Ерөнхийлөгчийн хуулийг үндсэн хуульд нийцүүлэх Ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр УИХ-аас байгуулагдсан хоёр ажлын хэсэг хуралдаж, нэг хэлэлцүүлэг болох товтой байна. Үүний нэг нь ҮХЦ-ийн 2026 оны 4 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг юм.
Эргэн сануулахад, ҮХЦ-ээс Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “… 4 жил …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж үзэж, уг заалтыг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дээр Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдлын хэлэлцүүлэг болно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.