УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энхбаяр өөрийн хүмүүсээ Г.Тэмүүлэнгээр эгүүлэн томилуулав

Засгийн газрын тангаргаа өргөөд зургаа л хонож байгаа Г.Тэмүүлэн ЦЕГ-ын дэд дарга нарыг өөрийн гэхээсээ илүүтэйгээр Б.Энхбаярын хүмүүсийг эгүүлэн томиллоо.

ХЗДХ-ийн сайдын бүрэн эрхийн томилгоонууд Цагдаагийн албаны тухай хууль, ШШГБ-ын тухай хуулиар зохицуулагддаг. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хоёр дэд дарга, ШШГЕГ-ын дэд дарга нар болон Дотоодын цэргийн штабын дарга нарыг бүрэн эрхийнхээ дагуу чөлөөлж, томилох эрхтэй.

Эргэн сануулахад, Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдоод яг 10 хоноод буюу |2025.11.03|-нд,

  • ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун
  • ЦЕГ-ын дэд даргаар О.Ганбат
  • ЦЕГ-ын дэд даргаар Б.Дэлгэрсайханыг томилсон байдаг.

ШШГЕГ-т

  • ШШГЕГ-ын дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр О.Бямбажав
  • ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү
  • ШШГЕГ-ын дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Лхагвасүрэнг томилсон юм.

Харин С.Амарсайхан өнгөрсөн зургаадугаар сард ЦЕГ-ын дэд дарга нарыг чөлөөлж, өөрийн гар нийлэх хүмүүсээ томилсон. Гэтэл энэ томилгооноос хойш гурван сарын дараа ХЗДХ-ийн сайд огцорсноор дахин томилгоо хийгдэв. Дээр дурдсанчлан Г.Тэмүүлэн өөрийн гэхээсээ илүүтэйгээр Б.Энхбаярын хүмүүсийг эргүүлэн томилсон нь анхаарал татна. Тухайлбал, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулууныг, ЦЕГ-ын дэд дарга Б.Дэлгэрсайханыг эгүүлэн томилов. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн дарга Д.Дашнямыг дэд даргаар дэвшүүлэн томилсон байна.

Өмнөх агуулгыг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button