Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины цохилтын улмаас ОХУ-ын засгийн газар дизель түлш, керосины экспортыг хязгаарлахаар бэлтгэж байна

ОХУ-ын төв хэсэгт орших газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украин удаа дараа цохилт өгснөөс болж газрын тосны компаниуд түлш үйлдвэрлэх хүчин чадлынхаа 25 хувийг алджээ. Үүний улмаас Оросын засгийн газар нефтийн бүтээгдэхүүний экспортод тавьсан хоригоо тэлэхээр төлөвлөж байна.

Гуравдугаар сарын сүүлээс хойш ОХУ бензиний экспортод хориг тавьсан. Одоо Оросын засгийн газар дизель түлш, керосиныг экспортлохыг хязгаарлах талаар хэлэлцэж байна гэж Интерфакс агентлаг эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Эх сурвалжууд хэлснээр мягмар гарагт /2026.05.26/ Шадар сайд Александр Новак газрын тосны компаниудын төлөөлөгчидтэй шатахууны зах зээлийн нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Уулзалтын дараа газрын тосны компаниудад нефтийн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах зөвлөгөө өгчээ. Нэг эх сурвалж мэдээлснээр, керосин, дизель түлшний экспортыг хориглох шийдвэр нь бэлтгэл ажлын шатандаа явж байгаа ч хугацааг нь хараахан тогтоогоогүй байна.

“Reuters” агентлаг тооцоолсноор, тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн эхээр дроны цохилтоос болж ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадал 238 мянган тонноор буурсан нь нийт хүчин чадлын дөрөвний нэг орчим хувийг эзэлж байгаа юм.

ОХУ-ын төв хэсэгт байрлах Кириши, Москва, Нижний Новгород, Рязань, Ярославль зэрэг томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүд цохилтод өрстөний улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ. Эдгээр газрын тос боловсруулах үйлдвэрүүд нийлээд тус улсын бензиний 30 гаруй хувь, дизель түлшний 25 орчим хувийг үйлдвэрлэдэг.

Зөвхөн тавдугаар сард л гэхэд газрын тос боловсруулах зургаан үйлдвэр үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Тодруулбал Лукойл компанийн Нижегороднефтеоргсинтез, Сургутнефтегаз компанийн Киришинефтеоргсинтез зэрэг үйлдвэрүүдийн ажиллагаа зогссон байна. Эдгээр үйлдвэрүүд нь хүчин чадлаараа Оросын дөрөв болон хоёр дахь том газрын тос боловсруулах үйлдвэрүүд юм.

“Bloomberg”-ийн мэдээлснээр ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалт 2009 оноос хойшх хамгийн доод түвшинд хүрчээ. Тодруулбал ОХУ өдөрт 4.69 сая баррель газрын тос боловсруулж буй нь өнгөрсөн намрын бензиний хямралын түвшнээс (өдөрт 4.88 сая баррель) ч доогуур байна. Өнгөрсөн намар Украины өгсөн хэд хэдэн агаарын цохилтын дараа Орос даяар түлшний хомсдол үүсэж, шатахуун түгээх станцууд Зөвлөлтийн үеийн хязгаарлалтад эргэн орж, бирж дээр бензиний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн.

Түлшний үйлдвэрлэлийн хямралын улмаас Оросын засгийн газар нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тавдугаар сарын эхнээс хойш хатуу хяналт тавих болсон юм. Тус улсын Эрчим хүчний яам “Роснефть”, “Газпромнефть”, “Лукойл”, “Сургутнефтегаз” зэрэг 11 газрын тосны компанитай гэрээ байгуулсан байна. Тэрхүү гэрээгээр Эрчим хүчний яам түлшний үйлдвэрлэлийн хэмжээ, дотоодын нийлүүлэлт, экспорт, биржийн борлуулалт дээр заавал биелүүлэх хэмжээ тогтоож өгчээ.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Нацист украйн тэгээл хариугаа авч пуужиндуулаал дараа нь матрын нулимс унагадгийн ш дээ. Удахгүй хохол пяздаа нар дууслаадаа.

Оролцогч
Оролцогч

Орос ч пүүтэнд алуулж доройтолд орж бна энэ байдлаараа ард иргэд нь босох. олон хэсэг болж задрах аюул нүүрэлжээ үүнээс хэн хожиж бн хятад бүр газар нутагт нь эзэн сууж эхэллээ

Зочин
Зочин

Оросууд эсрэгээрээ Путинг зөөлөн байна. Хүчтэй цохилт өгөх хэрэгтэй. гэж шүүмжилж байгаа шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Орк

Зочин
Зочин

За ашгүй хааш нь ч түлшээ битгий гаргасаа монгол 0 зогсож зун өвөлгүй зутраад хэдэн төмөр рамнууд нь шатахуунгүй болоод морин тэрэг эсгий гэртээ орохоор болохоор бүгд ойлгоно тэр үед no war -ын хэдэн илжигнүүдийг чулуугаар нүдэж алах вий

Зочин
Зочин

Ашгүй2

zochin
zochin

Манай монголчууд Хужааруу Мах гаргахийг ХОРИГЛООЧЭЭ

Ахро
Ахро

Өмхий Оху сөнтүгэй кккк

Зочин
Зочин

Оросын түлшинд асуудал гарвал Бид л балрана даа Нөгөө Оросын эсрэг хуцдагуудад Сүйрч бгаа Украйнчууд нь түлш өгөх байхаа

Холбоотой мэдээ

Back to top button