НИЙГЭМНийгэм мэдээ

Үжингүнж "Алтан Эрдэнэ" хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

“Мисс Монголиа” холбооноос Монгол Улсаа төлөөлөн олон улсын гоо сайхны тэмцээнүүдэд амжилт гаргасан гоо бүсгүйчүүдэд Хүндэт цол, тэмдэг, үнэмлэх гардуулах анхны ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон Т.Үжингүнж “Алтан Эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнуулсан байна.

Т.Үжингүнж нь Дубай хотод болсон Дэлхийн бяцхан миссийн тэмцээний 2025 Гранд Прикс алтан титмийн эзэн болж , энэ онд Little Miss&Mister Universe 2026 Хятад улсын Хайнан хотод болсон тэмцээний олон улсын хүндэт шүүгчээр уригдан Монгол улсаа төлөөлөн хамгийн бяцхан шүүгчээр ажилласан юм. Мөн Бээжин хотын CATWALK STORM тэмцээнээс 9000 гаруй хүүхдүүдээс Дэд мисс байр эзэлж байсан гээд олон олон амжилтаас нь дурьдаж болно.

Тиймээс ийнхүү олон улсын тэмцээн уралдаанд эх орноо сурталчилан таниулж амжилт гаргасан тул Мисс Монгол холбоо салбарын нэрэмжит Алтан Эрдэнэ цол тэмдгээр шагнажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхэд бол хүүхдээрээ бх хэрэгтэй. Юу вэ бүр нүүр ам сормуусыг нь будаад муухай гэдэг нь хүүхдийг хүүхэн шиг болгоод хаясан бх юм. Тэр уралдаан тэмцээндээ буддаг л юм байгаа биз. Энгийн үед будаггүй байх ёстой. Зарим ээжүүд бүр ядчих юм.

Зочин
Зочин

Болиочээ, хар нялхаас нь замыг нь буруу заагаад тэнэгрүүллээ

Зочин
Зочин

Нялх амьтаныг дэндүү багаас нь хөөрөг дөөд хэн ч биш болгох нь дээ.

үгүй
үгүй

Хүүхдүүдээ бүр сүйтгээд дууслаа, болиоч ээ.

Занги
Занги

Энэ охины замыг алдуулж дээ.

Зочин
Зочин

Мундаг юмаа улс эх орны нэр гаргаад ирээдүйн амжилт нд нь хамгийн сайн сайханыг хүсэе

Холбоотой мэдээ

Back to top button