НИЙГЭМНийгэм мэдээ
Ирэх сард бөхийн өргөөнд таван барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх зургадугаар сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг танилцууллаа. Үндэсний их баяр наадмын өмнөх сорилго болон түүхт ой, баяруудад зориулсан нийт таван барилдаан болох юм байна.
- Зургадугаар сарын 01-ний Даваа гарагийн 09:00 цагт: Хүүхдийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
- Зургадугаар сарын 06-ны Бямба гарагийн 11:00 цагт: Цэргийн цол чимэг олгох – Бүх цэргийн наадам-2026
- Зургадугаар сарын 07-ны Ням гаригийн 11:00 цагт: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
- Зургадугаар сарын 27-ны Бямба гаригийн 11:00 цагт: Нийслэлийн иргэдийн баяр – Хүрээ цам даншиг наадам-2026
- Зургадугаар сарын 28-ны Ням гаригийн 15:00 цагт: Нийслэлийн иргэдийн баяр – Хүрээ цам даншиг наадам-2026 барилдаан болох хуваарьтай байна.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрээ цам нийслэлд ямар хамаатай юм. Аялал, жуулчидад л хэрэгтэй байдаг юм байгаа биз.
Хэдэн эрийнх вэ