
"MongolZ" баг "Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлд тооцогддог "BLAST Bounty Summer 2026" тэмцээний шигшээ шатны эхний тоглолтоо "FaZe" багийн эсрэг хийнэ. Тоглолт өнөөдөр буюу долоодугаар сарын 31-ны 20:30 цагаас эхэлнэ.
Тус тэмцээнд шалгарсан шөвгийн найман багаас чансаа доогуур дөрвөн баг нь өөрсдийн тоглох өрсөлдөгчөө амлаж авдаг дүрэмтэй юм. Дүрмийн дагуу Европын "FaZe Clan" манай улсын "The MongolZ" багийг амлаж тоглохоор болсон. Одоогоор "MongolZ" баг дэлхийн чансааны 14 дүгээр байрт бичигдэж байгаа билээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.