Нийгэм мэдээ

Улсын баяр наадамд бүртгүүлээд, барилдаагүй бөхчүүдэд хариуцлага тооцно

Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 115, Ардын хувьсагалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд бүртгүүлсэн боловч ирж барилдаагүйн улмаас бүртгүүлэн, барилдах эрмэлзлэлтэй бөхчүүдийг хохироосон, мөн аймаг, дүүргийн  наадамд зодоглож барилдсан боловч барилдаан дундаас орхиж,  наадамчин олныг үл хүндэтгэсэн явдлууд гарсан.

Үүнтэй холбоотойгоор Улсын баяр наадамд бүртгүүлсэн боловч барилдаанд ирээгүй бөхчүүд, Багахангай дүүрэг, Дархан-Уул аймгийн барилдаанд  бүртгүүлж барилдсан  боловч наадмын 4, 5-ын даваанд гарч барилдаагүй бөхчүүдийн талаарх гомдол, саналууд МҮБХ-нд ирсэн байна.

Үүнтэй холбогдуулан дээрх зөрчлүүдийг  МҮБХ-ны Ёс Зүй, Сахилга Хариуцлагын Зөвлөлөөр хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Дараах хавсралтад дурдагдсан бөхчүүд бүртгүүлээд барилдаагүй болон наадмыг дундаас нь орхиж явсан учир шалтгааны талаарх тайлбараа албан ёсоор  2026 оны 10-р сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-ны Ёс Зүй Сахилга Хариуцлагын Зөвлөлд хаяглан бичгээр ирүүлэхийг анхааруулсан байна.

Улсын баяр наадамд бүртгүүлээд ирж барилдаагүй бөхчүүд:

  • 1. Улсын харцага Г.Батбаяр  Ар
  • 2. Улсын начин Б.Баатарцол БӨ
  • 3. Аймгийн арслан О.Өлзиймөнх Ду
  • 4. Аймгийн арслан Т.Мягмаржав Ув
  • 5. Аймгийн арслан Ж.Батбилэг Тө
  • 6. Аймгийн заан Б.Түвшинтулга Дог
  • 7. Аймгийн заан М.Баярмандах Сэ
  • 8. Аймгийн харцага Ч.Дагвадорж ГА
  • 9. Аймгийн начин Б.Баяраа Ар
  • 10. Аймгийн начин Б.Баатарболд Сэ
  • 11. Аймгийн начин Ш.Билгүүндалай Ор
  • 12. Аймгийн начин М.Балжинням ГА
  • 13. Аймгийн начин П.Цэвэгжав Ув
  • 14. Аймгийн начин Б.Гүррагчаа Тө
  • 15. Аймгийн начин Б.Билгүүнтөгс Ув
  • 16. Аймгийн начин О.Ерболсын БӨ
  • 17. Аймгийн начин Ц.Чагнаадорж Бу
  • 18. Аймгийн начин Б.Бэх-Очир Бу
  • 19. Сумын заан Л.Гансүх Хэ
  • 20. Сумын заан Н.Эрхэмбаатар ГС
  • 21. Сумын заан Е.Абылай БӨ
  • 22. Сумын заан Ц.Энхбаяр ГА
  • 23. Сумын заан А.Анхбаяр Төв
  • 24. Сумын заан Ж.Балжинням Ар
  • 25. Сумын заан Э.Энхцаг Ар
  • 26. Сумын заан Д.Батсүх Тө
  • 27. Сумын заан Э.Батлхагва Хө
  • 28. Сумын заан С.Тэмүүлэн ГА
  • 29. Сумын заан Ч.Эрдэнэбаяр Өв
  • 30. Сумын заан Н.Мягмарсүрэн Ар
  • 31. Сумын заан Б.Лхагваа За
  • 32. Сумын заан Д.Худабек БӨ
  • 33. Сумын заан Д.Дашзэвэг Өв
  • 34. Сумын заан П.Нэмэх ГА
  • 35. Сумын заан Т.Түвшинжаргал Өв
  • 36. Сумын заан Ц.Отгонбаяр Хо
  • 37. Сумын заан Ц.Түмэндэмбэрэл ГА
  • 38. Сумын заан /Аймгийн арслан/ Г.Түвшинтөр За
  • 39. Сумын заан Ц.Дэлгэрмөрөн БӨ
  • 40. Сумын заан Д.Бадам-Очир Ув
  • 41. Сумын харцага Б.Энэрэл За
  • 42. Сумын начин /сумын заан/ О.Одбаяр Тө
  • 43. Сумын начин Ц.Буянтогтох Тө
  • 44. Сумын начин Т.Сумьяабазар ГА

-Аймаг, дүүргийн наадамд бүртгүүлж барилдаад, дундаас нь орхиж явсан бөхчүүд-

А. Багахангай дүүргийн баяр наадам

  • 1. Улсын заан Ц.Мягмарсүрэн /4-ийн даваанд/
  • 2. Улсын начин Г.Дармаажанцан /4-ийн даваанд/
  • 3. Аймгийн арслан Б.Тайван Хо /4-ийн даваанд/
  • 4. Аймгийн арслан Б.Даваадалай Хо /4-ийн даваанд/
  • 5. Аймгийн арслан Х.Болдбаатар За /4-ийн даваанд/

Б. Дархан-Уул аймгийн баяр наадам

  • 1. Аймгийн хурц арслан С.Очирбат Да /5-ын даваанд/
  • 2. Аймгийн хурц арслан /Улсын начин/ Б.Өсөхбаяр /5-ын даваанд/
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button