Нийгэм мэдээ

Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна

Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн үлдсэн ажил болох 90 м урттай явган хүний гүүрэн гарцын суурь, тулгуур багана болон үндсэн бүтээцийн угсралтыг бүрэн дуусгасан бөгөөд шат, пандус, хайс, хашлага, саравч зэрэг нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэлийг хангаж байна.

Гүүрэн гарц нь гурван орц, гарцтай байхаар төлөвлөгдсөн. Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор налуу зам болон явган хүний зорчих хэсгийг шийдсэнээр ахмад настан, хүүхдийн тэрэгтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой байхаар төлөвлөжээ. Явган хүний гүүр ашиглалтад орсноор тухайн хэсгээр зорчих иргэд төмөр зам болон авто замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан түвшинд зорчих боломж бүрдэж, явган зорчигчдын аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Таван шарын нүхэн гарц бүрэн ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбож, төмөр замын гармын хүлээлтээс үүдэлтэй саатлыг бууруулах, тухайн бүсийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвар, хөдөлгөөний тасралтгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

нүхэн гарцандаа явган переход хийж болоогүй юм байх даа. үзэмжгүй гүүр олширлоо доо

Зочин
Зочин

УБ хүнийг дээдэлдэг биш, автомашиныг дээдэлдэг хот боллоо!...

Зочин
Зочин

Тэр төмөр замаар нь хурдны галт тэрэг явуулаа. Зардал орохгүй хямд тусна. Улаанбаатар том хот биш, бас урт нарийн үргэлжлэх тул яг тохирно. Шатахуунгүй байхад галт тэрэг зүгээр бх. Метро бол худлаа. Маш үнэтэй. Цэвдэгтэй хөрс хайлгана. Усанд асуудал үүснэ.

Соел
Соел

Гүүрэн гарц нь одоогоор юу ч хийхгүй байгаа даа. Хаана тэгж угсралт явагдаж байгаан. Хурдхан ашиглалтад оруулаад зам хөндлөн гардаг явган хүмүүсийн хөдөлгөөнийг цэгцлэх хэрэгтэй байна. Өглөө оройд хүн нь явах уу машин нь явах уу болчихдог.

Зэс усны шугам
Зэс усны шугам

Энэ нь тэгээд хаанаас хаашаа явах хүмүүсд зориулагдсан юм болдоо.Ихэнх хүмүүс замын эсрэг талд л гарах гэж зам хөндлөн гардаг зураг дээрээс хархад хаа хамаагүй төмөр замаа даваад л гарсан бхын яг хаашаа явах хүн энэ гүүрэн гарцаар гарах юм болдооо ....

Зочин
Зочин

Ийм урт дээгүүр рүмүүс яварюхгүй зам дээгээр зүтгэнэ .

Зайка
Зайка

Яамай даа хот минь улам гоё болж ард иргэд минь амар тайван эвтэй найртай өтгөс буурлаа хүндэтгэж ,Хөх өвгөдийнхөө сургааль үгийг сонсож дагаж явцгааяа

Back to top button