Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүн амд нь эзлэх ахмадуудын тоо болон хөдөлмөр эрхлэлтээр Япон Улс хоёрдугаарт бичигдэж байна

1991 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгосон байдаг. Өнөөдөр дэлхийн улс орнуудад ахмад настнууд хүн амын хэдэн хувийг бүрдүүлдэг, амьжиргааны нөхцөл байдал ямар байдгийг харцгаая.

Япон

Японд 65 ба түүнээс дээш насны иргэд нийт хүн амын 29.6 хувийг эзэлдэг. Энэ нь дэлхийн томоохон эдийн засагтай 39 улс дундаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус улсын дараа Итали (25.6 хувь), Герман (24.2 хувь) орсон байна.  Японд ахмад настнуудын ажил эрхлэлтийн түвшин өндөр байдаг аж. Тухайлбал, 2025 онд 65-аас дээш насны иргэдийн 26 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байжээ. Үүнийг насны бүлгээр авч үзвэл 65-69 насныхны 54.5 хувь, 70-74 насныхны 36.2 хувь, 75-аас дээш насныхны 12.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэг аж.

Удирдах албан тушаал хашдаггүй ажил эрхэлж буй ахмад настнуудын 76.1 хувь нь гэрээт болон цагийн ажил зэрэг хийдэг байна. Ахмад настнуудын амьжиргааны нөхцөл байдал тэнд ч мөн анхаарах асуудал болсон юм. Ялангуяа Япон дахь ганцаараа амьдардаг өндөр настнуудын ядуурлын түвшин олон улсын хэмжээнд өндөрт ордог.

Сингапур

Сингапур өнгөрсөн долоо хоногт хүн амынх нь 21.4 хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлдэг болсноор хэт хөгширсөн нийгэм болжээ. Арван жилийн өмнө энэ үзүүлэлт 13.7 хувь байсан юм. Харин тус улсад амьдарч буй бүх хүнийг тооцвол хувь нь арай бага гарна. Учир нь Сингапур дахь гадаад ажиллах хүчний дийлэнх нь залуу хүмүүс байдаг.

Сингапур нь ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшнээр хамгийн өндөр үзүүлэлттэй. 2025 онд 65-аас дээш насныхны 31.5 хувь хөдөлмөр эрхэлж байсан нь арван жилийн өмнөх 24.7 хувиас мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. Сингапурын тэтгэврийн тогтолцоо бусад орноос ялгаатай байдаг. Тус улсад төрөөс олгодог уламжлалт системийн тэтгэвэр байдаггүй, харин хүмүүс өөрсдийн хуримтлуулсан CPF буюу Төв хадгаламжийн сангийн мөнгөнөөс тэтгэврээ авдаг байна. Уг хуримтлалыг насан туршийн сарын орлого хэлбэрээр авч болдог.

Харин амьдралынхаа туршид бага орлоготой байсан ахмад настнуудад Сингапур “Silver Support” хөтөлбөрөөр нэмэлт дэмжлэг үзүүлдэг байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 65-аас дээш насны иргэд улирал тутамд 1,080 сингапур доллар хүртэлх мөнгөн тэтгэмж олгодог юм. Сүүлийн жилүүдэд Сингапурт ганцаараа амьдрах ахмад настнуудын тоо нэмэгджээ. 2025 онд 88 400 ахмад настан ганцаараа амьдарч байсан нь тус улсад оршин суудаг ахмад настнуудын 11.5 орчим хувь юм.

Итали

Итали нь Европын Холбоон дахь хүн амын тоонд ахмад настнуудын эзлэх хувь хамгийн өндөр орон юм. Тус улсын хүн амын 24.7 хувь нь 65-аас дээш насныхан эзэлдэг. Тэтгэврийн насны италичууд хөдөлмөр эрхлэх нь ховор байдаг аж. Тодруулбал, 2022 онд 65-аас дээш насны иргэдийн 5.3 хувь нь ажил эрхэлж байжээ. Тэтгэвэрт гарах насанд ойртсон хүмүүсийн дунд ч энэ үзүүлэлт бага байдаг. 2024 онд 60–64 насныхны 47 хувь хөдөлмөр эрхэлж байсан нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) дунджаас 10 орчим хувиар бага үзүүлэлт байжээ. Ийм учир Италид ахмад настнуудын гол орлого нь тэтгэвэр болж өгдөг.

2025 онд ганцаараа амьдардаг 65-аас дээш насны иргэдийн 29.6 хувь нь ядууралд өртөх эсвэл нийгмээс тусгаарлагдах эрсдэлтэй гэсэн тоо баримт гарсан юм. Харин орлого нь тэтгэвэр болон төрийн халамжид тулгуурладаг өрхүүдийн хувьд энэ үзүүлэлт 32.6 хувь байжээ. Цаашид Италид ганцаараа амьдардаг ахмад настнуудын тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Герман

Германд 2024 оны байдлаар 65 ба түүнээс дээш насны 19 сая орчим иргэн байсан нь нийт хүн амын 23 орчим хувь байв. Тус улсад ахмад настнуудын нийт хөдөлмөр эрхлэлтийн түвшин харьцангуй бага. 2022 онд 65-аас дээш насныхны 8.9 хувь нь ажиллаж байжээ. 2025 онд Германд 65-74 насныхны 14 хувь нь хөдөлмөр эрхэлж байсан аж. Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг нарийвчлан үзвэл 65 хувь нь сард 556 евро хүртэлх орлоготой ажил хийдэг байна.

