НийгмийнНийгэм мэдээ

Нэг гэр бүлийн таван хүний амь аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагнав

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч З.Эмүжин охинд "Шударга журам" гардууллаа.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийн амь насыг аварсан юм. Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан байна.

Шагнал гардуулах үеэр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас "Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин.
Зочин.

Яасан юм. Нөгөө утаагүй түлшинд нь хордоод байсанг аварсан уу. Манай ЕӨК санаачилсан түлш шүү дээ.

далбийгомбоо
далбийгомбоо

угаартаж үхэх гэж байхад нь аварсан байна. тэгээд нуугаад бөйгаан байна

Зочин
Зочин

юунаас, яаж аварсан бэ? хөөрхөн охинд баярлалаа

Зочин
Зочин

Мундаг охин дүүдээ маш ихээр талархаж байна илүү их зоригтой хүчтэй эрдэм номдоо сайн суралцахаар.

Back to top button