Гадаад мэдээХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр: Хятадын сөнөөгч онгоцны нисгэгч Б.Болд-Эрдэнийг Филиппин улс тагнуулын хэргээр хөөсний ард

Энэ оны хоёрдугаар сарын 16-нд олон улсын хэвлэлүүдэд Монгол Улсын иргэн Б.Болд-Эрдэнийг Филиппин улсын Тагнуулын хэлтэс, Зэвсэгт хүчний 7 дугаар явган цэргийн дивиз, цагаачлалын алба зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр тусгай ажиллагаа явуулан баривчилсан тухай мэдээлэл нийтлэгдсэн.

Уг асуудалд тухайн үед нь манай Тагнуул, Гадаад хэргийн яам тоймтой мэдээлэл өгөөгүй.

Баривчлагдсан Б.Болд-Эрдэнэ нь БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн их сургуульд Сөнөөгч онгоцны нисгэгч гэдгээ Филиппиний Цагаачлалын алба болон, сургуульдаа огт мэдэгдээгүй байсан бөгөөд тэрбээр тус улсын Нисэхийн сургуулийн оюутнаар очсон байв. Өөрөөр хэлбэл түүнийг Агаарын цэргийн нисэхийн их сургуулийн төгссөн үнэмлэхтэй, мэргэжлийн нисгэгч байж нисгэгчээр сурахаар Филиппинд ирсэн явдлыг зориудаар тагнуулын мэдээлэл авах зорилго агуулж улсад нь ирсэн гэж үзэхэд хүрсэн юм.

Тэрбээр, нислэгийн дадлагын үеэрээ Филиппиний Иба нисэх буудлын Палауиг голын орчим буюу онцгой объектуудын зургийг гар утсаараа авсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

Энэ нь Филиппиний Цагаачлалын болон хэд хэдэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн буюу цэргийн болон бүс нутгийн агаарын хөдөлгөөний мэдээллийг цуглуулах, өөрийн хэн болох намтар түүхээ буруу мэдээлэх, мэдүүлсэн зорилготой үл нийцэж буй хэмээн үзжээ. Түүнчлэн тухайн бүс нутаг нь БНХАУ, Филиппиний эзэмшлийн маргаантай бүстэй ойрхон учраас зориудын тагнуулын үйлдэл гэж үзэхээс аргагүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн нь бий.

Замбалес мужид болсон эл тагнуулын үйл ажиллагаатай холбоотой хэрэгт гадаадын иргэн баривчлагдсан нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад Филиппиний Засгийн газар тууштай ажиллах болно хэмээн тус улсын дотоодын хэвлэлүүдээрээ мэдэгдсэн. Тэд орон даяар тагнуулын үйл ажиллагааг мэдсэн даруйдаа илчлэхийг уриалсан юм.

Уг мэдээллийн дараа Монголын талаас Филиппин рүү хандсан ямар ч мэдэгдэл хийж, мэдээлэл өгөөгүй бөгөөд харин Филиппин дэх БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Б.Болд-Эрдэнийн холбогдсон хэргийг Хятад улстай хамааралгүй хэмээн мэдэгдэл гаргасан.

Ингээд харвал, Хятадтай холбоогүй гэдэг агуулгын ард Монгол Улс өөрийн хүнээрээ Филиппиний онцгой бүсээс тагнуулын мэдээлэл цуглуулахыг завдсан юм гэвэл бид өөрсдийн тагнуулаа илчүүлсэн болчихно.

Эл явдалд ямар ч байсан гэлээ дотоодоос тодорхой нэг түвшинд албан ёсны тайлбар гаргах, мэдээлэл солилцох замаар ойлголцолд хүрэхгүй юм бол Хятадын армид байсан Монголын иргэн Филиппинд тагнуул хийжээ" гэдэг мэдээ дурын гүүгл илэрц дээр гарч ирж байх жишээтэй.

Энэ сард Филиппиний Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл мөн л тагнуултай холбоотой томоохон мэдэгдэл хийсэн нь Хятад улстай холбоотой тагнуулын үйл ажиллагааг илрүүлсэн гэжээ. Энэ нь Хятадын тагнуулын байгууллагын даалгавараар ажиллаж байсан этгээдүүдийг олж илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоосон бөгөөд мөн л олон байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан баривчилгаа хийсэн байна. Тэдгээр баригдсан этгээдүүд тагнуулын үйл ажиллагаанд оролцсон гэдгээ шууд хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг хэрэг Б.Болд-Эрдэнийг тагнуулын хэргээр баривчлагдсанаас сарын дараа гарсан нь Филиппиний хууль хүчнийхэнд сэжигтэй нөхцөл гэж үзэж буй талаараа онцолсон юм.

Эдгээр дараалсан үйл явдлын ард Филиппин улс Гадаадын нөлөөллийн эсрэг хуулийг яаралтай батлахыг дотооддоо уриалж эхлээд буй.

Ингээд Филиппинд Хятадын өмнөөс тагнуул хийсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэн баривчлагдсан Монгол Улсын иргэн Б.Болд-Эрдэнийг тэд улсаасаа албадан хөөж гаргаснаас хойш мэдээлэл шинэчлэгдээгүй.

Энэ асуудлаар Гадаад харилцааны яамны ТНБД Л.Мөнхтүшиг хэвлэлд хэлэхдээ, үнэхээр гадаадад тагнуулын хэргээр, тэр тусмаа үнэхээр тэгэж ажилласан эсэх талаарх мэдээллийг авч ажиллаж байгаа гэсэн бөгөөд тухайн иргэнийг Монголд авчирсан эсэх талаар мэдээлэл өгөөгүй.

