УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Манжингийн маапаан, улаанбуудайн урамшууллын “но”-г захаас нь дэлгэсэн Хяналтын сонсгол

 “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр эхэллээ.   2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлсэн ч Сонсголын хүрээнд шинжээчид эдгээр төслийн дөнгөж 37 хувийн баримт дээр буюу маш хязгаарлагдмал хүрээнд шинжилгээ хийн дүгнэлт гаргажээ.

Хөдөө аж ахуй салбарт 2008-2025 он хүртэл газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл, урамшуулал, дэмжлэгт нийт 6 их наяд төгрөг зарцуулсан ч салбарын бүтээмж нь буурч, ажилгүйдэл нэмэгдэв.

Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг дэмжихэд 531.6, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 267.2, гааль татварын  хөнгөлөлт, чөлөөлөлтөд 304.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуй нэгж авчээ. Үүний 603 тэрбум нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсон аж.

₮349 тэрбумын урамшуулал хаана, хэнд очсон нь тодорхойгүй байна

Өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгосон урамшууллын тухай баримт материал бүрдүүлэхэд 63 хувь нь сох дутуугаас гадна ХХААХҮЯ, Үндэсний статистикийн хорооны албан мэдээлэл хоорондоо асар зөрүүтэй байгааг сонсголын үеэр шүүмжилж байв.

Ялангуяа ХААХҮЯ 2008 оноос хойш ₮979.9 тэрбумыг 7 төрлийн хөнгөлөлт урамшуулалд зарцуулсан гэх боловч ₮349 тэрбум хаачсан нь мэдэгдэхгүй байгааг шинжээчид онцолсон.

Өнгөрсөн 18 жилийн турш урамшуулал гэж төрөөс олгосон 980 тэрбум төгрөгийн гуравны нэг нь хаачсан, хэн авсан нь тодорхойгүй байгааг  ингээд зүгээр өнгөрүүлж болохгүй гэж ажлынхан хэсгийнхэн болоод УИХ-ын гишүүд онцолж, нэхэж шаардах нь зүйн хэрэг. Шинжээч нарын зүгээс үүнийг ХХААХҮЯ-наас мэдээллээ бүрэн ирүүлээгүй гэж дүгнэжээ.

Манжингийн маапаан ба улаанбуудайн урамшууллын но

Ноос, ноолуур, сүүний, улаанбуудайн гээд төрөөс олгох төрөл бүрийн дэмжлэгийг авахын тулд албан тушаалтнууд хэрхэн сүлбэлдэн, яаж тархи ажиллуулсан “но”-г илчлэх цөөн хэдэн баримт дурдагдав, сонсголын үеэр.  Тухайлбал, шинжээч “Улаанбуудайн урамшууллын материалыг хуурамчаар үйлдэж 30 аж ахуйн нэгж нийт 562 сая төгрөг авсан” хэмээн танилцуулсан юм.

Түүнчлэн 120 гаруй зээл, дэмжлэгийн эргэн төлөлтийн асуудал хөндөгдөж, гурван жилийн дараа буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үед шүүхэд хандсан тухай ноцтой баримтуудыг дэлгэж, гишүүд асуулт асуухад одоогийн сайд нь түнтийтлээ уурлаж харагдана лээ. Тариагүй манжингаа хүртэл тарьсан гэж баримт материал бүрдүүлэн ₮1.2 тэрбумын урамшуулал авсан асуудал өдгөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг зөвхөн шинжээч гэлтгүй Сангийн яамны газрын дарга Ж.Цогтбаяр ч баталлаа.

Хүнсний хувьсгал, Атар 4, Цагаан алт, Шинэ хоршоо хөтөлбөрийн хүрээнд нэг компани 19 удаа зээл авчээ

2020-2025 онд хэрэгжүүлсэн Хүнсний хувьсгал, Атар 4, Цагаан алт, Шинэ хоршоо, Ноолуур бэлтгэл, Ковидын үеийн 10 их наядын хөтөлбөр зэрэг зургаан  төсөлд нийтдээ 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлжээ. Гэхдээ ердөө тэн хагас нь малчид бөгөөд нийт зээлийн 20 хувийг л малчид авсан байна. Сонгуулийн үеэр Шинэ хоршоо хөдөлгөөн эхлүүлж, хөдөө орон нутагт баахан барьцаагүй, чанаргүй зээл олгосон нь одоо буцаан төлөлт, хүүнээсээ эхлээд томоохон асуудал дагуулж байгааг энэ үеэр гишүүд хөндөж байв. Гэтэл дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд нэг компани гэхэд л 19 удаа зээл авсан тохиолдол байгаа аж.

Түүнчлэн Засгийн газар улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын гурилын хангамжийг нэмэгдүүлэхээр 2008-2025 онд 279.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгоход нэг өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж нийтдээ ₮18 тэрбумын  урамшуулал авсан тохиолдол байгааг гишүүд эрс буруушаан шүүмжилж, энэ мэт  мэдээллийг нийтэд ил тод болгох талаар асуудал дэвшүүлж байв.

