АНУ-ын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ таван удаа дараалж дэлхийн аварга боллоо
Ням гарагт /2026.09.13/ Берлин хотноо “FIBA”-гийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолт боллоо. Тус тоглолтод аваргын цомоо хамгаалж буй АНУ 14 онооны зөрүүгээс эргэн ирж Францыг 97:79 онооны харьцаатай ялсан байна. Ингэснээр АНУ-ын эмэгтэй шигшээ баг таван удаа дараалж дэлхийн аваргаар тодорлоо. Сүүлийн 20 жилийн хугацаанд АНУ-ын эмэгтэй шигшээ баг олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд огт ялагдаагүй юм.
Тоглолтын төсгөлд АНУ-ын шигшээгийн ахлагч Брианна Стюарт 22 оноо авч, багаа тэргүүлсэн байна. Тэрбээр тоглолтын эхэн үед АНУ-ын шигшээ таван онооны илүүтэй болоход тусалсан ч Францын шигшээ эрчээ авч хоёрдугаар үеийн эхэнд 14 онооны зөрүүгээр илүүрхэж эхэлжээ. Хоёрдугаар үеийн явцад америкчууд бага багаар онооны зөрүүг ойртуулсаар, үеийн төгсгөлд Кэйтлин Кларк гурван онооны шидэлт хийснээр онооны ялгаа хоёр болж буурсан байна. Гуравдугаар үеийн эхлэлээс хойш америкчууд онооны илүүгээ хадгалсаар ялжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.