Хятадад мөнгө төлж найз хөлслөн хоол идэж, ууланд алхдаг зах зээл 7.4 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрчээ
БНХАУ-д найз хөлслөх зах зээл эрчимтэй өсөж байна. Тодруулбал алдарт Тайшань уул руу өгсөх шатан дээр аялагчид авиралтын найз хөлсөлж хамт алхан, ачаагаа үүрүүлж, зургаа авхуулах боломжтой болжээ.
Сүүлийн үед түгээмэл болж буй уул руу хамт авирах энэхүү үйлчилгээ нь Хятадад үүсээд буй найз хөлслөх зээлийн нэг хэсэг юм. Үүнээс гадна Хятадад хамт гүйх, аялж зугаалах, халуун тогооны ресторанд хооллоход хүртэл мөнгө төлөн хамтрагч хөлслөх үйлчилгээ байдаг аж.
Энэ ажлыг ихэвчлэн оюутнууд болон цагийн ажил хийдэг залуус хийдэг байна. Тэд сошиал платформууд дээр зар тавьж сэтгэл санаагаа уудлан ярилцах хүн, практик тусламж үзүүлнэ гэх мэтээр сурталчилгаа хийдэг аж. Ингэснээр өмнө нь найз нөхөд хамтдаа хийдэг байсан зүйлс захиалга өгч, мөнгө төлж авах боломжтой үйлчилгээ болж хувирчээ.
Найз хөлслөх зах зээл хэр том хэмжээтэй талаар албан ёсны тоо мэдээлэл байхгүй байна. Гэхдээ Хятадын төрийн хэвлэлүүдийн эш татсан тооцооллоор бол 2025 онд энэ салбарын үнэлгээ ойролцоогоор 50 тэрбум юань (7.4 тэрбум ам.доллар) хүрсэн байна.

БНХАУ-д хотжилт явагдаж, үүнтэй холбогдуулан амьдралын хэв маяг болон үйлчилгээний салбарт гарч буй өөрчлөлтийг энэ тренд харуулж байгаа юм. Судлаачид болон Хятадын төрийн өмчит хэвлэлүүд мэдээлснээр гэр бүлээсээ хол ажиллан, амьдарч, ажлын цаг уртсан, уламжлалт нийгмийн харилцааг хадгалахад хүндрэлтэй болсон зэрэг шалтгааны улмаас залуус сэтгэл зүйд суурилсан үйлчилгээ авах нь нэмэгдэж байгаа аж.
Үүнтэй зэрэгцэн Хятадад залуусын ажилгүйдэл удаан хугацаанд өндөр түвшинд байгаа учир тэд янз бүрийн ажил хийж эхэлсэн юм. Тогтвортой ажлын байр хомс байгаа нөхцөлд шинэхэн төгсөгчид болон залуус хүргэлт, такси дуудлагын үйлчилгээ болон цахим платформд суурилсан бусад уян хатан ажил олноор нь хийх болжээ. Албан ёсны тоо баримтаас харвал Хятадад 200 сая гаруй уян хатан хөдөлмөр эрхэлдэг байна.
Чэнь Вэньшин 2022 онд цэргийн албанаас халагдсаныхаа дараа Шаньдун мужид төвтэй ууланд хамт алхдаг үйлчилгээ үзүүлдэг компани байгуулсан юм. Тэр “Би ууланд авирах дуртай байсаар ирсэн. Энэ чиглэлээр туршлагатай. Ууланд авирахад найз хөлсөлдөг үйлчилгээний эрэлт нэмэгдэж байгааг анзаараад энэ салбарт хүч үзэхээр шийдсэн” гэж ярьсан байна.
Түүний компани анх арав хүрэхгүй ажилтантай байсан бол одоо 370 орчим хүнтэй болж тэлжээ. Тэрбээр Шаньдун мужийн хамгийн өндөр цэг болох Тайшань ууланд өдрийн цагаар хамт авирах үйлчилгээний төлбөр 800 юань (116 ам.доллар) байдаг гэж хэлэв.
“3Drips Psychology” судалгааны компанийн гүйцэтгэх захирал, сэтгэл заслын эмч Сами Вон хэлэхдээ энэ үйлчилгээ эрэлттэй байгаа нь ихээхэн хүчин чармайлт шаарддаг, эрсдэл өндөртэй мэт санагддаг нийгмийн орчинд тодорхой байдал, хяналт тавьж байгаа мэт мэдрэмж авах хүсэлтэй холбоотой аж.
Хүмүүстэй танилцаж нөхөрлөх нь сэтгэл зүйн хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг. Гэхдээ үр дүн нь маш тодорхойгүй байдаг тул хүмүүст түгшүүр төрүүлдэг гэж тэр хэлсэн байна. Харин мөнгө төлж найз хөлслөх үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийг татгалзсан хариу сонсох эрсдэлээс хамгаалдаг байна. Сами “Та энэ үйлчилгээнд авбал үргэлж “за” гэсэн хариулт сонсоно” гэж хэлжээ.
БНХАУ-ын өмнөд бүсэд оршдог Гуйлинь хотын их сургуулийн 24 настай оюутан Тан Жүншин аяллын найзаар ажиллан хэрэглээний мөнгө олдог байна. Түүний суралцдаг их сургуулийн нэгэн багш долоо хоног машинтай аялалд явахдаа жолоочоор ажиллах хүсэлт тавьснаар тэр ийм ажил хийж эхэлсэн аж. Тэр сард дунджаар 3–5 мянган юань олдог байна.
Тан “Тэр үед л хүмүүсийг аялалд нь дагаж явж, жолоо барьж өгөөд мөнгө олж болдгийг ойлгосон. Миний үйлчлүүлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэдний хамгийн чухал хэрэгцээ нь сэтгэл зүйн тав тух. Өөрөөр хэлбэл, өөрийг нь сайхнаар мэдрүүлж, аяллыг илүү хялбар, таатай болгох хүн хэрэгтэй байдаг” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар гоё үйлчилгээ вэ? тэр хүүхнээ шааж болно биз дээ? сайн дур тавиулаад өгөхөд гоё болыштэ
Teneg al ve
Untaj hewthees oor goy zuils zondoo bdgiishde hanj tsaddgui huseltei ym be
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Комментгүй юм мэдээ мэдээлэл нийтэлж баймаар байна. Коммент хэсгийг хаагаад.