УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Ковидын үед төрөөс олгосон хөнгөлөлттэй зээлийн "өрмийг нь хамсан" ноолуурын компаниуд

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” гээч сүртэй нэртэй хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар 2021 онд батлан хэрэгжүүлсэн билээ. 

Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой “Ажлын байрыг дэмжих зээл” (3%-ийн хүүтэй)-д ₮2 их наяд, Ипотекийн зээл (3%-ийн хүүтэй орон нутгийн / бусад хөнгөлөлт)-д ₮1 их наяд, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Малчдыг дэмжих зээл” болон “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”-д тус бүр ₮500 тэрбум, үлдсэн зургаан их наядыг Төвбанкны репо санхүүжилт болон бусад арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж байв.

Ковид ч алга болсон, бид ч ₮10 их наядынхаа араас нэхэл дагал болоогүй, зорилгодоо хүрсэн байлгүй гээд мартсан байтал өнгөрсөн даваа гарагийн Ерөнхий хяналтын сонсгол “бөмбөг” тэслэх нь тэр. Тэр үед 22 мянган иргэн, ААН-д 789 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд зээлдэгчдийн 50% нь 10-50 сая төгрөг, 34% нь 5-10 сая, 11% нь 1-5 саяыг авч, үлдсэн таван хувь нь ₮5 тэрбумаас дээш дүнтэй зээл авчээ. Тэдгээр 109 зээлдэгч нийт зээлийн санхүүжилтийн 55% буюу 436 тэрбум төгрөгийг давуу эрхтэйгээр авсан гэсэн үг. 

Хамгийн өндөр дүнтэй хөнгөлөлттэй зээл авсан 10 компанийн 5 нь ноолуурынх

Цар тахлын үед 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд төрөөс хамгийн өндөр дүнтэй зээлийг хамгийн хямд хүүтэй авсан 10 ААН-ийн тэн хагас буюу тав нь ноолуурын компани байх юм. Тодруулбал, “Ханбогд кашмер” ХХК зургаан удаа нийт 68.8 тэрбумыг авсан нь хамгийн өндөр дүн бөгөөд араас нь “Сор кашмер” ХХК 21.5 тэрбум, “Кашмер холдингс” ХХК 16.6 тэрбум, “Гоёл кашмер” ХХК 11.6 тэрбум, “Үлэмж кашмер” 10.5 тэрбумын хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. 

Тэртээ тэргүй хөл дээрээ бат зогссон томоохон ноолуурын үйлдвэрүүдэд очиж очиж Ковидын үед хөнгөлөлттэй зээл дахин дахин олгох ямар шаардлага байсан юм бол. Зөвхөн эдгээр таван ноолуурын компанид гэхэд ₮129 тэрбумын нэн хөнгөлөлттэй зээл олгож, ажлын байрыг нь хадгалахаас илүү амин чухал хэрэгцээ тэр үед монголчуудад байсан биш бил үү. 

ХАА-н салбарт 2008 оноос хойш хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл, дэмжлэг, урамшууллын зарцуулалтаар хийсэн сонсголын үеэр өнгөрсөн 18 жилийн булхай но-г ухвал барагдахгүй далай гэдэг нь илэрхий болсон. Ердөө тавхан жилийн өмнөх явдал буюу “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хөнгөлөлттэй зээлийнхамрагдалт, зориулалт, зарцуулалтаас харахад хамгийн өндөр дүнтэй багцуудыг улс төрийн хүрээнийхэнтэй ойр томоохон ноолуурын компаниуд болон улс төрчдийн хамаарал бүхий гурилын үйлдвэрүүд  хуу хамсан байх нь тэр. 

Ноолуур бэлтгэлийн хүрээд зарцуулах ёстой ₮200 тэрбумын эх үүсвэрээ хоёр дахин давуулав

Засгийн газраас Ковидын үед малчдын гарт бэлэн мөнгө оруулах, орлогыг нь тасалдуулахгүй байх хамгийн хурдан суваг нь ноолуурын худалдан авалт гэж үзсэн. Тиймдээ ч 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд ХАА-г дэмжих ₮500 тэрбумын зээлийн эх үүсвэр тусгагдсан бөгөөд үүн дотор “хаврын ноолуур бэлтгэлд зориулж ноолуур боловсруулах аж ахуйн нэгжүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох”-оор тусгайлан тусгасан байв. 