Хүрээний бузар булайг ухвал далай гэдэг шиг л Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйн салбарын но захаасаа нэг иймэрхүү.  Ерөнхий хяналтын сонсгол маргааш үргэлжилнэ.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Я.Содбаатарын тавиулууд ХАА-н яамаар нэг байхад юу хүлээсэн үхэрнүүд вэ

Зочин
Зочин

ХАА-н яамыг татан буулга. Бүх хорыг үйлдвэрлэдэг газар !

Иргэн
Иргэн

Брдний төлсөн татварыг энэ хулгайчууд ингэж завшиж байхад номхон хүлцэнгүй хараад суух гэж үү. Арай хэтэрч байна.

МАН-ын жирийн гишүүн
МАН-ын жирийн гишүүн

МАН-ын бөөснүүд ингэж л таргалж бгаа юмдаа, тэхэд бид нар дахин дахин сон гоод л бдаг ?!
Сонгоод л байж дээ…..өөр яах ч билээ ?

Зочин
Зочин

Сонгохоос л биш яахав дээ, ямар ардчил лыг сонголтой биш….?!

Иргэн
Иргэн

Ингэж урамшуулал өгөөд, үйлдвэрлэлийг дэмжээд бхад яагаад гурил талхны үнэ байнга нэмэгддэг вэ гээдл асуугаад бхад тайлбарлахгүй бултсаар бхын. МАА, газар тариаланг дэмжих сангаар дамжуулсан мөнгийг арай үр дүнгүй зарцуулдаг болтой. Зарим нь ногоо тарина гэж зээл аваад наймаа хийдэг ч гэж бх шиг дунд, доод шатанд хяналтгүйм бишүү.Яана вэ. Сонсголд оролцож бгаа гишүүд нь танай манай нам гээд л хэрүүлийн чанартай ярихын .? Бид 1л эх оронтой бусуу . Зөвийг олно гэж бгам бол буруу ярих хэрэггүй л дэ. Ажил хэрэгч бхыг хүсмой…

Зочин
Зочин

МАН засагт бгаа цагт асуудал ингэж ший дэгднээ, харж л бгаарай !
1. Тэр түнтийтлээ уурлаад бгаа боловсро лгүй бүдүүлэг Сайд нь бүх хэргийг өөрөө үүрээд шоронд явна, яг Батзоригт шигээ
2. МАН-ын нэр цэвэр сайхнаараа үлдэнэ
3. 2028 онд та бид нар МАН-аа л ялуулна
Үүнийг ойлгож ядах юмгүй ш дээ….

Зочин
Зочин

Ж,Энхбаярыг л сайн шалгавал мөнгөө олж авна дах

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэрбумтан биздээ Жадамбаа генералын хүү чинь

Зочин
Зочин

Энэ улсад болж бүтэж байгаа ажил гэж байна уу. Дан хулгайч луйварчид

Зочин
Зочин

Төр засгийн хяналтын үүрэг
Түүвэр дайврын ссонсгол болов
Хааяа томилон гишүүдээр хийлгэдэг
Хянан шалгах түр хороогоор орлуулав

Хэрүүл тэмцлээ хяналт гэж ойлгодог
Хөлдүү сэтгэлгээ гэсэлгүй үлдэв

Уг нь төрийн ажил үүрэг бол буруу бүхнийг дор дор нь засаж явах гүйцэтгэл болохоос талцаж хэрэлдэж байгаад мартаж орхидог цаг нөхцөөх найр наадам биш л дээ. Өнөөгийн улс төрийн тогтолцоо Төрийн тэрхүү гүйцэтгэх хянах чадамж чадамжийг үгүй хийж, дээрэмчид луйварчдыг тэжээн тэтгэх арга хэрэгсэл болсон учраас тогтолцоогоо өөрчилж намгүй төрийн тогтолцоонд яаралтай шилжих хэрэгтэй болоод байгааг иргэд ярих болжээ.

Зочин
Зочин

Хаа сайгүй өгөр хулгайч залилангууд зангиа зүүсэн новшнууд яаж энэ монгол улс маань улсын дайтай улс болно до

Зочин
Зочин

Төрийн албаны дарга нар үнэхээр дампуу шуналын туламнууд юмаа даа.Танил талаараа цөлмөөд дууссан бн. Өгсний дараа биш өгөхөөсөө өмнө хяналтаа тавьж ажиллаач. Тэр сайдыг сайн шалга.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Уншигч
Уншигч

Энэ бол зөвхөн 1 л салбарын асуудал захаас нь сөхөхөд ийм байгаа гэж харж бн. Цааш нь лавшруулан үзвэл мөн ч их юм бн даа. Сонгуулиас өмнө сайн мууг бодитоор иргэдэд хүргэмээр бн.

зочин
зочин

Энэ улсад болж бүтэж бгаа юм бна уу,таминь ээ.дээр дооргүй хэдэн монголчууд бие биенээ барьж идээд улайн цайндаа гарчээ.хувьсгал хийх ёстой юу.

Last edited 18 Өдөр Өмнө by зочин
Зочин
Зочин

ULSIIN BUH SANG TSULMUSUN GENKO HULGAICHIIG BARIACHEE

Холбоотой мэдээ

Back to top button