Top StoriesЭДИЙН ЗАСАГ

Монголоор хийн хоолойг дайруулбал ШХАБ-д элсэх нөхцөл үүсэх буюу бидэнд юу ирэх вэ...

2019 онд Путин Ямалын хойгоос Хятадын зах зээлд хүрэх хийн хоолойг Монгол улсын газар нутгаар дайруулах боломжийг судлах даалггаварыг "Газпром" компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллерт өгч байв. Ингэхдээ Ямал, Красноярск, Эрхүүгийн бүс нутгуудын байгалийн хийн нөөцийг шалгаж, судлахыг мөн үүрэгдсэн юм.

Хийн хоолой дагасан Хятад, Оросын амбиц ба улс төр

Оросын зүгээс 30 жилийн хугацаанд нэг их наяд шоо метр хийг уг төслийн хүрээнд нийлүүлэх тооцоотой байв. Путин Хятадад айлчлах үеэрээ Ши Жиньпинтэй уулзаж, "Сибирийн хүч-2" төслөө урагшлуулах шахалт үзүүлсэн боловч Кремлийн 7 жил ярьсан уг ажлыг ОХУ-ын эрчим хүчний асуудал эрхэлсэн шадар сайд Александр Новак, Газпром компанийн тэргүүн Алексей Миллер, Роснефть компанийн тэргүүн Игорь Сечин нар очиж ярилцаад ч гэрээг бүтээж чадаагүй юм. Хятадын талаас ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахаас татгалзсан.

Уг айлчлалын өмнөхөн Хятадын талаас Шин Жиньпин Орост айлчлах үедээ төслийг нааштай хүлээн авч, жилд Хятад улс 100 тэрбум шоо метр байгалийн хий авах сонирхол бий гэдгээ илэрхийлж, худалдаж авахаа ч амлаж байв.

Анх уг хийн хоолойг Монгол эсвэл Казахстаны нутаг дэвсгэрээр дайруулах асуудлыг ярьж, аль аль талаас нь судлаж байсан бөгөөд Оросын улс төрийн албан тушаалтнууд Казахстанаар дайруулах нь тун ашигтай хувилбар гэдгийг илэрхийлцгээсэн. Одоо ч мөн Казахстанаар дайруулах нь хүн амын хэрэглээ, үнэ өртгийн хувьд хамгийн боломжийн хувилбар хэвээр.

Харин Монголын талаас олон жил яригдсан уг асуудал дээр өөрсдөө "Манайхаар дайруулаач" гэдэг саналыг удаа дараа дээд түвшинд илэрхийлсэн байдаг. 2022 онд Шадар сайд С.Амарсайхан "Газпром"-ын УЗ-ийн орлогч дарга Маркелов, УЗ-ийн дарга Миллер нартай холбогдож хийн хоолойн төсллийн үргэлжлэл болж тавигдах "Союз Восток" төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн протколд гарын үсэг зурахаар болцгоосон юм.

2019 онд манай Засгийн газраас Путины үүрэг чиглэлийн дараа ОХУ-ын төрийн өмчит "Газпром" компанитай байгалийн хий дамжуулах хоолой барих хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд 2021 оны эхээр зураг төсөл, судалгааны ажил, ТЭЗҮ-ийг боловсруулахаар "Газопровод Союз Восток" компанийг Монголд байгуулсан.

Ингээд 2022 оны эхний улиралд ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах протоколд гарын үсэг зурасан бөгөөд гэрээний дагуу инженерийн хайгуул судалгааны ажилд оролцо Оросын туслан гүйцэтгэгч байгууллагуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олггож, ажлын байрны төлбөр хураамжаас чөлөөлөх ажлууды үе шаттай хийж эхэлсэн. 2024 оноос ажил хэрэг болж эхэлнэ гэсэн тооцоолол илүү удааширч, улмаар Хятадын талаас Монгол Улс 2028 хүртэлх төлөвлөгөөндөө хийн хоолойн төслийг багтаагаагүйг онцолж, шинэ парламент байгуулагдсаны дараа төсөл удаашрах явцтай байгааг дотоодын хэвлэлүүд нь ч бичиж байв.

Гэхдээ энэ нь Бээжин, Москвагаас өөрсдөд тохиромжтой, ашигтай нөхцлийг бүрдүүлэх хүртэл хийн хоолойн төслийг хойшлуулах шалтаг төдий хэмээн тайлбарлаж байсан юм.