Ноолуур бэлтгэлийн хөтөлбөрт энэ удаа “Говь” ХХК хамгийн өндөр дүнтэй зээл буюу 79.5 тэрбумыг зургаан удаагийн хөөцөлдөлгөөгөөр авчээ. Араас нь “Ханбогд кашмер” ₮47 тэрбум, “Сор кашмер” ХХК 40.6, “Кашмерхолдингс” ХХК 35, “Хатант интернэйшнл” 26.9 тэрбум гэхчлэн нийт 14 томоохон зээлдэгч ₮10 тэрбумаас дээш дүнгээр 202 тэрбумын зээл авсан байна.

Хамгийн гол нь Ноолуур бэлтгэлийн хүрээнд олгохоор төлөлөвсөн 200 тэрбумаасаа давуулж, нийт 84 иргэн, ААН-д ₮397 тэрбумын зээл олгосон нь анхаарал татна. 

“Цагаан алт” хөтөлбөрөөс “Ханбогд кашмер” долоон удаа нийт 67 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ 

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжих бөгөөд  одоогоор нийт 183 иргэн, ААН-д ₮520 тэрбумын зээл олгожээ. “Цагаан алт”-ын хүрээнд хамгийн өндөр дүн бүхий хөнгөлөлттэй зээл авсан 10 компанийг мөн л “Ханбогд” ХХК тэргүүлж, долоон удаагийн гүйлгээгээр нийт 67 тэрбумын зээл, “Говь” ХХК 66 тэрбум, “Сор кашмер” 36.7, “Гоёл кашмер” 24, Кашмер холдингс” ХХК 23.8 тэрбумыг тус тус зээлсэн байна. 

Ингэхэд “Говь”, “Ханбогд” ХХК тэргүүтэй хэдхэн томоохон компаниудад төр нэн хөнгөлөлттэй зээлээ 6-7 удаа олгохоос аргагүй болтлоо манай ноолуурын салбарын үйлдвэрлэл, хүчин чадал доройтсон юм гэж үү. Ноолуурын салбар нь манай улсын уул уурхайн бус экспортын хамгийн том салбар бөгөөд малчдын амьжиргаатай шууд холбогддог онцлогтой. 

Иймд ноолуурын салбарын хөнгөлөлттэй зээлүүдийг хамгийн ихээр бөөндөж авдаг дээрх таван компанийн эздийг танилцуулъя.

“Говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баатарсайханы Амарсайханыг монголчууд “бүлэг зодооны” хэргээр нь эчнээ мэддэг болсон. Харин түмэн төрд нүүртэй, Хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан захирлын улс төр, бизнесийн хүрээлэл, нөлөө хэзээнээсээ том учраас олон зүйл нурших нь илүүц. “Говь”-ийн экспорт, орлого, цэвэр ашиг, хүн хүч, үйлдвэрлэлийн хүчин чадлын тухай ч ярих нь цаг үрсэн явдал болно. 

“Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар болсон бөгөөд Хөгжлийн банкнаас авсан ₮25 тэрбумын зээлээ зориулалтын бусаар зарцуулсан нь 2023 оны нээлттэй сонсголоор ил болж байв. 25 тэрбум төгрөг зээлснийхээ найман тэрбумыг ньбанкинд хадгаламж болгож, 13 тэрбумаар нь өмнөх зээлээ хааж, үлдсэн дөрвөн тэрбумыг бусад зүйлд зарцуулсан тухайгаа тэрбээр тайлбарлахдаа “Ноолуурын улирал дууссаны дараа зээл гарсан учир 8 тэрбумыг хадгалаад, хавар нь түүхий эд авсан” хэмээж билээ. 

Харин сүүлийн таван жилд Ч.Ганцэцэг захирал хөдөө аж ахуйн салбараас нийтдээ 182 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан нь саяын сонсголоор ил болов. Ямартай ч тэр 1998 онд үүсгэн байгуулагдсан компани өдгөө жилд 1500 гаруй тонн ноолуур боловсруулж, 300 000 сүлжмэл, 300 000 нэхмэл/оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болгож, 700 орчим хүнийг ажлын байраар хангаж буй.

