НИЙГЭМНийгэм мэдээ

10 гаруй цаг зам хааж зогссон иргэдийг хэн нь ч ТООСОНГҮЙ

Монгол Улсын хэмжээнд шатахууны нөөцийн хомсдол үүсээд үндсэндээ хоёр сарын хугацаа өнгөрөөд буй. Учир нь наадмын дараагаас ШТС-уудад дараалах машины тоо ихсэж, нөөц хэвийн хэмжээнээс багасаж эхэлсэн. Иймд иргэд шатахуун ирэхийг хүлээж автомашиндаа хонож эхэлсэн бөгөөд нөхцөл байдал сайжрахгүй хэвээр байсаар өнөөдрийг хүрсэнд бухимдан Төв талбайн урд автомашинтай зогсож эсэргүүцлээ илэрхийлж, жагсах мэдээлэл цахим сүлжээгээр түгж эхэлсэн.

Өчигдөр буюу 10-р сарын нэгний жагсаалын шууд дамжуулалтыг үзэх бол:

-Шатахууны хомсдолоор эхэлсэн жагсаал татварын дарамт, үнийн өсөлтөөр өргөжив-

Улмаар өчигдөр буюу 10-р сарын нэгний өдөр иргэд шатахууны хомсдолыг эсэргүүцэж Сүхбаатарын талбайн урд буюу Төв шуудангийн уулзварыг хааж эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Анх шатахууны хомсдолоос үүдэн эхэлсэн тус жагсаал өрнөх явцдаа "Монголын зовлон" болж өрнөв. Ингэж хэлсний учир жагсаалд нэгдэж эхэлсэн иргэд зөвхөн шатахууны асуудал бус татварын дарамт, үнийн өсөлт, инфляц зэрэг өнөөгийн бидний зовлонг эсэргүүцэж Төв шуудангийн уулзварыг хааж зогсов.

Жагсагчид 10-р сарын нэгний 13:00 цагийн орчимд зам хааж эхэлсэн бол шөнийн 23:00 цагийн үед Цагдаа нар иргэдэд уулзвараа чөлөөлөх шаардлага тавьж чөлөөлсөн байна. Үндсэндээ иргэд 10 цаг зам хааж зогссон эсэргүүцлийн жагсаалын үр дүнд гарсангүй. Учир нь Засгийн газар болон холбогдох албаны хүмүүс гарч ирж тэдэнтэй уулзсангүй.

Зарим иргэдэд тус жагсаалыг зохион байгуулалтай хэмээн хардаж байв. Мөн "төв замын уулзвар хааж зогссон нь автозамын ачааллыг нэмэгдүүлж түгжрэл үүсгэж бусад иргэдийг хохироосон үйл явдал боллоо" гэсэн шүүмжлэл өрнөв. Харин энэ талаар жагсаалд оролцсон иргэд "Биднийг тоож ирж уулзах эрх мэдэлтэй, албан тушаалтан алга. Огт ирж уулзахгүй, санал солилцохгүй байгаад харамсаж байна. Тиймээс зам хааж байж бид өөрсдийн санаа бодлоо хүчтэй илэрхийлж, аж байдал, амьдралаа дарга нарт мэдрүүлэхийг зорьж байна" хэмээн тайлбарласан.

Жагсаал үргэлжлэх хугацаанд Засгийн газар болон холбогдох албаны хүмүүс жагсагчидтай биечилж уулзаагүй. Харин төлөөлөл болсон иргэдийг Төрийн ордонд орж ирэх хүсэлт тавьсан аж. Жагсагчдын зүгээс "биднийг зохион байгуулалтай гэж харагдуулахын тулд төлөөлөл болсон хүмүүстэй уулзах санал гаргаж байна. Бид уулзахгүй, харин Загийн газрын төлөөлөл, эрх бүхий албан тушаалтан төв зам дээр гарч ирж бидэнтэй уулз" гэсэн шаардлагыг тавьсан байна.

Жагсаалийн үеэр манай сайтын гэрэл зурагчин О.Улсболдын авсан онцлох зургуудыг хүргэж байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zohion baiguulalttai shou bsiin bsh u, dandaa iim ued l zamaa haagid ehlehym.

Зочин
Зочин

Төлөөллөө оруулаад уулзъя гэхэд өөрсдөө орохгүй гэж гүрээсэн нь бас сонин л юм.

Зочин
Зочин

Бид ийм л улсын иргэд юм байна.Бүх зүйлийг улс төржүүлж бүхнийг намын байр сууринаас харна.Бид үнэхээр туйлдаж байна.30 жилийн хугацаанд төр барьсан нам биднийг ямар нийгэмд амьдруулж байгааг нүдээр, биеээр, сэтгэлээр бүхэл зүйлээрээ өдөр бүр мэдэрч байна.Бусад улс орон хөгжил ярьж ахиж дэвшиж амьжиргааны наад захын асуудлаа шийдэж байхад бид ахуйтайгаа зууралдсаар утсан дотроо муудалцсаар.Төрийн ордон хэрүүлийн газар болж ард иргэдийн дээрээс баасаар бид өөрчлөх цаг иржээ.

