УЛС ТӨР

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ӨРСӨЛДӨГЧИД

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчээ өнгөрсөн амралтын өдрүүдэд тодруулж, өчигдөр СЕХ-нд бүртгүүлэх үйл явц хэл амтайхан болов.

Хоёр хуваагдсан АН-ын асуудлыг СЕХ-ноос дотроо эв зүйгээ ол гэж буцаасан бөгөөд шөнө хүртэл хуралдаад, эцэстээ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэчхэв.

Харин нөгөө талын АН-ын хэсэг нөхөд үүнээс болж Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад сууж байна.  

Ийнхүү СЕХ МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, ХҮН-аас "Датаком" ХХК үүсгэн байгуулагч Д.Энхбат, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэх бичиг баримтыг хүлээж авлаа. Улмаар хуулийн дагуу тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

МАН-ААС НЭР ДЭВШИГЧ  У.ХҮРЭЛСҮХИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1999 онд Батлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч
  • 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
  • 2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХБАТЫН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1965-1975 онд Нийслэлийн 23,24-р дунд сургууль
  • 1975-1980 онд Уралын Политехникийн дээд сургууль системийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
  • Эрдмийн зэрэг, цол: Техникийн ухааны дэд эрдэмтэн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1980-1992 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд програмист, төвийн захирал
  • 1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга
  • 1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайд
  • 1994-2008 онд Датаком ХХК-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга
  • 2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч
  • 2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч
  • 2007 оноос Монголын ногоон намын дарга
  • 2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ С.ЭРДЭНИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
  • 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
  • 1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр
  • 1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
  • 1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
  • 2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга
  • 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
  • 1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
  • 1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга
  • 1992-1996 онд "Молор-Эрдэнэ" ХХК-ны захирал
  • 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
  • 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
  • 1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн
  • 2000 онд МоАН-ын дарга
  • 2000-2017 онд АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
  • 2003-2007 онд Монголын Ардчилсан холбооны дарга
  • 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
  • 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
  • 2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
  • 2017-2021 онд Ардчилсан Намын дарга
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen Batchuluun
Irgen Batchuluun
2021-05-06 12:16

Yoi!!! Aimshig!!! Aimshig!!!

Зочин
Зочин
2021-05-06 13:02

Энэ гурваас харахад АН-аа самарч үймүүлээд гишүүнээсээ 8 жилийн хугацаагаар хасагдсан Эрдэнэ нэр дэвшчихсэн цохиж явах юм. Д.Энхбатаас нөгөө хоёр нь �##�ь ч т�##�араа дутуу л даа. Энэ 3-аас Д.Энхбатад Ан-ын гишүүд, нам бусчууд олноороо сан�##� өгч ерөнхийлөгч болгох нь тодорхой боллоо. Хүрэлсүх зүгээр хүнийхээ хувьд ч улс төрийн т�##�аар ч ерөнхийлөгч хийх хүн биш ээ. Эрдэнэ ерөнхийлөгчийн �##�банд �##�ь ч т�##�аараа тэнцэхгүй гэдгээ түмэн олондоо харуулсан амьтан. Д.Энхбат бол эрдэм мэдлэгийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч ерөнхийлөгчид тэнцэх хүн гэдгээ олноо харуулсан хүн шүү.

Zochin
Zochin
2021-05-06 13:18

Enhbat n buh talaaraa iluu bna daa. Udmaaraa ch. Uhaan bolobsrolooroo ch. ......harbaas uur bna

Ахлах түрүүч
Ахлах түрүүч
2021-05-06 13:26

Цэргийн сургуулийн жагса�##�жсан нөхөд монгол орны эцэг болох зөвүүн цаг иржээ

иргзн
иргзн
2021-05-06 14:11

ха ха дандаа Ард түмний дунд Нэр хүнд нь унасан Тэрс үзэлтэнгүүд ,

тамир
тамир
2021-05-06 14:31

Энхбат нь боловсролоор хамаагүй илүү юм байна.Нөгөө 2 бол цүнх барихаас л эхэлждээ

zochin
zochin
2021-05-06 14:32

Enkhbatiig demjne ee, yadaj ooriinhoo tolgoigoor ajillaj chadna aa

zochin
zochin
2021-05-07 08:16

MANiinhaan.MGLiin haan bolson Zandan.Hurelsuhee ERDENE gedeg huniig burtgeh huuli baigaa uomuu.Erdeneiin ard ymar Hurelsuhees uur ymar UIH gishuun bn ve.Yasan ilt buzar huuliind eercglelt duraaraa oruuldag deeree ymar ch turgui met aashildag hedhen hun l MGL iin huvi zayagaar togloj bn
Erdeniig hen ch songohgui.huuheldei.

Бат
Бат
2021-05-07 16:41

АН ын дарга Цогтгэрэл, гишүүн Алтанхуяг нар одоо дараагийн ажилдаа орсон дээр, үнэндээ АН ын ихэнх гишүүд, дэмжигчид Ардчил�##�д хайртай бүх хүмүүс Энхбатад сан�##�аа өгөх хэрэгтэй Энхбат нэр дэвшигч маань эртхэн АН хантай уулзаж дэмжлэг авах хэрэгтэй., Өнөөдөр эрдэм боловсролтой нэр цэвэр жинхэнэ зөв хүнийг сонгох тийм боломж бүрдлээ., Эрдэнэ бол Арлчилсан Намын нэрийг ашиглаж байгаа хуурамж тамга өвөртөлсөн коммунистуудад- аас мөнгө авч хэргээ найма�##�зсан жигшүүрт гэмт хэрэгтэн үүнийг манай намын хэнч дэмжихгүй очисон газар бүр нь эсэргүүцэх болно.,

Холбоотой мэдээ

Back to top button