Нийгэм мэдээ

Цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор “Идэр чийрэг монгол цэрэг” дэд төслийн хүрээнд цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж буй.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн цэргийн насны залуучуудыг зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, цээжний рентген зураг, цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, элэгний B, C вирус, ДОХ, серологийн шинжилгээнд хамруулж байна. 

Цэргийн насны залуучуудыг бүсчлэн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд Өнөр бүсийн залуус дүүргийн Эрүүл мэндийн төв, Толгойт бүс дүүргийн 2-р хорооны өрхийн эрүүл мэндийн төв, Төвийн бүс дүүргийн 27-р хорооны өрхийн эрүүл мэндийн төв, Баянхошуу бүс Баянхошуу салбар амбулатори дээр тус тус хамрагдах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button