НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлчүүдийг дулаан өвөлжих эсэхийг Бөөрөлжүүлэлтийн цахилгаан станц шийднэ

Улаанбаатарт анхны цас ороод тав хонож байна. Дүн өвөл хэдийнээ хаяанд ирээд буй энэ үед нийслэлчүүд түлээ нүүрс, тог цахилгаандаа санаа зовниж эхэлдэг. Өнгөрсөн өвөл нэгдүгээр сарын хүйтний оргил ачааллын үеэр тодорхой байршлуудад 1-2 цагийн хугацаатай цахилгаан хязгаарласан. Эргэн санавал, 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өглөөний 06:20 цагт “Дулааны 4-р цахилгаан станц”-ын наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч, зуух зогссоны улмаас цахилгааны 161 мегаваттын хэрэглээг хязгаарлах нөхцөл үүссэн.

Мөн тухайн өдрийн 18:00 цагийн үед "Бөөрөлжүүтийн цахилгаан станц"-ын зуух руу орсон нүүрс хөлдөж бөглөрснөөр станцын ачаалал 120 мегаваттаар буурч, цахилгааны хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн юм. Үүний улмаас айл өрх, аж ахуйн нэгж, нийт 417 мянга гаруй хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийгдэж байсан удаатай.

Тэгвэл "энэ өвөл мөн ингэх вий" гэсэн айдас байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр "ДЦС-4, ДЦС-3 өвлөөс өмнө засварын ажлаа дуусгахаар ажиллаж байгаа. Хүйтнээс өмнө дуусгах байх. Харин "Бөөрөлжүүтийн цахилгаан станц" энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахаас энэ өвөл нийслэлд цахилгаан хязгаарлалт хийгдэх эсэх нь шалтгаална. Өнгөрсөн өвөл технологийн алдаанаас болж нүүрс нь чийгтэй гарч, хоолойнууд нь бөглөрснийг арай гэж нүдэж салгасан. Тиймээс энэ өвөл "Бөөрөлжүүлэлтийн Цахилгаан Станц" хэр ачаалал үүрэхээс шалтгаална" гэлээ.

Бид энэ талаар "Бөөрөлжүүлэлтийн Цахилгаан Станц"-ын Үйлдвэр хариуцсан захирлаас тодруулахад "Өнгөрсөн өвөл технологийн бага зэргийн алдаа гарснаас болж асуудал үүссэн. Энэ өвөл ямар нэгэн доголдол гарахгүй, хэвийн бүрэн хүчин чадлаараа ажиллана" гэсэн мэдээлэл өглөө.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цахилгаан Станцын зуухруу орсон цас уул нь хайлмаар л юмдаа, хөлдсөн гэж бичсэн бх юм, сонин тэ….

Зочин
Зочин

Бөөрөлжүүтийн станц ашиглалтад орсон гээд сүржин зарлаад байсан, өнгөрсөн өвөл нүүрс нь хөлдөөд таг зогссон нь үнэн шүү

Зочин
Зочин

Te xereg taria taria geed tsas oroxoor l gants stantsaas xamaaraad xuldux geed bdag ymar xachin uls ve

Зочин
Зочин

Өнгөрсөн жил 417 мянган айл хөлдөх дөхсөн. Энэ өвөл дахиад нэг технологийн алдаа гээд тог таслах вий дээ

Зочин
Зочин

DTS-4 ch gesen dandaa gemtel gardag boldjee xuuchin stantsuudaa shinchlex mungu ni xanaatsdag um be

Зочин
Зочин

Odoo tegeed gants iim stantsiin xudulguunuus нийслэлийн өвөлжилт хамаарна гэхээр систем нь ямар хэврэг юм

Зочин
Зочин

Бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж ярьж байгаад л дахиад нүүрс нь хөлдөөд бөглөрвөл яах юм бэ

