НИЙГЭМНийгэм мэдээ

“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 126 оюутан Герман Улсад суралцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийх үеэрээ тус улсад “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж буй оюутнуудтай Дрезден хотноо уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмнийхээ итгэл, найдварыг дааж, хичээл номдоо шамдан, улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг оюутнуудад захилаа.

Д.Нацагдорж тэргүүтэй 31 монгол сурагчийг Герман Улсад илгээснээс хойш 100 жил өнгөрснийг онцолж, энэ түүхийг үргэлжлүүлэн өдгөө Герман Улсад мэргэжил эзэмшиж буй оюутан залуус цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны гүүр болохыг тэмдэглэв. Герман Улсад өнөөг хүртэл 35 мянга гаруй монгол иргэн герман хэл, соёлд суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн гэдгийг дурдлаа.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, манай хоёр улсын иргэд хоорондын харилцаа, солилцоог бэхжүүлэхэд “Илгээлт-2100” хөтөлбөрийн залуус чухал хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button