ДЭЛХИЙ

Галт уулан дээр орших өнгөө хувиргадаг нуур

Индонезийн Флорес арлын ойролцоо орших энэхүү галт уул нь арлын хамгийн сонирхолтой газруудын нэг юм. Галт уулын онцлог нь галт уулын тогоонд үргэлж өнгөө хувиргадаг гурван нуур байрладаг байна. Энэхүү өнгөө хувиргадаг шалтгааныг нутгийн иргэд нэг өөрөөр, шинжээчид бас өөрөөр тайлбарладаг аж.

Келимуту галт уул нь далайн түвшнээс дээш 1639 метрийн өндөрт оршдог бөгөөд хамгийн сүүлд 50 гаруй жилийн өмнө идэвхитэй байжээ. Нутгийн иргэдийн домгоор бол нас барж буй хүн галт уулруу гарч эдгээр нууруудын нэгрүү ордог гэнэ. Нуурын ус хэр бараан байна төдий чинээ энэхүү нуурт олон хүн нас барсан хэмээн үздэг аж. Энэхүү гурван нуур гурвуулаа тус бүрдээ нэртэй бөгөөд хөгшчүүлийн нуур, охид болон хөвгүүдийн нуур, шидэт нуур хэмээн нэрлэдэг байна. Үнэн хэрэгтээ нуурын ус эрдэс баялаг ихтэй учир ийнхүү өнгөө өөрчилдөг тухай эрдэмтэд тайлбарлажээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button