“Кашмер холдингс” ХХК-ийг хэрэглэгчид “Эвсэг” брэндээр нь илүү сайн мэддэг. 1981-1982 оны үед “Ээрмэл” компанийн суурин дээр байгуулагдсан “Кашмер холдингс” өдгөө Монголын ноос, ноолуурын салбарын томоохон боловсруулах болон бэлэн хувцас үйлдвэрлэгч компаниудын нэг болжээ. "Кашмер холдингс"-ийн Зөвлөх зөвлөлийн дарга Б.Ёндонжамц 2021 оны тавдугаар сард Хөдөлмөрийн баатар цолыг Ц.Баатарсайхантай хамт нэг өдөр хүртсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед түүнийг Монголын ноос ноолуурын салбарыг дэлхийд өрсөлдөхүйц болгоход хувь нэмэр оруулсан хүн гэж онцолж байв.

Харин тус компанийн эзэн гэгддэг Сэмбээжавын Мөнхжаргал нь “жижиг” Тавантолгойн томоохон хувьцаа эзэмшигч, нийслэлийн А зэрэглэлийн газарт эзэн суусан нэгэн гэж хэвлэлээр цоллуулж байсан нэгэн.  

“Сор кашмер” ХХК мөн 1998 онд байгуулагдсан бөгөөд 2013 оноос хойш гүйцэтгэх захирлаар нь Б.Бархасбадь гэдэг хүн ажиллаж байгаа гэж нээлттэй мэдээллийн санд буй ч компанийн цахим хуудаст бол СЕО нь М.Эрдэнэтуяа гэж мэдээлжээ. Тэрбээр жилд 800 орчим тонн ноолуур, 200 тонн тэмээний ноос, 30 гаруй тонн сарлагийн хөөвөр, 200 гаруй тонн хонины ноос боловсруулах хүчин чадалтай, 150 орчим ажилтантай компанийг удирддаг. 

“Гоёл кашмер” ХХК нь 2005 онд дөрвөн ажилтантайгаар компани болж албан ёсоор байгуулагдсан, гэр бүлийн бизнес аж. Гүйцэтгэх захирал нь Б.Ариунаа хэмээх бүсгүй. Тус компани өдгөө 200 орчим хүнийг ажлын байраар хангаж, жилд 300 000 ширхэг ноолууран сүлжмэл, нэхмэл, оёмол, мөн арьсан эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Авсан компанийн буруу биш, өгсөн төрийн буруу!!! Төрийн эрх барьж байсан МАН-аар энэ их мөнгийг төлүүлэх ёстой!!! Хэрэв төлж чадахгүй бол дампуурлын хэрэг үүсгэх ёстой? Компанийг тэгдэг биз дээ?? Улс төрийн нам бол олон нийтийн байгууллага, ө.х. хуулийн этгээд ухаантай юм!!!

Зочин
Зочин

Хүрэлсүхийн хандивлагч-арын хүн болох Ханбогдын Ганцэцэг жилийн 3% ийн зээлээ ББСБ-аараа хүүлж ашиг олж ард түмнээ шулагч, гаднаа гяланцаг дотроо паланцаг дөө ..

Зочинолдо
Зочинолдо

Монголын баячууд гэж хөгийн юм аа

Зочин
Зочин

Тэд чнь саяханы гуйлгачингууд ханах цадах болоогүй ээ !

Зочин
Зочин

Хамгийн өндөр дүнтэй зээл авсан 10 компанийн 5 нь ноолуур гэхээр бодлогоор бөөндсөн нь илт байна

Зочин
Зочин

Ханбогд кашмер 67-68 тэрбумыг дахин дахин авч байхад жижиг бизнесүүд нь дампуурч байжээ

Зочин
Зочин

Баатарсайхан, Ганцэцэг гээд баатар цолтой бизнесменүүд нь л хамаг зээлийг хуваагаад авчих юм

Зочин
Зочин

Төрөөс олгосон хөнгөлөлттэй зээл яагаад дандаа давуу эрхтэй хэдхэн компанид очдог юм бэ

Зочин
Зочин

789 terbumiin helbereer ungu buhal 55 huv ni ердөө 109-хөн компанид очсон гэхээр арай л дэндүү

Зочин
Зочин

Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ өмнөх өрөө хаагаад хадгаламжинд хийж байхад дахиад л зээл өгөөд байдаг

Зочин
Зочин

Ковидын үед ядарсан малчид, иргэдээ дэмжинэ гэсэн чинь ноолуурын эздэд бэлэг барьчихсан байжээ

Зочин
Зочин

tsagaan alt hutulburiig bas l dahiad nooluuriin tomchuud ni hubaagaad avchihaz

Зочин
Зочин

Хүрэлсүхийн л eрөнхий сайд байхдаа хийсэн зүйлсшдээ. Ханбогд бол Хүүк хавийн фракцынх. Eр нь нэг эзэнгүй улс шиг л замбараагүй байх юм даа

Ерөнхийлөгчөөс асууя
Ерөнхийлөгчөөс асууя

ХӨГЖЛИЙН банкны 100 тэрбумын зээлтэй “Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэгт баатар цол, 180 тэрбумын зээл олгодог шударга уу?

