УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Элбэгдоржид хуулийнхан хилийн хориг тавьж чадаагүй тул тэр хил давжээ

"Эпштейний сонсгол"-оор нүүр нь улалзаж мэдэх байсан Ц.Элбэгдоржид хуулийнхан хилийн хориг тавьж чадаагүй тул, тэр дахин эх орноосоо гарч оджээ.

АНУ руу хилийн дээс даваад зургаан жилийн нүүр үзсэн Монголын Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сая наадмын үеэр гэнэтхэн эх орондоо ирсэн.

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй түүнийг Тавантолгойн орд газрын Хятадын компанид 100 жилийн хугацаатай өгөхийг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ шалгаж байсан билээ. Гэвч нэгэнт өөр улс руу явсны араас шалгалтын ажиллагаа хийхэд хүндрэл үүсэж, царцсан. Харин түүнийг Монголын хилээр нэвтэрсний дараа холбогдох хэргийг нь сэргээж, наадмын өмнөхөн яллагдагчаар татав.

Ингэхдээ АТГ тайлбар, мэдүүлэг авах мэдэгдэл хүргүүлсэн. Харин Ц.Элбэгдорж АТГ-т мэдээлэл өгөхөөр очихдоо “2024 оны сонгуулийн өмнөхөн миний нэрийг ашиглаж, муухай гүтгэлгүүд явсан байдаг. Шүүгч рүү зохиомол хэрэг өгч, олон улсын эрэн сурвалжлах интерпол руу миний нэрийг явуулсан. Жил гаруй шалгасны эцэст энэ бол улс төрийн шалтгаантай юм байна гээд хүчингүй болгосон байдаг. 2023 оны 9-р сараас хойшг 3 жил шалгасан байдаг. Надад ямар нэг хууль зөрчсөн юм байхгүй. Уг нь би СОР17 хуралд оролцох урилгатай байгаа. АТГ-аас өнөөдөр ирээд мэдүүлэг өгөөч гэж дуудсан учраас өгөх гээд хүрээд ирлээ. Ямар асуудлаар тайлбар авахыг нь мэдэхгүй байна. Өмнө нь надад хамруулан шалгаж байсан авилга, албан тушаалын хэрэг чинь тогтоогдохгүй байна аа гээд хаагдаж байсан юм. Юу ч гэсэн мэдүүлгээ өгөх гээд хүрээд ирлээ" гэж байв.

АТГ ийн дуудаж мэдүүлэг авч чадсан ч хилийн хориг тавиулж чадаагүй байна.

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Ц.Элбэгдоржийг дуудаж мэдүүлэг, тайлбар авсан. Шүүхэд хилийн хориг тавьж, хязгаарлалт тогтоолгохоор хүсэлт өгсөн ч шүүх хангаж шийдвэрлээгүй" гэх мэдээллийг өгөв.

Үргэлжлүүлэн тухайн агуулгыг Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад "АТГ-аас Ц.Элбэгдоржид хилийн хориг тавих агуулгаар манайд хандаагүй. Иймд шүүх хурал болоогүй, татгалзсан шийдвэрийг гаргаагүй" гэв.

Ямартай ч Ц.Элбэгдоржид хилийн хориг тавьж чадаагүй, тэрбээр дахин гадагш явсан нь тодорхой боллоо.

Ташрамд дурдахад, Жеффри Эпштэйн 2019 онд хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял сонссон бөгөөд бэлгийн мөлжлөгийн хэрэгтэн байсан түүнтэй нэр холбогдсон улс орнуудын төрийн албан тушаалтнуудын файл, материалууд ээлжлэн задарсан. Манай Монголын нэр бүхий улстөрчидтэй, тухайлан хэлвэл экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбоотой илэрцүүд ч гарч ирсэн байдаг.

Улмаар Ж.Эпштейнтэй холбогдсон Монголын улстөрчид, түүнийг тойрсон асуудлаарх нээлттэй сонсголыг |2026.10.07|-нд зарласан.

Сонсгол санаачлагч Б.Баярбаатар "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ч.Сайханбилэг нар оролцож болно. Гэхдээ түр хорооны сонсгол биш учир гэрчээр дуудахгүй. АНУ-ын Хууль зүйн яам руу бичиг явуулсан. Энэ сонсгол зөвхөн иргэдэд мэдээлэл өгөх зорилготой” гээд буй.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэгдорж буруугүй байсан бол уг сонсголд орох байсан. Даанч хулчийгаад зугтсаныг бодоход тэр буруутай, Эпштейнтэй хүүхэн зуучлахад хамтран ажилласан нь үнэн боллоо.

