙ БЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ. БИТГИЙ ХУЦ
Энэ хулгайчуудын идсэн10 аймгийн 10 н дулааны станцыг төсвийн мөнгөөр барина гэж мэдэгдсэн Ерөнхий сайдын мэдэгдэлд л гайхаад байналдаа...!!!????..
Ийм Монгол гэх сэтгэлгүй хулгайчиыг шууд буудан өг!!!!!
Их хэмжээгээр хулгайлах нь аргагүй юм байнаа. Хөнгөн ялтай( бараг ялгүй). Бурзайтал авсан хэн ч бай шоронд биш амралтын газрын манаач хийгээд явж байдаг гэхэд эргэлзэх юм алга шүү
Олон жилийн Туршлагатай Аудитороор улам бат баталгаажуулах нь чухал байдаг юм аа