Улс төрийн мэдээ

Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг ЗГ-ын хуралдаанд Ерөнхий сайд танилцуулна

Засгийн газар хуралдаж байна. Хэлэлцэх асуудлуудаас гадна Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаандаа танилцуулах юм.

Д.Батлутыг огцруулах шаардлагыг өнгөрсөн таван сард АН-аас тавьж байв. Учир нь өнгөрсөн таван сард Баянхонгорын 339-р цэргийн ангид 19 настай цэрэг камергүй өрөөнд бусдад зодуулж амиа алдсан. Энхийн цагт цэрэг амиа алдсан эл асуудалд хариуцлага хүлээж, дээд албан тушаалтан нь огцорсон нь зөв гэж үзсэн байдаг. Гэсэн ч Н.Учрал танхимаа задлахгүй хэмээн өнгөрсөн зургаан сарын хугацаанд гүрийсэн. Харин Д.Батлутын зүгээс "Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна" хэмээн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.

Харин ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар "Бодь"-ийн 110 сая ам.долларын авлигын асуудалд нэр холбогдсон юм. Тэд Ерөнхийлөгчийн манлайллыг "шүтэж", дагалдан ажлаа өгөхөө мэдэгдээд буй.

Танхим доголон, салбар сайдгүй үргэлжилж болохгүй. Иймд Ерөнхий сайд эдгээр сайд нарын оронд томилох хүмүүсийг бүрэн эрхийнхээ хүрээнд тодруулж МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулна. Дэмжигдсэн тохиолдолд УИХ-ын чуулганд танилцуулах юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button