АХБ-ны зээлээр есөн сургууль, таван цэцэрлэг барина

Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.
Азийн хөгжлийн банктай 2025 онд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн хоёрдахь нэмэлт санхүүжилт” болон “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах арга хэмжээ 2026 оны аравдугаар сарын 1-ний өдөр боллоо.
Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагаа өнгөрсөн 35 жилийн хугацаанд амжилттай өргөжин ирснийг онцлоод, томоохон хөрөнгө оруулалт хийж, боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжиж буйд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тус төслийн хүрээнд шинээр есөн сургууль, таван цэцэрлэг барьж, 17 сургууль, нэг цэцэрлэгийг өргөтгөж, нэг сургуулийн барилгын ажлыг дуусгах бөгөөд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг 11,140 суудлаар нэмэгдүүлэх аж.
Харин “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын алслагдмал буюу хөдөө орон нутагт нас баралтын түвшинг бууруулж, урьдчилан сэргийлэх юм. Энэ хүрээнд шинээр нэг аймгийн нэгдсэн төв эмнэлэг, гурван аймгийн эмнэлгийн өргөтгөл, 13 байршилд яаралтай, эрчимт эмчилгээ болон мэс заслын тасгуудыг шинэчилж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна, долоон боомтод шинээр эрүүл мэндийн төв барих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан өр тавьж ханадаггүй төртэй улс вэ дандаа л өр тавьж байх юм төрд сууж байгаа хүмүүсийнхээ цалинг жирийн иргэдийн цалин шиг болгоод үзээч яаж амьдрах бол боож үхэх байхдаа би их хурлын гишүүн гээд л онгирно төрийн хүн гээл яахыг нь харах юмсан өчнөөн баялагтай мөртлөө ард түмэн нь ядуу төрийн түшээд нь хагар ч үхтлээ баяжчихсан ийм хоёр ёртөнц болждээ
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Мөнгөнд хөтлөгдсөн новшийн эрх мэдэлтэн гэх хулгайчууд нь байгалийн баялаг, татварын мөнгийг хуугаар нь хамж, энэ тэндээс зээл нэртэй өр үүсгэж ард иргэдийг өрөнд унагаж уянгын драм тоглож өдөр хоногийг өнгөрөөж байна дөө
Цэцэрлэг сургууль хүрэлцэхгүй байна гэж ярьж байгаа мөртлөө үйлдвэрчний төв зөвлөлийн харьяа сайхан цэцэрлэгийн барилгыг нураагаад хогон овоо болгож хаясныг юу гэх вэ. Олон нийтийн өмчийг нураах зөвшөөрлийг ямар хүн өгсөн бэ?