НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын наадамд бүртгүүлсэн ч ирж барилдаагүй харцага Г.Батбаяр, начин Б.Баатарцол тэргүүтэй бөхчүүдэд хариуцлага тооцно

Архангай аймгийн харьяат Улсын харцага Г.Батбаяр, Улсын начин Б.Баатарцол тэргүүтэй 51 бөх энэ жилийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд бүртгүүлсэн ч ирж барилдаагүй. Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс албан шаардлага хүргүүлжээ.

Тухайлбал, Улс, аймаг, дүүргийн наадамд бүртгүүлсэн ч ямар шалтгаанаар ирж барилдаагүй мөн барилдсан боловч барилдаан дундаас орхиж, наадамчин олныг үл хүндэтгэсэн нэр бүхий бөхчүүдийг энэ үйлдлийн талаарх тайлбарыг 2026 оны 10-р сарын 10-ны өдрийн дотор хүлээн авсан байна. Дурдсан хугацаанд албан тайлбараа ирүүлсэн бөхчүүдтэй ирэх лхагва гарагт буюу энэ сарын 14-ний өдрийн 15:00 цагт уулзаж, сонсох ажиллагаа зохион байгуулахаар болжээ.

Наадамд бүртгүүлсэн ч ирж барилдаагүй, барилдсан боловч орхиж бөхчүүдийг эргэн санавал,

  • Г.Батбаяр – Улсын харцага (Архангай)
  • Б.Баатарцол – Улсын начин (Баян-Өлгий)
  • О.Өлзиймөнх – Аймгийн арслан (Дундговь)
  • Т.Мягмаржав – Аймгийн арслан (Увс)
  • Ж.Батбилэг – Аймгийн арслан (Төв)
  • Б.Түвшинтулга – Аймгийн заан (Дорноговь)
  • М.Баярмандах – Аймгийн заан (Сэлэнгэ)
  • Ч.Дагвадорж – Аймгийн харцага (Говь-Алтай)
  • Б.Баяраа – Аймгийн начин (Архангай)
  • Б.Баатарболд – Аймгийн начин (Сэлэнгэ)
  • Ш.Билгүүндалай – Аймгийн начин (Орхон)
  • М.Балжинням – Аймгийн начин (Говь-Алтай)
  • П.Цэвэгжав – Аймгийн начин (Увс)
  • Б.Гүррагчаа – Аймгийн начин (Төв)
  • Б.Билгүүнтөгс – Аймгийн начин (Увс)
  • О.Ерболсын – Аймгийн начин (Баян-Өлгий) тэргүүтэй бөхчүүд байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж

Дархан-Уул аймгийн наадамчин олныг үл хүндэтгэн 5-ын даваанд барилдалгүй орхиж улсын наадамд барилдан начин болсон Увс аймгийн Өсөхбаярт хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Үзэгч түмнийг үл хүндлэн бүхэл бүтэн аймгийн наадам самарсан хүн шүү

zochin
zochin

гарчиг нь ойлгомжгүй юм, утга найруулгаа анхаармаар юмаа

Зочин
Зочин

Энэ нэг өсөхөөгийн ах дүүгээрээ шуналын бузарууд.

Зочин
Зочин

Дарханы наадмын 5-н даваанд бахилдаагүй бөхчүүдийг яах вэ?

Зочин
Зочин

хүний эрх шүү дээ

Зочин
Зочин

Батбаяр одоо больмоор юмдаа ахынхаа хүчинд улсын цолонд хүрсэн одоо ч ахынхаа дэмжилгээр л яваа яваа гэдгээ ойлгомоор л юм даа..

ГАРЬД ӨСӨХБАЯР
ГАРЬД ӨСӨХБАЯР

БӨХИЙН ХОЛБОО ГЭЖ НОХОЙН ЖОГОРХОЙ !

Зочин
Зочин

Ажлаа сайн хийж байна

Холбоотой мэдээ

Back to top button