Зочин
Зочин

Зориуд алдаж явуужаагаа хуулиынхан

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Тарвагны нүхний шүүгчдиййг зайлуулаачээ одоо ирэхгүйгээр явцан сонсголын дараа эрэн сурвалжлах хэрэгтэй

Зочин
Зочин

Гарцаагүй гэмт хэрэгтэн !!!!! Алдсан гэдэг худал албаар зориуд явуулсан. Хилийнхэнд Даалгавар өгч гаргасан

Зочин
Зочин
Reply to  Зочин

АТГ т том хүн нь үүрэг өгөөд явуулсан аас гарцаагүй .

Иргэн
Иргэн

Явахыг нь мэдсээр дараа нь дуугарав.Төр нь ийм сул болжээ.

Зочин
Зочин

Одоо байгаа шүүх засаглал хуулийнхан мөн АТГ ынхныг цэвэрлэж зайлуулахгүй бол бүгд мафижсан байгаа нь харагдаж байна. Элбэгдоржийн ард ямар том хүчин байгааг хамгаалагч байгааг ил болгох л үлдлээ. Чаавас энэ гэж хэлэх ч багадана.

Зочин
Зочин

Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох гарц л үлдлээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Горьдсон чнь санаандаа
Гозойсон чнь салтаандаа…
Оросын тролл, хужаагийн хараал мнь…..

Зочин
Зочин

Авлигад идэгдсэн ямар ч эрх зүйн чадамжгүй хууль хүчний новшнууд дээдсийн хөлийг долоож доодостоо эр бар мэт аашилдаг даа

Зочин
Зочин

Энэ мууг Монгол Улсын хилээр оруулахгүй хориг тавьсан нь дээр шүү өмхий сэжиг сая ирж ямар гай тариад явсан болдоо

Зочин
Зочин

Арчаагүй төр, адилхан хулгайч, алуурчин, луйварчин төр найр тавьсан байж таарлаа !!

Зочин
Зочин

Энэ нөхөр саран дээр очиж амьдрахгүй бол өөр гишгэх газаргүй болох нь дээ

Ил майл бхгүй!
Ил майл бхгүй!
Reply to  Зочин

Яг үнэн! Гишгэх газаргүй болгох шаардлагатай!

Зочин
Зочин

Наадах нөхөр чинь Эрдэнэтийн хэргээр л суух байсан хүн дээ. Тэр нүүрс ,Эпштeйн, зоригийн хэрэг бол баримт нотолгоо олж чадаагүй сэжигтнээр татаад л яаж ч чадаагүй орхисон асуудал байсаан.

Зочин
Зочин

Өргөж авч хайрлаж халамжилж өсгөсөн гээд байсан ч сураггүй алга болсон тэр олон өнчин хүүхдүүдийн талаар ил тод асууж тодруулсангүй юу?

Зочиниргэн
Зочиниргэн

Хориг тавьсан байж таараа харин хоргийг хэн гэдэг улс төрчөөс даалгавар авч хуулийн нөхдүүд цуцлав гэдэг асуултанд хариулах ёстой Бямбацогт уу огцорсон Амарсайхан уу л гэдэг байна мөн Хурц гэх нөхөр төрийн ордноор намын даргаа огцруулах гэсэн сүржин мэдээ хийгээд явсан нь хүмүүсийн анхаарлыг өөр зүйлд хандуулах оролдлого бсан байж магад заа тэгээд хүзүүгүй өөрийнхөө лайг л улам л сунгаад байх юмдаа сүг чинь

Зочин
Зочин

Хуульгүй улсад л ийм .юм болдог байх

Зочин
Зочин

Эх орондоо муу муухайг хийсэн хүн д ингэж эх оронгүй юм шиг тэнүүчилж явдаг байх даа.

Зочин
Зочин

Аргагүйштээ шүүгч нь өөрийх нь томилсон шүүгч юм чинь хаха

Зочин
Зочин

goyo goyo manaihan neg iimerhuu kkkk

Зочин
Зочин

захиалагч захиалагч оргов бүгд мэднэ

Зочин
Зочин

Манай улс төр бн уу
Гутамшиг!!!
Төр нь хэн бэ !!!