Зочин
Зочин

Төв замын уулзвар хаагаад бусад хүмүүсийг түгжрэлд оруулсан нь бас буруу л даа.

Зочин
Зочин

Дахиад жагсах л хэрэгтэй. Төр засгийнхан жагсаал бүр эрсдэл дагуулна гэдгийг ойлгохгүй л байна. Тэгж байгаад нэг жагсаал эргэвэл аюултай даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Жагсахаар дайн дуусаад. Бинзин ороод ирэх үү.

Зочин
Зочин

Shatahuunii homsdoloos bolooij iim baidald hur gej bsiin, zasag tor ogt toohgui bga ni unen gutramch.

Зочин
Зочин

Иргэд 10 цаг зам хааж зогсож байхад ордноос нэг ч хүн гарч ирж уулзахгүй байна гэдэг ард түмнээ ямар хэмжээнд байна гэдгийг харууллаа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гадаад явсан болохоор чаж гарч ирэх вэ дээ

Зочин
Зочин

tustai arga xamjee awch chadahgui bj unen xuttsan ymaa, benzin tsoorool tatvar ni nemeed bga ym chini irged yaaj theeh ym.

Зочин
Зочин

Төрийн ордондоо бүгчихээд гарч ирж чадахгүй байж яаж Засгийн газар гэж явах юм бэ.

Зочин
Зочин

Үнийн өсөлт, инфляцид дарагдаад сүүлдээ бензингүй хонож байгаа иргэд цөхөрч байна шүү дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Машинүй хүмүүс зөндөө бна. Унаа хэрэгтэй бол морин тэрэг бэлд л дээ.

Зочин
Зочин

Хоёр сар шатахууны асуудлаа шийдэж чадахгүй байж юун их зантай юм, гарч ирээд уулзчихаж чадахгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цаашид бүр хэцүү гэж мэд.

Зочин
Зочин

shatahuunii tsoorol unendee l dotoodiin ediin zasgiig burtsan, odoo bolio.

Зочин
Зочин

Иргэд өөрсдийнхөө амьдралыг мэдрүүлэх гэж ядаж байхад тоох ч үгүй байгаа нь харамсалтай.

Зочин
Зочин

Зам хааж зогсох нь шийдэл биш ч гэсэн өөр яаж дуу хоолойгоо хүргэх юм бэ.

Зочин
Зочин

dandaa l uureg huleehgui argatsaasan hariult uguhym, unii usult ni hunees hursen.

Зочин
Зочин

Жагсаж байгаа хүмүүсийн зөв, ингэж шахахгүй бол эд нар огт хөдлөхгүй.

Бүгдээрээ хэлэх үггүй болохоор
Бүгдээрээ хэлэх үггүй болохоор

Гарч ирж чадахгүй бна бүгдийг нь чөоөөлье

Зочин
Зочин

ene tultiraa hudlaa neh pop shaah gj

Зочин
Зочин

Sain jagsaad uih-g taraagaad og tegvel eronhiilogch ulsaa udirdah heregtei baina.

Зочин
Зочин

Зам хаагаад ч хангалт нь сайжрахгүй бензинээс болж хүмүүсийн амьдралыг хүндрүүлдэг нь буруу

Гитлер
Гитлер

Хэн ч тоохгүй ээ Жингэр хуцаж л байна Жингийн цуваа явж л байна шүү дээ үнэхээр л чин сэтгэлээсээ босоод тэмцэхгүй л бол

Зочин
Зочин

Шатахууны хомсдолтой байхад машин, мотоциклтой жагсах юм. Арай дэндүү үрэлгэн, эх оронч биш юмаа. Дайн өнөөдөр эхлээгүй улс орнууд нөцөө бэлдэж бхад манай Оюукийн засгийн газар тэзү, тендр, хурал хийж мөнгө үрэн таран хийж, хулга зэлгий хийгээд сууж бсан. Ард түмэн хэрэгт хэрэггүй зээл тавьж, гадаад дотоодоор зугаалж, хэтэрхий үрэлгэн байсны гор нь өнөөдөр энд хүрлээ. Дор бүрнээ хариуцлагатай байгаач дээ. Мөнгө хураа гэж зөвлөхөөх хуц гэдэг ш дээ. Одоо ядар ч дээ. Жагсах тусам дэлхийн доог болно.

Зочин
Зочин

Иргэд өөрсдөө хариуцлагагүй, залхуу, ялархуу, ямаан омогтой. Хүний төлөө амьларч бгаа юм шиг байдаг. Хувийн нөөцөө бүрдүүлэх нь өөрийнх нь үүрэг. Зөв, хариуцлагатай иргэн байх үүрэгтэй. Ялаж энэ дайны үед.

Зочин
Зочин

Одоо төрийн ордонг тойрч хэнийг ч гаргахгүй хэнийг ч оруулахгүй түгжиж жагсвал яах бол

зочин
зочин

хятад 366-н сая машинтай, орос 56-н сая гаруй машинтай, тэгсэн монгол 1.6 сая автомашины бензиныг асуудалгүй байлгаж чадахгүй арчаагүй төр засаг шүү

Zochin
Zochin

Nepaldana gj aigaad garch irsengui lde

Холбоотой мэдээ

Back to top button