ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан Ж.Батбаатарыг томиллоо

ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулууныг чөлөөлж, оронд нь АТГ-ын гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Батбаатарыг томилжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн аж.
Түүний намтарыг харвал, төрийн албанд тасралтгүй 26 жил, удирдах албанд 20 жил ажиллаж байгаа аж. Мөн хугацаанаасаа өмнө ахмад, хошууч цол хүртэж байжээ.
Тодруулбал, 2001 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, ЭЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Эрүүгийн ахлах төлөөлөгч, дүүргүүдийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн цагдаагийн дарга, Нийслэлийн цагдаагийн газарт Тасгийн дарга гэхчилэн мерит зарчмаар шатлан дэвшсэн байна.
Харин 2019 онд АТГ-т хэлтсийн даргаар томилогджээ. АТГ-т ажиллах хугацаандаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх чиглэлд манлайлан ажилласан аж.
Боловсрол:
- Цагдаагийн академи, “Цагдаагийн ажилтан, эрх зүйч” бакалавр,
- СЭЗИС, “Бизнесийн удирдлага” бакалавр,
- МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Хууль зүйн ухааны магистр”
Товч намтар:
- 2001-2002 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газар Эрүүгийн төлөөлөгч;
- 2002-2005 онд БЗД-ийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч;
- 2005-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Эрүүгийн ахлах төлөөлөгч;
- 2005-2007 онд БГД-ийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
- 2009-2010 онд СХД-ийн цагдаагийн хэлтэстЭрүүгийн тасгийн дарга;
- 2010-2012 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт Цагдаагийн газрын дарга ;
- 2012-2014 онд ЦЕГ-ын Техникийн газарт Газрын дэд бөгөөд 1 дүгээр хэлтсийн дарга;
- 2014-2017 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт Цагдаагийн газрын дарга;
- 2017 онд БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Хэлтсийн дарга;
- 2017-2019 онд Нийслэлийн цагдаагийн газартТасгийн дарга ;
- 2019 оноос Авлигатай тэмцэх газарт Хэлтсийн дарга.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха гэмт хэрэгт холбогдож ажиллаа өгч байсан гэх хүнийг ЦЕГ тэргүүн дэд даргаар гэнэ үү??Үнэн бол Тэнэгтэж өгөх юм даа!
Дотоодын цэрэгт ЦАХ нар дүрмийн харьцаа гаргасан гэж ДЦ-н штабын даргыг ХЗ-н сайд Энхбаяр ажилаас чөлөөлж байсан . Гэтэл Дотоодын цэрэгт цэргийн алба хаагчийн эрүү хугалсан гэмт хэрэг гарч удалгүй ахин нэг алба хаагчийг мэсээр гэмтээсэн хэрэг гарсан энэ асуудалд ажлын хагиуцлага тооцон штбаын дарга чөлөөлөөч. ДЦ гарсан 2 гэмт хэргийн тухай мэдээлэл хэвлэлд гарч мэдээлэгдхэд ЦЕГ болон ДЦ штаб энэ мэдээллийг дотороосоо задалсан гэж алба хаагч нар дээрээ албаны шалгалт хүртэл хийсэн гэдэг. ЦЕГ-ын дарга болон ДЦ-н штабын дарга ЦАХ аюулгүй байдалыг бүрэн хангаж үүрэг хүлээсэн дарга нар чинь аюулгүй байдалыг хангах үүргээ хангахгүй хариуцлагагүй ажиллаж байхад амь нас хохирохыг хүлээж байгаа юм уу??? ДЦ-ын штабын даргаар томилогдсон хүн цагдаа цагдаагаа буудаж амь насыг хохироосон хэрэг гарсан байгууллага удирдаж байсан хүн байх тул ДЦ штабын дарга нэн яаралтай хариуцлага тооцон чөлөөч. ХЗ сайд та хүний эрх зөрчсөн, дүрмийн бус харьцаа гаргасан асуудалд хариуцлага тооцно гэж чалчиад 2 сар боллоо. Хариуцлага тооцож чадахгүй бол зайлаач.
