НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

10-р сарын 02-ны 20 цагаас 10-р сарын 03-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:  

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 02-03-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Дундговийн зарим, Өмнөговийн зүүн, Дорноговийн ихэнх, Төв болон Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар, 03-ны өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-16.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -10...-15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4...+9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +13...+18 градус,бусад нутгаар +8…+13 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3...-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +7...+9 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -2...-4 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4...-6 градус, өдөртөө +7...+9 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button