Р.Сэддорж гишүүний санаачилсан сургууль завсардалтыг нэмэгдүүлж мэдэх хуулийн төсөл

УИХ-ын гишүүн Р.Сэддорж малчин өрхийн хүүхдийг нэг, хоёрдугаар ангид нь цахимаар сургаж, гуравдугаар ангиас нь танхимаар үргэлжүүлэн сургах агуулга бүхий хуулийн төсөл боловсруулж байгаа аж.
Хот суурин газар гэр бүлийн хоёрын нэг нь ажлаасаа чөлөө аваад, өвөө эмээтэй нь хамжаад, багшийнх нь заавар зөвлөгөөг дагасан ч нэгдүгээр ангийн сурагчаа уншжуулж, бичүүлж сургах гэж бөөн юм болдог. Атал малчны хүүхдийг бага боловсрол эзэмших хугацааных нь тэн хагас буюу бүтэн хоёр жилийг алсын зайнаас суралцуулна гэдэг учир дутагдалтай.
Хүүхдийг зургаан настай сургуульд оруулах нь хөдөө орон нутгийн амьдрал ахуйн онцлогт нийцэхгүй байгааг хэн хүнгүй ярьдаг. Р.Сэддорж гишүүн УИХ-ын сонгуулийн долдугаар тойрог буюу Говийн бүсээс сонгогдсон. Тойргийнх нь иргэд сонгогчдоос энэ асуудлыг тавьдаг нь мэдээж. Гэхдээ гуравдугаар анги хүртлээ "бие дааж" боловсрол эзэмших механик аргыг "тулгаж" боломгүй.
Хуулийн төслийн 4.8-д "Энэ хуулийн 4.7-д зааснаар сурч байгаа малчин өрхийн хүүхдийн нэг, хоёрдугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулна." хэмээн тусгасан байна. Хэдийгээр эцэг эхийн санал хүсэлтийг үндэслэнэ гэж байгаа ч хууль нэгэнт батлагдчихвал цөөнгүй хүүхэд цахим хичээл нэрийн цаана эрдэм боловсролоос алсрах эрсдэл үүснэ гэсэн үг.
Малчны хотонд цаг зав болоод интернэт сүлжээ, компьютер техникийн боломж хэр билээ. Гэрт гадаах ажилдаа хүрэлцэхгүй хүн бүл муутай малчид цахим хичээлийн турш хүүхдэдээ санаа тавьж чадахгүй. Өвөлжөө, хаваржаа сэлгэн нүүх бүрд нь интернэт бүлжээ байх эсэх нь ч эргэлзээтэй.
Ингэхээр наанадаж хичээлийн хоцрогдол үүснэ. Тэр хэрээр сургууль завсардалт нэмэгдэх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг. Одоо ч Монголын сурагчид ковидын үеийн, ковидын дараах болон багш нарын ажилтын үеийн гурван удаагийн томоохон хичээлийн хоцрогдолтой яваа. Яаралтай энэ хоцрогдолыг арилгах хэрэгтэй байгааг салбарын сайд Л.Энх-Амгалан хэлж буй.
Аав, ээж нь цаг зав, интернэт сүлжээгээ зохицуулаад хоёр жил сургалаа гэхэд гуравдугаар ангид орохдоо үеийнхэнтэйгээ ижил түвшинд байж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Үүнээс улбаалан өнөөгийн нийгэмд тулгамдаад буй үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал ч хөндөгдөж мэднэ.
Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат малчны хүүхдийг 7 настай сургуульд оруулах, ноолуур, төл малын ажил ундардаг хаврын улиралд урт амраах зэрэг зохицуулалт оруулах Боловсролын яаманд хандсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Тэгэхээр энэ асуудлыг сайтар судалж, тал талын саналыг тусган, хүүхдэд хамгийн ээлтэй байдлаар хуульчлахгүй бол хэн нэг гишүүн малчид, сонгогчдын саналыг татахын төлөө хөнгөн хийсвэр хандаж боломгүй "эмзэг сэдэв" билээ.
Статистик мэдээллээс харвал, 2018-2019 оны хичээлийн жилд бага боловсролд хамрагдвал зохих 6-10 насны нийт хүүхдийн 5.5 хувь нь, дунд ангид хамрагдвал зохих 11-14 насны нийт хүүхдийн 7.4 хувь нь сургуульд хамрагдаагүй байна. Энэ нь 6-14 насны нийт хүүхдийн 4.6 хувь нь сургууль завсардсан үзүүлэлт аж. Шалтгааныг нь авч үзвэл хөдөө орон нутагт газар зүйн байршил алслагдмал, мал маллах, ажил хөдөлмөр эрхлэх, хурдан морь унах зэрэг давамгайлжээ.
Хуулийн төсөл нийт гурван зүйлтэй. Нэгдүгээр зүйлд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалтыг нэмэхээр тусгаад буй:

Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ мал хорлон сүйтгэх ажиллагаа санаачилж бнх
Санаа нь зөв ч арга нь буруу. Хөдөөд цахимаар хичээллэх боломж хязгаарлагдмал. Тэгсэн дор багийн төвд бага сургууль барьсан Батсүмбэрийн Үдлэг багийн жишээг хэрэгжүүлэх. Багшийн хувьд бага ангийнх олдох байлгүй. Гэр бариад ч болбол ямар нэг арга хэмжээ авахгүй бол хүүхдийн ирээдүй бүү хэл хөдөөгийн ирээдүй арилах нь. Япон Лу. Гантөмөрийн гай амьдрал мэдэхгүй хэт баруунжсан том газар нутагтай нүүдлийн амьдралтайгаа мэдрээгүй этгээд
төрд шургалсан бас нэг хулгайч луйварчин өмхий лалар
бүтэхгүй ээ, 1р ангиас нь утсанд донтуулаад, ээж аав нь олигтой туслах боломжгүй, ихэнх газраа сүлжээгүй, хүүхэд яг сургуулийн орчин, багш, ангийнхандаа дасах үе биздээ, малчдын хүүхэд ихэнх нь цэцэрлэгт яваагүй байгаа
Өөр санаачлах хууль алга уу аймгаас гарсан юмнууд сумыг хөгжүүлэх, оркуудаа соёлжуулах, чиглэлийн янз бүрийн стандарт хэм,хэмжээ энэ тэртээгээс өгсүүлээд олон янзын асуудлыг цэгцэлж орчин ахуйг нь хөгжүүлж, зөв монгол хүн бий болгох чиглэлтэй хууль лхэрэгтэй байна хоёр аймгийн дарга байсан нөхөр 90 ээд онд Монгол бичиг заасан лугаа аль ч үгүй албан тээрэм гэдэг шиг нөхдийг бий болгох гээгүй бол наадмаа боль наад Хэнтийн нөхөр дөнгөж сайд болоод нэг мундаг махны захаар яваад мах дамлагчдад өөгшүүлээд үнийг нь өсгөөд нийслэлийнхэнд тус болж хорлолоо үүн шиг л боловсролыг алсаас мөхөөх бодлого шүү эргүүлэн татдаа оркуудаа
Яахав²
Яахав²
СУРГУУЛЬ ЗАВСАРДАХ МАГАДЛАЛТАЙ