Гадаад мэдээДЭЛХИЙ

Биткойны ханш буцаад 70 мянган ам.доллароос буурав

Биткойны ханш мягмар гарагт /2026.06.02/ дөрөвдүгээр сараас хойш анх удаа 70 мянган ам.доллароос буусан байна. Одоогийн байдлаар тус криптовалютын ханш 5.7 хувиар нэмж буурч 66,906 ам.доллар хүрчээ. Он гарснаас хойш Биткойны ханш 24 орчим хувиар буураад байна.

Мягмар гарагт Биткойны ханш 70 мянган ам.доллароос буурсан нь тус криптовалютыг капитал хэлбэрээр эзэмшдэг болсон анхны компани “Stradegy”-тай холбоотой юм. Тус компани даваа гарагт /2026.06.01/ багахан хэмжээний Биткойн худалдсаны дараа криптовалютын ханш буурч эхэлжээ. “Stradegy” компанийн үүсгэн байгуулагч, дарга Майкл Сэйлор “Биткойноо хэзээ ч битгий зар” гэж уриалдгаасаа буцаж худалдах арилжаа хийсэн нь хөрөнгө оруулагчдын санааг зовоосон байна. Үүний улмаас хөрөнгө оруулагчид Биткойноо худалдан эхэлж, ханш уналтыг хурдасгажээ.

“CoinGlass” сайт мэдээлснээр мягмар гарагийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд 594 сая ам.долларын Биткойн худалдагдсан байна. Өнгөрсөн аравдугаар сард Биткойн 126 мянган ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон. Гэвч тэр цагаас хойш ханш нь сэргэлгүй явсаар хоёрдугаар сард Ираны дайн эхэлснээр Биткойны үнэд шинэ дарамт үүсжээ. Харин энэ хугацаанд АНУ болон Азийн хувьцааны индексүүд түүхэн дээд үнэлгээнд хүрээд байгаа.

Эх сурвалж: CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button