НИЙГЭМНийгэм мэдээ

АТГ: Авлигын хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.1 их наяд төгрөгийн хохирол төлүүлжээ

Авлигатай тэмцэх газраас 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Энэ хугацаанд нийт 2,363 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Харин өнөөдрийн байдлаар эдгээр хэргээс 1,363 нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан нийт 3.1 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Б.Гэгээ


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button