Гэвч геополитик талаасаа Монголоор дайруулах хийн хоолойн төслийг "Газпром" бүтээн байгуулалтыг нь дангаараа хийж, улмаар цаашид Москвагийн нөлөө Монголд илүү өндөр байх нь Бээжинд таалагдаагүй хэрэг байлаа.

Ингээд Хятадын талаас дараа дээд түвшинд төслийг удаашруулж, түдгэлзүүлж байх зуурт Монголын талаас Оростой хийн хоолойн төслийн ажлыг урагшлуулах тал бүрин лобби хийсээр байсан бөгөөд эцэст нь Бээжин хийн хоолойн төслийн бүтээн байгуулалтад өөрсдийн Үндсэний томоохон корпорац болох CNPC хамтран оролцохоор болов. Мөн “CNPC”-ийн зүгээс ОХУ-ын дотоодын зах зээлийн ханштай ижил үнээр хий худалдаж авахыг хүссэн. Орост энэ санал тийм ч тааламжтай байгаагүй ч тэдэнд бүтээн байгуулалтыг бүрэн даах мөнгө байхгүй. Хятадын тал хөрөнгө оруулалт хийх гэж яарахгүй байв.

Харин энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалт дээр хийн хоолойн төслийг урагшлуулахыг хүлээж байна хэмээн хэлсэн бөгөөд Оросын улс төрчид үүнийг нь сайшаан магтацгаасан. Оросын хувьд нэг өдрийн наана ч болов төслийг эхлүүлэх нь тэдний нэн чухал зорилго.

Хийн хоолойг монголоор дайруулахын эерэг сөрөг үр нөлөө нь юу юм

Оросоос Хятад руу нийлүүлдэг хий нь одоогийн байдлаар хамгийн хямд бөгөөд Монголын газар нутгаар дайрууллаа гэхэд аймаг сум, хотын хэрэглэгчид хямд өртгөөр нэгдсэн хийн шугамд нэгдэж, ашиглах боломжтой. Оросын дотоодын хийн хэрэглээний үнэ дунджаар 20 мянга орчим төгрөг бөгөөд аюулгүй байдал талаасаа зөөврийн хийгээс илүү дээр. Мөн ирээдүйд эрчим хүч устөрөгч рүү шилжих бол хийнн хоолойг ашглах бүрэн боломжтой.

Гэхдээ зөвхөн хэрэглээний ашгаас илүүтэй, эрсдэл нь хийн хоолойг дагасан Орос, Хятадын улс төрийн нөлөөлөл юм.

Оросын зүгээс хийн хоолойг барьсныхаа дараа ШХАБ-д элсүүлэх шахалтыг үзүүлэх нь нэн тэргүүний асуудал. Хэдхэн хоногийн дараа Монгол Улс Оросын нөлөөлөлтэй Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх гэж байна. Энэ бол дөнгөж эхлэл.

Гурван улс оролцсон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт, нийлүүлэлтийн харилцааг ШХАБ-аар зохицуулах учраас Монголоор дайруулах ажил эхэлсэн даруйд биднийг элсүүлэх асуудал хөндөгдөнө. Өнөөдөр Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орны статусаар явж буй. Хэрвээ элсвэл хийн хоолойн эдийн засгийн асуудал дан ганц худалдаа бус улс төрийн нөлөөллийн хэрэгсэл болох эрсдэлтэй юм.

Монгол өнөөдөр Оросоос эрчим хүч, шатахууны импортоор хараат байгаа. Харин хийн хоолойн төсөл хэрэгжвэл дахин нэг импортын хараат байдлаа бэхжүүлнэ. Бидэнд өөрсдийн байгалийн хийг олборлож, ашиглах боломж бийг нэхэн санаж, уг төслөөс ирэх геополтикийн дарамт, шахалтууд хийгээд урд хүлээх эдийн засгийн сорилт, эрсдлийг нарийн тооцоолох нь зүй.

Монголоор дайрах хийн хоолойн бүтээн байгуулалтын үлэмж зардлыг Орос, Хятад төлж, авах татвар, ашиглалтын үнэ, аюулгүй байдал зэрэг олон нөхцөл бидэнд тулгарах ч үүний цаадах улс орны аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх нь асуулт хэвээр үлдэж байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 14, 2025 08:31

энэ хийн хоолой Монголоор дамжуулах нь Монголчууд бидэнд бол дэмий л санагдах юм даа

Зочин
Зочин
4 сар 14, 2025 09:21

Манай хойд биднийг эрчим хүч, шатахуун хоёроор туш чихаад байгаа, дээр нь хийн хоолой нэмэгдвэл Монгол ыг бүүр ЧӨДӨРЛӨӨД авна буй за !!!