Зочин
Зочин

Тавьж чадаагүй биш тавиагүй л байхгүй юү. Элбэгдорж ирж очиж ажиллана гэж хэлж л байгаа дуулдсан шүү дээ.

Зочин
Зочин

Монголын буянаар цадсан хүмүүс худал пээдийж болохгүй,анхаарна биз

Зочин
Зочин

Лаларуууд

Зочин
Зочин

Монгол улсын хилийн цаана тэр чигтээ одсугай Эргэж орж ирэхгүй хориг тавь гэр бүлтэй нь Эцэг өвгөд маань Төрийн тэрслүүг гэр бүл удмаар нь хориг цаазад оруулдаг байсан. Төрийн бүх үйлчилгээг авах эрхгүй болдог байсан.......

Зоо
Зоо

Азтайл хүнцэр юмдаааа

Зочин
Зочин

Амарсайхандаа жаргаж дээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

hovdiin hogiin hulgaich

Д. Болор
Д. Болор

ЭлБэгдоржнадад огт падгүй

Ил майл бхгүй!
Ил майл бхгүй!

Бгүй

Сэтгэл өвдөж байна
Сэтгэл өвдөж байна

Дээгүүрээ бүх агентлаг, салбарууд ялзарч, авлигад автсаныг бид бүгд мэдэж байгаа. Зүгээр өнгөрөөн өө, энэ бүх юм жүжиг шүү дээ. Манай улс энэ байдлаараа нэг улсын колони болох вий. Ирээдүй, хойч үеийн амьдрал бүрхэг байна да.

Гадгаш явуулсан албан тушаалтаныг ол.ийм арчаагүй
Гадгаш явуулсан албан тушаалтаныг ол.ийм арчаагүй

Гадгаш гаргасан албан тушаалтан хэн бэ.ийм арчаагүй байж болохгүй шүү дэ.

Зочин
Зочин

Тэнд нь ясыг нь тавь. Тэнд нь зам доор булж дар

Зочин
Зочин

Irgeddee er bar Elbegdorjiin gar hul bologch nar yavuuljee.bvgdiig soli hal zailuul

Зочин
Зочин

Эпштейн манай улсын иргэн биш ш дээ ! Баярбаатар сонсголдох эрхчгүй, чадварч гүй, МАН-ыхан зориуд хар PR хийж бгаа л хэрэг !!!

Зочин Эх оронч монгол
Зочин Эх оронч монгол

НҮБ-д ажиллаж байгаа Монголын нэрийг дархалж байгаа ганц хүн ш дээ. Хужаагийн шээсүүд Элбэгдоржийг гүжирдэн гүтгэж нэр хүндийг нь сэвтүүлсэн санаатай. Чингисийн дараа орох мундаг хүндээ.

Зочин
Зочин

Ардчиллын алтан хараацай

Зочин
Зочин

Эргүү пзд минь хэрэг хийсэн гэх нотлох баримт олдоогүй л байхгүй юу даа. Эргүү лалар бэ.

Зочин
Зочин

Гэм хийсэн бол аль хэдий баривчлах бай тугай юм болно ш дээ, яг хийсэн хэрэг гүй, хэрэг зохиогоод тохно гэхээр арай чадахгүй л бнаа даа…..

Зочин
Зочин

Энэ хүнийг эхлээд буруутайг нь нотлон тогтоох хэрэгтэй шүү. Шууд л буллидээд хэн ч итгэхгүй !!!

Зочин
Зочин

хэрэг хийгээгүй хүнийг яаж чадах юм ллруудаа

Эрдэнэ
Эрдэнэ

Элбэгдорж сайн ерөнхийлөгч байж дэ түүнийг ямар нэг аргаар шоронд хийх гэсэн хүмүүс байх юм арчаагүй хүн хогнууд би бас эд нарийн адил Элбэгдоржид муу байсан явцын дунд түүнийг ойлгосон жинхэнэ удирдагч байж

Бат инженер
Бат инженер

Ардчилал мандтугай. Элбэгпорж мандтугай. Коммунистууд сөнөтүгэй

Холбоотой мэдээ

Back to top button