Зочин
Зочин

Jil bur l tsuvulguun xiyled tulaan geed baidag. Yadaj tsas oroxoor tog tsaxilgaan тасарчихгүй байж чадах уу

Зочин
Зочин

Агаарын бохирдол, тог цахилгааны асуудлаа хэзээ нэг бүрэн шийдэж дуусах юм бэ дарга нар аа

Зочин
Зочин

Texnologiin aldaa geed unguurchidag kkk. Turiin ajil chim shig l xaraat bna daa

Зочин
Зочин

Tog tsaxilgaanii une nemeed bdag barag l xereglee geeed bdag xooloi ni xulduud bdag barag l xoinos irsen uls ymaa

Зочин
Зочин

Зуух руу орсон нүүрс нь хөлдөнө гэж юу байдаг юм бэ. Анхнаасаа зураг төсөл нь буруу юм биш үү

Зочин
Зочин

Түлээ нүүрс, тог цахилгаандаа санаа зовж амьдарсаар байтал өөр зүйлд анхаарах сөхөө алга

Зочин
Зочин

Улаанбаатар хот гэж ганц хоёр задарсан станцын аман дээр дэнжигнэж амьдардаг тосгон болжээ

Зочин
Зочин

Gants uvel zuv uveljchix ymsan. Dandaa l tog тасрах вий, хөлдөх вий гэж айх юм

Зочин
Зочин

Шинэ станц барьлаа гээд сайрхаад байсан чинь нүүрс нь хөлдөөд таг зогсдог шинэ технологи уу

Зочин
Зочин

Төв аймгийн Баян сумаас Бөөрөлжүүтийн станц хүртэлх 35 км замаа засмал болгоод өгөөсэй. Ганц том машин явахад л тэр хөндий тэр чигтээ тоосонд булуулж байна. Улсын хэмжээний том станц барьсан юм бол дэд бүтэц замыг нь шийддэггүй юм уу?

Зочин
Зочин

МАН 90 оноос эхлэн хувийн хэвшлээ дэмжиж ирсэн бол одоо эрчим хүч бензиний дутагдалд орохгүй бие дааж хөгжжих байсан одоо гэсэн гадныханд баялагаа авилгаар өгөхгүй комунист үзлээ хаяж үндэсний үйлдвэрээ дэмж

Зочин
Зочин

Дулааны цахилгаан станц юм уу?

Зочин
Зочин

Огт тэгэхгүй гэж хэзээ ярьдаггүй юм шүү дээ эрчим хүчнийхэн

Зочин
Зочин

Цахилгаан станц биз дээ юун дулаан өвөлжих вэ? Энэ сэтгүүлч нар цахилгаан дулаан хоёрыг ялгахгүй байгаа юм байхдаа.

Зочин
Зочин

Бөөрөлжүүтийн станц баригдаагүй бол яах байсан юм бол ....

Baagii
Baagii

Зөв бичээч ээ, Бөөрөлжүүлэлтийн цахилгаан станц гэж байдаг вм уу

Зочинзочиг
Зочинзочиг

Сэтгэлгүй ард түмнээ боддоггүй, өөрийн ашиг сонирхлын төлөө ажил хийдэг төр засагтай байгаа цагт муу бүхнийг үзэж сонсох юм даа. Хэзээ нэг улс орон хөгжин дээшлэх юс бол доо.

Эрднээ
Эрднээ

ХҮН намынхан гэхүү ЗГ гэхүү наадуул чинь худлаа ярисаар байгаад цахилгаан дулааны нэмээд авсан, 2,3,4 станцууд дажгүй л байгаа.

Иргэн
Иргэн

Дулааны эх үүсвэргүйгээ мэдсээр байж баахан орон сууц бариад комисс хүлээж аваад байгааг яаж ойлгох вэ

Зочин
Зочин

Jil bur l uvel bolxoor dotromsoj bainga ungardag stantsuudaasaa bolж xultsuud xuldruud suudag ulamjlal eallee

Холбоотой мэдээ

Back to top button