Хэрвээ үнэхээр Монголын иргэн Хятадын нэрийн өмнөөс гуравдагч улсад тагнуулын ажиллагаа хийсэн нь үнэн бол энэ нь манай улсын нэр хүндэд төдийгүй манай улстай дипломат харилцаатай улс орнуудад ч таагүй ойлголт төрүүлэх үйл явдал юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятадад нисгэгчээр Монгол хүнийг сургахгүй ш дээ. Тэр залуу нэг бол хятад аавтай эсүүл өвөрлөгч ,нэг бол бүр хятадын тагнуул д Монголын иргэн болж.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Маш олон чиглэлээр суралцдаг юмаа мал минь! Яахаараа ийм ацны нацист болчихдог бнаа ццц

Зочин
Зочин

Хятадын өмнөөс тагнуул хийдэг монгол хүн гэнэ үү манайд хятадыг шүтэгчид маш их олширч хятадыг дагая налж түшэе гэсэн бодолтой хүмүүс маш их олшроод байгаа нэг л но той

зочин
зочин

хээцс филиппинийг тагнах хэрэг байхгүй байлгүй манайхан хаа явсан газраа зүгээр л селфидэж явдагшд

Зочин
Зочин

Үнэн худал нь тодорхойгүй байхад дүгнэлт хийхэд эрт байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мулгуу юм уу? Хятадын өмнөөс манайх мэдээлэл өгч улс орноо хорлох юм уу?

Зочин
Зочин

Болд Эрдэнэтэй .ЭрдэнэгүГээр Хиймэл дагуулаар тэр байтугай нууц нарийн зураг авч бхад. Сүржин даржин.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бүх юм сансраас л харчихна ш дээ,хойт солонгосыг бол пуужин нь хаана бгааг нь хаашаа зөөж бгааг Ану байнга л хардагюм бна лээ...одоо ч юууч нуусан сансраас бүх юм ил.

Зочин
Зочин

Ийм асуудалд ил тод байдал маш чухал

Зочин
Зочин

Хэрвээ үнэн бол улсын нэр хүндэд маш муугаар нөлөөлнө

Зочин
Зочин

Яагаад манай талаас тодорхой мэдээлэл өгөхгүй байна вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мулгуу юм уу? Хятадын өмнөөс манайх мэдээлэл өгч улс орноо хорлох юм уу?

Зочин
Зочин

Монгол хүн ийм хэрэгт холбогдсон нь харамсалтай

Зочин
Зочин

Манай төр албан ёсны тайлбар хийх хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мулгуу юм уу? Хятадын өмнөөс манайх тайлбар хийжулс орноо хорлох юм уу?

Зочин
Зочин

Хятадын армитай холбоотой гэдэг нь бүр ноцтой сонсогдож байна

Зочин
Зочин

хар багаас нь авч сургана, тэтгэлэг өгнө гээд энэ хятадууд нэг л биш ээ. Монголд ямар ч бодлого алга. Хүүхдүүд хүний золиос болоод

Зочин
Зочин

Филлипинд бас монголчууд сургуульд сурдаг юм болж байна уу. Сонин юм.

Зочин
Зочин

ene bol mash emzeg asuudal shuu

Зочин
Зочин

Хэрвээ үнэн бол улсын нэр хүндэд маш муугаар нөлөөлнө

Зочин
Зочин

gadaad hariltsaan deer nuluutei hereg bn daa

Зочин
Зочин

ene bol zugeer neg hunii asuudal bish bololtoi

Зочин
Зочин

uls ornuudiin hoorondiin asuudal bolchihloo shuu

Зочин
Зочин

Үнэхээр тагнуул байсан эсэх нь л хамгийн чухал

Зочин
Зочин

medeelel mash baga bn oilgomjgui bn

Зочин
Зочин

Их яруу найрагч Хулан шиг юм биш үү.

Зочин
Зочин

тэнэг үхэр монгол

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Гэлээ кээээшшшш
Гэлээ кээээшшшш

“Эл явдалд ямар ч байсан гэлээ дотоодоос“
Эл явдал, ямарч байсан гэлээ гэж ямар новшоо бичээд байгаа юм бэ?

Зочин
Зочин

Худал хуурмаг мэдээлэл байгаад харамсаж байна. Тийм ухамсарт хүн биш шүү. Харсан юм шиг ,цуг байсан юм шиг бичих юмдаа..худал яриа ,цуурхал тараах нь хэнд хэрэгтэй юмб дээ. Хэтэрхий хичээж мэрийж суралцсандаа..

Зочин
Зочин

Монгол нэртэй хятадын тагнуул л бна шдэ ойлгомжтой

Зочин
Зочин

Тийм зүйл хийх хүн огт биш,

МОНГОЛЫН ТӨР БОЛ ТЭР ЧИГТЭЭ ХЯТАДЫН ГАРТ
МОНГОЛЫН ТӨР БОЛ ТЭР ЧИГТЭЭ ХЯТАДЫН ГАРТ

МОНГОЛЫН ТӨР БОЛ ТЭР ЧИГТЭЭ ХЯТАДЫН ГАРТ

Зочин
Зочин

Хүссэн юм хүзүүгээр татна гэдэг үг байдгийг санахад илүүдэхгүй...

Зочин
Зочин

Энэ бол угаасаа удам сударгүй ажилласан газраа гай таридаг хачин нөхөр шүү

Зочин
Зочин

Сэтгэц нь бол эрүүл биш залуу байсан БХИС д цэргийн болж чадаагүй энгийнээр төгссөн

Холбоотой мэдээ

Back to top button