Хувьцааны ханш нь 29 хувиар унасан тул “Intel”-ийг шүүхэд өгчээ
Аравдугаар сарын 30-нд “Intel” компанийн хувьцааны ханш 28.6 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 140 тэрбум ам.доллароор буурсан. Тэгвэл тус компанийн хувьцаа эзэмшигч нар “Intel”-ийг компьютерын борлуулалт буурсан нөхцөл байдлыг нуун дарагдуулж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэмээн буруутган шүүхэд өгчээ. Борлуулалтыг нуун дарагдуулсан нь хувьцааны ханш нэг өдрийн дотор 29 орчим хувиар буурахад нөлөөлсөн гэж тэд үзэж байгаа юм.
“Intel”-ийн компьютерын борлуулалт саарч, бараа материалын илүүдэлтэй холбоотой асуудлууд нь мэдээллийн төвийн бүтээн байгуулалт болон хиймэл оюун ухааны салбарын өсөлтөөс авсан ашгаас нь давж гарсан гэж хөрөнгө оруулагч нар үзжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Ип Бу Тан үүсээд буй нөхцөл байдлын талаар “Бид эдгээр сорилтыг яаралтай шийдэх хэрэгтэй” гэсэн байна. Технологийн бусад томоохон компаниудын адил “Intel” хиймэл оюун ухааныг хөгжүүлэх микрочипийн үйлдвэрлэлд ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан. Гэвч нийлүүлэлтийн тасалдлын улмаас уг өсөлтөөс ашиг олоход хүндрэлтэй тулгарсан байна. Мөн компьютерын эд анги үнэд орсон нөхцөл байдалтай холбогдуулан хувийн компьютерын борлуулалт буурсан юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.