Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп есдүгээр сард 265 мянган ам.доллароор “Nvidia”-гийн хувьцаа худалдаж авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сард 265 мянган ам.доллароор “Nvidia” компанийн хувьцааг худалдаж авсан байна. Мөн тэр тус компанийн 15 мянган ам.доллар хүрэх хувьцаа заржээ.

Арваннэгдүгээр сард гарснаар АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан нам ялсны улмаас хиймэл оюун ухааны салбар дахь компаниудын хувьцаа унасан. Тэдгээр компаниудын нэг нь салбарын аварга болох “Nvidia” юм. Энэ сард мөн “Nvidia”-гийн гүйцэтгэх захирал асан Жэнсен Хуанг Хятадын тагнуул хэмээн сэжиглэгдсэн эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх мэдээлэл гарсан. Үүний дараа хэд хэдэн өөр гэр бүлээс гадуурх харилцаатай байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж, дуулиан даамжран Жэнсен ажлаа хүлээлгэн өгсөн.

Гэхдээ одоогийн байдлаар Хятадын тагнуул гэж сэжиглэсэн эмэгтэйг үнэхээр тагнуул хийсэн эсэх дээр АНУ-ын ямар ч тагнуулын алба дүгнэлт гаргаагүй байгаа. Мөн Жэнсен тагнуул байж магадгүй эмэгтэйтэй харилцаа үүсгэсэн гэх тайланг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хянаж, зарим өгүүлбэрийг өөрчлөн, илүү хүчтэй үг хэллэг нэмсэн гэж “Washington Post” мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button