Зочин
Зочин

10 ih nayadaas jiriin irgedid tailagnalgui tomchuud ni gantsaraa "urmiig ni hamsan" bna shd

Зочин
Зочин

kovodiin uyed ajlyn bair hadgalna gej baahan hudal yariad tomchudyn halaasig l tsenegleseen

Зочин
Зочин

Gobi, Hanbogd hoeyor l gehed heden zuun terbumaar ni tonnojee, yamar ch henlalt alga

Зочин
Зочин

jiriyin irgen 5 millioin tzeel avch chadku bhad tomchuud ni tug tsbaraar ni hamtsan bna

Зочин
Зочин

Сонсгол хийж байж л ийм аймаар тоонууд ил гарч ирэх юм, цаана нь одоо юу ч байгаа юм билээ

Зочин
Зочин

mongold shudarga biznes hiih bolomj alga, ultsturchidtei oir bval l terbumaar ni tsatsna

Зочин
Зочин

Таван богдын Баатарсайхан гэж монголын хамаг юмыг хамсан,бүх сан,Хөгжлийн банкны зээл гэх мэт бүх хөнгөлөлттэй зээлийг хамдаг луйварчин байна.200 наслах биш хятад шиг авсандаа баахан алт булуулах гэсэн юм болуу

Зочин
Зочин

Зээлээ төлсөн. Үээлээр л босно шүү дээ

Зочинхххх
Зочинхххх
Reply to  Зочин

зээлээр босно зээл авчаад байхад зүгээр төлөөд байхад өөрсдийн хүрээлээр дарамтлуулж болохгүй

Зочинхххх
Зочинхххх

УГААСА АЙМШГИЙН ГАЗРУУД ЮМ БИШ ҮҮ ӨМНӨХ ЖДҮ ЗЭЭЛДЭГЧ НАР НЬ 900 САЯ ЗЭЭЛДҮҮЛСЭН ЧИНЬ 1 ӨДРИЙН ДОТОР ТӨЛҮҮЛЭЭД НЭРИЙГ НЬ ШАВАРТАЙ ЗУУРААД ТАВЬСАН БАЙСАН БАС БОЛООГҮЙ БАХ НЬ ХАНАХГҮЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ АХ ДҮҮ ХАМААТАН САДНЫГ НЬ ӨӨРСДИЙНХӨӨ ХҮМҮҮСЭЭР ДЭЭРЭЛХҮҮЛЖ КАШМИРЫН ДЭЛГҮҮР РҮҮНЬ ОРОХООР НӨАТ НЬ БАРИМТ ӨГӨХГҮЙ, ХУДАЛ МЭЛЭЭЛЭЛ ХАА САЙГҮЙ ТАРААЖ, ХАМААРАЛТАЙ КЛМПАНИАС НЬ САНААНДГҮЙ ЗЭЭЛ АВСАН ЧИНЬ БИЗНЕСИЙГ НЬ ДАРАМТЛААД УС АЛДУУЛААД 70 САЯ ТӨГРӨГ Р ЯНЗЛУУЛААД ТАВИЛГА НТР АВХУУЛСАН БАЙСАН ЭД НАРЫН ХҮРЭЭЛЭЛ ГЭЭД БАЙГАА ЗҮЙЛ НЬ ОЙРТСОН БОЛГОНО ДЭЭРЭМДЭЖ БАЙДАГ ИД ШИДТЭЙ БАС БОЛООГҮЙ ГАЛЛЕРИА ХАВИАР МАШИНА ТАВЬСАН ЧИНЬ УУРЛААД ЯМАР ХАЧИН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН ХҮРЭЭЛЭЛТЭЙ ЮМ ВЭ