Зочин
Зочин
4 сар 15, 2025 06:37
Reply to  Зочин

Гай л чирнэ бүүр олон жийлийншүү

Zochin
Zochin
4 сар 14, 2025 09:32

Ene ashigtai talaasaa gain ih baihaa Mongoliin ireedui ih burheg bolno. Bid tuuheesee surgamj avahgui yum.1922 onoos 1989 on hurtel orosiin zovshoorohgui 1 ch ulstai harits#aggui baisan ba zovhon hitadiin jijig biznes erhlehlegchid manaid ted muudaltsah hurtel cholootei biznes erhelj baisanin 1924 ond beejind hiisen gereend unench baisanii ilrel yum. So. Bayar orosiig togs medne ter helehdee orosuud yariddaggui tulgaad yum gej helj baisan. Ene geree hervee baiguulagdbal 2 uls horongoo ene tentsuu gargaval tegeed 2 ulstai hariltsaatai haagdm#l uls bolno. Togloomiin durem hogjimiig ted zahia##a. Sots 70 jild bid yamar baisan tiim togloomiin uls baih bolno yamagt delhiin hogjiloos hol hotsorno.manai ooroo medeed baiguulahgui baigaa buh gereend orno.bur nariin yarival ardchilsan solongos shig daindch orno.

Боль
Боль
4 сар 14, 2025 10:29

Өө тэгвэл боль боль, орос гятадын хамтарсан колоничлол тогтох нь байна шүү дээ, назарбаевын б�##�гаар казахстан ШХАБ-д элсээд л оросын гөлөг болж б�##�раад байна

Зочин
Зочин
4 сар 14, 2025 10:39

өөрсдөө хийн арвин их нөөцтэйг мэдсэнээс хойш орсууд энэ төслөө батлах гэж улайраад байгаа нь нэг юм хэлээд байгаа юм бишүү. Үүнийг төр засаг маань харж л байгаа даа. Хожим хара�##� идэх вий дээ...

иргэн
иргэн
4 сар 14, 2025 12:01

өмнийн говьд, гурван тэст монголыг 1000 жил хийгээр хангах орд илэрсэн, түүнийгээ ашиглах т�##�аар ажиллаач ээ, тэнд нь хийгээр ажилладаг цахилгаан станц байгуулж, улмаар хийг цэвэршүүлэх, тээвэрлэх төмөр зам байгуулж УБ хот ба бусад хот, аймгийн төвүүдийг хангах дэд бүтцийг бий болговол болохоор. Илүүдлийг бид өөрсдөө Хятад хөршдөө нийлүүлбэл сайн сан. Оросоос Хятад руу хийн хоолой тавиб�##� нэг л өдөр Жэнкогийн орос танк ороод ирэх магадл�##�тай тул уг төслийг бүү дэмжээрэй.

Зочин
Зочин
4 сар 14, 2025 15:35

Buusnuudees aih heregui

Монгол
Монгол
4 сар 14, 2025 23:19

Бид хүсэхгүй байна, бидэнд гай л болно

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 15, 2025 01:07

хараат байд�##� ихэснэ!?

Зочин
Зочин
4 сар 15, 2025 05:56

Наад б�##�ай ажилаа зогсоо

Зочин
Зочин
4 сар 15, 2025 07:32

Монголоор дайруулах нь зөв манайд илэрсэн л гэнэ хэзээ ажил хэрэг болгодог байлаа, за боллоо гэхэд хуяа нар хөрөнгө оруулаад урагш нь гаргаад ард бидэнд юу ч на�##�дахгүй хэдэн нам нь хамаад идчихнэ маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэг

оркоо
оркоо
4 сар 15, 2025 08:41

Иванууд үхсэн ацаараа хоолой татахын, сохор зоосчгүй болчоод, зэр зэвсэгээ тээвэрлэх машин ч байхгүй, илжигэнд ачаад чааж байхад, хэхэ, маниус энд хэрэлдээд Юүхвээ,

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 15, 2025 09:21

Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг.
Үг бий шүү.Европ ба Орос .??
ОРОС гэж хэн бэ???Бид одоо ч таниагүй байгаа шүү???

Холбоотой мэдээ

Back to top button