Сүүлийн жилүүдэд Германд ахмад настнуудын ядуурлын нөхцөл байдал дорджээ. Тус улсад 65-аас дээш насны иргэдийн 19.5 хувь нь ядуурлын эрсдэлтэй байсан нь улсын дунджаас 3.4 хувиар өндөр байв. Эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 21.3 хувь байсан бол эрэгтэйчүүдийнх 17.3 хувь байжээ.

Эдгээр жишээнээс харвал төрөөс тэтгэвэр олгодог систем дээр тулгуурладаг хоёр оронд ахмадуудын хөдөлмөр эрхлэлт харьцангуй бага байна. Гэсэн хэдий ч жишээ болгон харсан орнуудад ахмадуудын ядуурлын эрсдэл улам нэмэгдсээр байгаа юм. 

Эх сурвалж: Japan Today

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай улсад ахмадууд хөдөлмөр эрхлэх боломж бүр ч байхгүй, хэн ч ажилд авахгүй.

Иргэн
Иргэн

Аргагүй ш дээ. Төрийн тусгай цэрэг, цагдаа, онцгойгийн албан хаагчдаа 40 гаруйхан насанд нь тэтгэвэрт гаргачихна. Бусдыг нь олон хүүхэдтэй, эмэгтэй гэх зэрэг шалтгаанаар 50, 55 насанд нь тэтгэвэржүүлчихнэ.
Хүний амьдралын чанар харьцангуй сайжирч, дундаж наслалт нэмэгдсэн үед 60 нас тэтгэвэрт гаргахад эртэднэ. Хүн ам цөөхөн, ажиллах хүч муутай атлаа яагаад ийм бодлогогүй тэнэг хууль гаргадгийг, үе үеийн 76, 126 л мэдэх бх.
Нийгмийн даатгалын сан нь хоосон байж яагаад харалган бодлого явуулдаг юм бол. Тэгээд төрийн өндөр албан тушаалдаа нялх Сэнгүмүүдээ тавьчихна. Гадны парламент, төрийн албаныхныг хараач. Нас тогтсон туршлагатай ахмадууд нь л ажиллаж залуусдаа үлгэрлэдэг.

Зочин
Зочин

Singapur shig uursdoo huromtulal uusgedeg togtoltsond шилжих хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сайхан санаа байна нэгдээд хуримтлал үүсгий

Зочин
Зочин

Японд 75 гарсан өвөө нар ажиллаад байхад манайхан 50 хүрээд л тэтгэвэртээ суумаар байна гэх юм.

Зочин
Зочин

manai ahimaduud yaaj irgedees yaduurahq bj chadhav de, tetgever ni khed bilee.

Зочин
Зочин

Mongold ch gesen ahmad naastnuudaa gantsaarand ni hayah geed bga ym bishvv.

Зочин
Зочин

Хөгжилтэй орнуудад хүртэл өндөр настнуудын ядуурал асуудал болж байхад манайх ч яах вэ дээ.

Зочин
Зочин

65 гарчихаад ажиллаж байна гэдэг чинь жаргал уу, зовлон уу гэдгийг бодох л хэрэгтэй.

Зочин
Зочин

Манайд бол 60 хүрээд л нийгмээс арчигдаж байгаа юм шиг хаягддаг.

Зочин
Зочин

tetgevriin togtoltsoog undseer ni urchiloh gants zam shuu.

Зочин
Зочин

italid tetgevreere l amidardag bgalda, mongol shig.

Зочин
Зочин

Тэтгэврийн даатгалын мөнгийг НДШ нэртэй шулуулахаа больчихвол иргэд өөрсдөө хадгаламж үүсгэж чадна.

Зочин
Зочин

Gantsaaraa ambidardag ahimaduud olood bga ni uneheer haramsaltai ymaa.

Зочин
Зочин

Сингапурын Silver Support шиг бодит дэмжлэг манайд огт алга.

Зочин
Зочин

Залуудаа хөдөлмөрлөж хуримтлуулсан нь л өтөл насандаа амар тайван амьдрах юм байна.

Зочин
Зочин

Japond hyataduud ih orj irj bga болохоор хөгшчүүл нь ажиллахаас өөр аргагүй.

Зочин
Зочин

Япон, Сингапур шиг өндөр хөгжилтэй газар ч ахмадууд нь ядууралд өртөж байна гэхээр аймаар юм.

Зочин
Зочин

Хаана ч гэсэн 60 аас илүү наслах хэрэггүй хурдан бурхны орон явах хэрэгтэйдээ.

Зочин
Зочин

Хүүхдүүд нь ээж аав нараа хүүхэд харагч байх ёстой мэтээр хардаг харж өгөхгүй бол хамгийн муу хадам ээж нэр зүүдэг

Холбоотой мэдээ

Back to top button