Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожээ
Өчигдөр /2026.09.30/ цагдаагийн байгууллагад “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл 14 цаг 21 минутад иржээ. Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байгаад 29 настай, эрэгтэй “Ж”, 52 настай, эрэгтэй “С”-г зодож амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байв.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан сэжигтэй этгээдийг олж тогтоон саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 “Хүнийг алах” гэмт хэрэг 139 бүртгэгдсэн.
Согтууруулах ундаа нь өөрийгөө хянах чадварыг удирддаг хэсгийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах цаашлаад амь насанд эрсдэл учруулах нь ч бий. Архи, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, бие биедээ хүндэтгэлтэй хандан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.