Монголд анх удаа байгалийн хийн нөөцийг батлажээ
“Jade Gas Holdings” компани Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд байгалийн хийн нөөцөө батлуулан бүртгүүлжээ. Тодруулбал тус компани Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн нөөцийг ашигт малтмалын нэгдсэн санд бүртгүүлсэн байна. Ингэснээр анх удаа Монгол Улсад нүүрсний давхаргын хийн нөөц албан ёсоор батлагдав.
"Mining Weekly"-д мэдээлснээр Тавантолгойн нүүрсний давхаргад олборлох боломжтой баталгаат болон магадлагдсан 165 сая шоо метр хийн нөөц бий хэмээн бүртгэж авсан байна. Бүртгэгдсэн бүс нь “Jade Gas Holdings” компанийн төслийн талбайн багахан хэсгийг хамарч байгаа юм. Тодруулбал нийт 60 км² талбай бүхий Улаан нуур бүсийн 4.2 км² хэсгийг хамруулжээ.
Одоо тус компани төслийн үйл ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулна. Энэ нь төслийн хамрах хүрээ, дэд бүтцийн зураг төсөл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, байгаль орчны менежментийн тал дээр хүлээх үүрэг, амлалтыг тодорхойлсон албан ёсны хөгжлийн зураглал болох юм.
Төлөвлөгөөг баталсны дараа “Jade Gas Holdings” ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломжтой болно. Ингэснээр төсөл үнэлгээний шатнаас арилжааны бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлийн хэмжээний байгалийн хийн олборлолтын шатанд шилжинэ.
Мөн ирээдүйд ашиглалтын лиценз авах үйл явцыг дэмжих зорилгоор Jade компани байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон шаардлагатай бусад зохицуулалтын материалыг боловсруулан хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тус компани төслийн эхний шатанд 175 хүртэлх цооног өрөмдөж, шингэрүүлсэн байгалийн хий (LNG) дотоодын тээврийн сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөж байна. Шаардлагатай тохиолдолд уул уурхайн компаниуд болон аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой аж. Төслийн хүрээнд нийтдээ 800 орчим цооног ухаж, 30 гаруй жилийн хугацаанд ашиглах боломжтой гэж “Jade Айы Holdings” үзэж байгаа юм.
Эх сурвалж: Mining Weekly















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан мэдээ байна. Даан ч МАН самарна даа самарна.
Гацаачихгүй бол Монголд маань хэрэгтэй төсөл байна дөө.
Ямар эзэнтэй нь хамаа алга наад хийгээ хэрэглээнд нэвтрүүлээчээ. Худлаа гуцаад л суух юм.
Одоо Батамгалангийн дараагиын дүр гарч ирж зогсоох болов уу. Жэнко зүгээр суухгүй орос технологи хийж эхлэн дээ.
Орос агент Жэнко Батнайрамдал Отгонбаяртай нар яаралтай ажиллаж хөглийг саармагжуул энэ монгол чинь хөгжих гээд байна шүү
Саихан мэдээ баина амжилт
Үхсэн хатсаны сайхан , гадаад эзэнтэй хүний орд , Монголд чимх ч ашиггүй.
Бид ч бас хийгээ олборлоод эхэлмээр юм даа. Орс хойшоо л байхгүй юу.
Айлаас эрхээр авдраа нээ гэдэг үг өвөг дээдсээс ирсэн үг шүү. Алтан ураг минь их зүйлс монголчууддаа үлдээж ирсэн билээ. Түүнийг хэдэн хулгайч нар хувилдаад хулгайлаагүй л бол юм юмтай улс. 3 сая хүн амтай нэг бага оврын хотын хэмжээтэй улс юм сан
Бүгдийг нь бар арслан шиг баян чинээлэг амьдруулах орон улс ард түмэн юм уг нь. Сонгуулийн үед хайрладаг шиг бусад үед дээ хайрлаж үйлчилдэг бол.
Сонгуулийн санхүүжилтийг болиулах хэрэгтэй одоо. Оруулсан мөнгө олохын тулд эргүүлэн хулгай луйвар болдог нь гэм биш хууль болжээ болно. Иймд хуулиар болиулах ёстой. Нам хам бус мөнгөгүй өрсөлддөг болох эсвэл нам огт хэрэггүй. ЗГ байгуулдаг Ерөнхийлөгч нь. Их хурал энээ тэр зүйлгүйгээр. ЗГ хуулиа баталж Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрч. Нам хэрэггүй манайх шиг танил хамаатан болдог газар.
Аль эрт Очирбат ерөнхийлөгчийн энгэртээ арчсан газрын тосыг тооцохгүй орхиж байгаа юм уу? Хаашд гадагш нь алдчихсан манай мэдлээс гарсан гэж тооцоо юу?
МАН-ын.ээлж.болжээ???
АН.баярлана.шүү!!!
МАНын мафижсан төр нь аль хэдийн гацааж хураах ажлаа эхлүүлээ биз ээ.