НИЙГЭМНийгэм мэдээ

"Болор цом"-ын эзэн М.Амархүү: Яруу найрагч ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг асар том хүндэтгэл

40 дэх удаагийн "Болор цом"-ыг зураач, яруу найрагч М.Амархүү өргөлөө. Ийнхүү Архангай нутгийн яруу найрагч 17 жилийн дараа "Болор цом" өргөлөө. Харин удаах байранд "Болор цом"-ын эзэн Д.Галсансүх, О.Цэнд-Аюуш нар эзэллээ. Тусгай байранд Болор цом"-ын эзэн Л.Моломжамц, яруу найрагч Ц.Гончиг нар шалгарав.

Бид өнөө жилийн "Болор цом"-ыг өргөсөн М.Амархүүгийн баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

"Болор цом"-д хамгийн анх 1993 онд оролцож байсан. 20-иод удаа оролцож байгаа байхаа. Нарийн тоолж байсангүй. Тэгш ой дээр нь түрүүлсэндээ баяртай байна. Ойн одтой хүн юмаа би. Батлан хамгаалах яамны 100 жилийн ойн наадамд түрүүлж сэлэм авч байсан. Энэ жил "Болор цом"-ынхоо 40 жилийн ойд түрүүллээ. Баяртай байна.

Би байнгын бэлтгэлтэй хүн. Өнгөрсөн 4-5 жилд хот, хөдөөгийн найман наадамд тэргүүн байр эзэлсэн. Энэ бол миний ес дэх цом. Дотроо бол итгэлтэй байдаг. Гэхдээ өнөөдөр яг түрүүлнэ гэж бодоогүй. Энэ олон сайхан яруу найрагчдынхаа тоосон дунд ороод, сайхан шүлэг уншъя л гэж бодсон. Гэхдээ өөртөө итгэлтэй байсан, шүлэгтээ шүү дээ. Ер нь бол шүлэгтээ л итгэдэг.

Монголын ард түмэн язгуур түүхнээсээ бүгд яруу найрагч. Энэ цэцэн билигтэй ард түмний дунд яруу найрагч хэмээн хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол асар том хүндэтгэл. Өдий болтол залгамж халаа болсон хойч үеийн дүү нартайгаа, өөрийн үеийн болон дээд үеийнхээ яруу найрагчидтай "Болор цом"-ын тоосон дунд явж байгаадаа баярлаж байна. Цаашдаа яруу найргийн тулганд бадарч байгаа гал улам дүрэлзэн асах биз ээ."

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-25 08:56

Хичээл зүтгэл хэзэээд амжилтанд хүргэдэг. Баяр хүргэе

Зочин
Зочин
2022-11-25 08:56

Bayar hurgey

Зочин
Зочин
2022-11-25 08:56

Томоос том амжилт баяр хүргэе

Зочин
Зочин
2022-11-25 08:57

Таны хүртэх шагн�##� мөнөөс мөн байсан. Бачр хүргэе

Зочин
Зочин
2022-11-25 09:03

Баяр хүргэе

Зочин
Зочин
2022-11-25 09:20

Баяр хүргэе????????????

Зочин
Зочин
2022-11-25 09:43

Bayar hurgey saihan chihend chimegtei aylal blaa

Зочин
Зочин
2022-11-25 11:12

bayar hurgey

Зочин
Зочин
2022-11-25 21:38

Aav eejiin mini nutag bolox
Ariin saixan xangain
Amarxuu nairagchidaa
Amjiltiin deediig xusie

Зочин
Зочин
2022-11-25 23:23

ovoodoo olon hujaanuudiin dundaas mongol n turuullee.

Зочин
Зочин
2022-11-27 07:10

М�##� адгуус,цэцэг ногоо зурагладаг ум хум бурхан өршөөгөөс хэтэрпэггүй ж�##�гын үзлээсээ с�##�ж оюунлаг дэлхийлэг ухамсарын түвшинд очих болоогүй хэт уянг�##�аг нялуун үгтэнгүүдийн тэмцээн.

Зочин
Зочин
2022-11-27 12:16

ДЭЭР ҮЕИЙН БОЛОР ЦОМ ЖИНХЭНЭ НАЙРАГЧИД ОРОЛЦОЖ ЯРУУ ТУНГАЛАГ УРАН ГОЁ ШҮЛГЭЭРЭЭ УРАЛДДАГ БАЙЛАА.ТЭР ҮЕИЙН БОЛОР ЦОМЫН НААДАМ УЛСЫН НААДМААС ДУТАХГҮЙ УТГА ТӨГӨЛДӨР САЙХАН НААДАМ БОЛДОГ БАЙЛАА ТАНХИМД ТЭВЧЭЭРГҮЙ НЭГ НЬ УНГАС АЛДАХАД СОНСОГДДОГ ТИЙМ Л ГОЁ ГОВИЙН АНГАМАЛ ЭЛСЭНД УУСАХ УС МЭТ ҮЗЭГЧИД ТЭГЖ Л ШИМТЭН СОНСДОГ БАЙЛАА.ОДООНЫ ЭНЭ БОЛОР ЦОМ Ч ДЭЭ НОХОЙНЫ БААС ЮМДАА ҮЗДЭГ СОНСДОГ ХҮН БАЙДЫН БОЛОВ УУ? ХУЛХИНЫ НАЙРАГЧИД ОЛШИРЧ ШҮЛЭГ НАЙРАГ ГЭХЭД ТУН ХЭЦҮҮ УТГА АВЦАЛДАА МУУТАЙ ШҮЛГЭНЦЭРҮҮДЭЭ УНШДАГ БОЛЖЭЭ ХӨӨРХИЙДӨӨ ЗУУН ЧАВГАНЦААС НЭГ НЬ БАРИАНД ОРДОГ БОЛОЛТОЙ

Холбоотой мэдээ

Back to top button