Зочинхххх
Зочинхххх

ЭНЭ ХЭДЭН НЬ ЗҮГЭЭР ХУЛГАЙЧ Ч БАЙЖ МЭДЭХ ЮМ АЙМАР ААШТАЙ ХУЛГАЙЧУУД ХАРИН ХАМААРАЛ БҮХИЙ ХҮРЭЭЛЭЛ НЬ АЛУУРЧИН ШАНТААЖЧИД ГҮТГЭГЧИД БАЙДАГ БОЛОЛТАЙ ШҮҮ

Зочин
Зочин

Үндэсний компаниуд зээл авч байж л босно шүү дээ. Экспортод гаргадаг бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээнд хийж бга бхаа. Өөрөөр яаж босох юм бэ. Авсан зээлээ мэдээж төлнө. Үндэсний хэдхэн компаниа битгий боорлож бай. Гялс босоод биднийг ажилтай байлгаасай л гэж хшсэх бх. Хийж бүтээж мэддэггүй сэтгүүлч, лайвчин, хуурамч улс төрчид, орилж чарласан юмнууд дайны хажуугаар дажин хийх хэрэггүй бхаа.

Зочин
Зочин

Монголын төр зал ланд нүдгүй

Зочин
Зочин

Ажлын байр бий болгосон гээд байгаа ч цалин, нийгмийн хамгаалал бодит дэмжлэг мөн үү. Давхар хүний хөдөлмөр мөлждөг биш байгаа. 1500000 төгрөгөөр 700 хүн ажлуулсан нь хүмүүст дэмжлэг болсон гэж бодохгүй бн.

Зочинхххх
Зочинхххх

ХАНБОГД БАС СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ЮМ БИЛЭЭ. ХАНБОГД С НООЛУУР АВСАН ЧИНЬ НӨАТЫГ НЬ НӨАТ ИЙН БАРИМТААД БҮРТГЭХГҮЙ БӨАЙНА ЛЭЭ ЁСТОЙ ДЭБИЛ

Зочин
Зочин

Хулгайч луйварчин баатар болдог улс яаж урагшлах вэ

Зочин
Зочин

Ман энэ улсыг сүйрүүлж байна

Зочин
Зочин

Цайрсан өлөн хулгайчууд л даам болчих гэж. Хөгжлийн банкнаас зээл авч банк бусаараа угаасан гээд байсан хүүхэн л төрийн дээд одон хүртээд еөк нь хүртэл реклам хийгээд таарсан новшнууд юм дөө

Балбал
Балбал

Ямарч юмыг дээгүүрээ хувааж иддэг үнэн юм бна хөнгөлтэй зээл тусламжууд

Зочин
Зочин

Монголын бүх ноолуур гадаад руу гардаг. Монголд ноолуур нэрийдлээр нейлонон хувцаснуудыг хийж зардаг

Иргэн
Иргэн

Зээл авч бж компанийн үйл ажиллагааг сайн болгож өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бх л да. Энэ бол хувь компанийн асуудал ч төр засаг ард түмэн өгөөжийг нь хүртэх талаар ямар бдаг болоо жишээ нь татвар энэ тэр нь . Авсан хүн ашгаасаа өгдөг бх зарчим бгаа да.

Зочин
Зочин

Бизнес хөнгөлөлттэй зээлээр л босно. Төлж бгаа учраас дараагийн зээл олдоно. Одоо ийм юм бичээд байж байх цаг бишээ.

Зочин
Зочин

Ноолуурын экспорт өссөн. Дахиал ч өсгөх ёстой. Монгол эмэгтэй захирлуудыг зээл авоаа гээд барьж идэх юмаа. Авахгүй яах юм. Хятад яагаад хүчтэй гээч нэг нэгнээ дэмждэг. Ажилдаа амжилт гаргаж байгаагаа шүтдэг. Манайхан бол баяжчихаа гээд атаархдаг. Авсан зээлээ төлчих бхаа ажил хийж яваа хүмүүс.

Zochin
Zochin

Аливааг бүтээж үзээгүй чалчигч нар зовлон ойлгохгүй л дээ. 2 жилийн өснө ясны үйлдвэр байгуулсан Оюунбат, Мондолиметийг Мөнхнасан 2-г зээл авчихлаа гээл бөөн юм болсон. Үндэсний үйлдвэр үгүй бол хэцүү шүү. Хийх ажил ч олдохгүй. ААН-д зээл авах нь сонин биш. Төрийн ажил, шантааж, хулхи улс төр хийж баяжих нь улсаасаа урвсан ял шүү.

Холбоотой мэдээ

Back to top button