Э.Болормаа: Хар зах үүсгэж, хүчтэй, мөнгөтэй нь л бензин авдаг байх нь төрийн бодлого юм уу
УИХ-ын гишүүн Э.Болормаа дараах байр суурийг өөрийн цахим хаягтаа нийтэлсэн байна.
"Нялх хүүхдээ машиндаа суулгаад нормалдаж ч чадахгүй шатахуунд оочирлож байгаа хүмүүсийг зэрлэг капиталист сайд нь ойлгох ч үгүй. Үйлчилдэг улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг нь явж байхад бусад асуудал түй ч хамаагүй байх (MCS өнгөрсөн долоо хоногт хамгийн ихээр хүссэн эрчим хүчний төслөө аваад Монголын эрчим хүчний бодлогыг урд хөршдөө зарчихсан). Гадаад ертөнц дэх хүнд нөхцөл байдлыг иргэд ойлгож байгаа. Хилийн цаадах нөхцөл байдал Г.Дамдиннямаас ч өмнө хүнд байсан, өмнөх сайд нар учрыг нь олоод болдог байсан. Арай ч хагас жил иргэдээ бензинд оочерлуулж зовоогоогүй юм сан.
За тэгээд хилээр орж ирсэн бензинээ яаж олгох дээр төрийн бодлого байдаггүй юм уу. Ийм хэмжээний нөөц байгаа учир ийм хязгаарлалттай байна гээд зохион байгуулалт хий л дээ. Нийт хэрэглээний 50-80 хувьтай тэнцэх хэмжээний бензин орж ирж байгаа юм бол тус бүрд нь түгээлтийн бодлого байх ёстой биз дээ. Яагаад бензин байсаар байхад олголт хийхгүй байгаа юм бэ. Эсхүл хар зах үүсгэж, хүчтэй, мөнгөтэй нь л бензин авдаг байх нь төрийн бодлого юм уу. Олголтын зарчим, дүрэм гэдэг чинь өөрөө төрийн бодлого шүү дээ" гэв.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.