Ajliin turshlaga ihtei hun tomilogdson yum shig haragdaj bn ur dungee l harah uldlee
Олон шат дамжиж ажилласан хүн бол ажлаа мэдэх байлгүй дээ
Tom alban tushaald ochson hoinoo irgediin itgeliig avch chadah uu
АТГ-аас ирж байгаа хүн болохоор авлигын эсрэг тал дээр арай өөр хандлага гаргах байх
Mergejliin zamaar ussun humuusiig demjdeg shuu
Hunii namtar saihan haragdaad baidag harin ajil deer ni dugnelt ugdug ni ard tumen
Дотоодын цэрэгт ЦАХ нар дүрмийн харьцаа гаргасан гэж ДЦ-н штабын даргыг ХЗ-н сайд Энхбаяр ажилаас чөлөөлж байсан . Гэтэл Дотоодын цэрэгт цэргийн алба хаагчийн эрүү хугалсан гэмт хэрэг гарч удалгүй ахин нэг алба хаагчийг мэсээр гэмтээсэн хэрэг гарсан энэ асуудалд ажлын хагиуцлага тооцон штбаын дарга чөлөөлөөч. ДЦ гарсан 2 гэмт хэргийн тухай мэдээлэл хэвлэлд гарч мэдээлэгдхэд ЦЕГ болон ДЦ штаб энэ мэдээллийг дотороосоо задалсан гэж алба хаагч нар дээрээ албаны шалгалт хүртэл хийсэн гэдэг. ЦЕГ-ын дарга болон ДЦ-н штабын дарга ЦАХ аюулгүй байдалыг бүрэн хангаж үүрэг хүлээсэн дарга нар чинь аюулгүй байдалыг хангах үүргээ хангахгүй хариуцлагагүй ажиллаж байхад амь нас хохирохыг хүлээж байгаа юм уу??? ДЦ-ын штабын даргаар томилогдсон хүн цагдаа цагдаагаа буудаж амь насыг хохироосон хэрэг гарсан байгууллага удирдаж байсан хүн байх тул ДЦ штабын дарга нэн яаралтай хариуцлага тооцон чөлөөч. ХЗ сайд та хүний эрх зөрчсөн, дүрмийн бус харьцаа гаргасан асуудалд хариуцлага тооцно гэж чалчиад 2 сар боллоо. Хариуцлага тооцож чадахгүй бол зайлаач.
Нямбаатар Монголын боксын холбоогоор асар их мөнгө угаасан сайн шалгаарай
Мундаг хүн шүү хариуцлагатай энэ хүн байхад тэр ухсан нүх битүүлээгүй бна гэж байхчгүй болно до ажлын амжилт
Цол нэмэгдэх нэг хэрэг ажлын үр дүн өөр хэрэг шүү дээ
Yamar ch baisan salbaraasaa garaltai hun tomilogdson ni deer
Хөдөө орон нутагт ч ажиллаж байсан нь давуу тал байж магадгүй
baasniih huduu ajillaa gd dawuu tal bdiin
Tom alban tushaal boltomoo olon gazar ajillasan yum bn
Иргэдийн аюулгүй байдалд бодит өөрчлөлт гарвал л хүмүүс үнэлнэ дээ
Huuli huchnii baiguullagad turshlaga chuhal gej boddog
Шинэ дарга бүрээс их зүйл хүлээдэг ч дараа нь мартчихдаг нь манайхны зуршил
shudraga unenii toloo
sewelzeh shonhor n ta bgaarai
ajild tani amjilt
amidral tani sain saihniig husie
Ymr gemt heregt holbogdoj bsniig n bicheech tgd dandaa budeg badag comment bichih yum
Хэн хэнийг шоронд хийх үү
Намуудын томилгооных л биш байгаасай
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Эрээгээ алдсан ёс зүйгүй улны сэтгэлтэй болчихсон, бузартчихсан хуучны хулих луйварчин хурандаа нар шиг биш байгаасай гэж залбирая!!! Нэр цэвэр ажилаа хийгээд буувал хойшдын амьдралд сайхан шүү залуу минь амжилт хүсье!!! Ээдээ авилга, архи хүүхэн, хулгайд холбогдов!!!
Болдыг нь бас соль. Прокурор шүүх!!! шүүгчдийг яаралтай цэгцлэх хэрэгтэй байнаа. Бүх шүүгчдийг хамаатуулаагүй шүү!!
Мерит зарчим барих нь зөв боловч ёс зүй, хүмүүжил, мэдлэг чадвар, ажлын үр дүнг харах нь чухал.
Ирж л байдгын явж л байдгын жингийн цуваа хөдөлж л байдгын юм дөө дарга болох ч эрсдэлтэй нэг өдөр л өшиглүүлээд явдаг юм
Овоо ар талтай нөхөр байна намтарыг нь уншихад л мэдэгдэж байна
Эгэ томилгоо, мандал суудлын асуудал дуусаагүй юү. Хэзээ нь ажлаа хийх вэ. Зуны сар 6 биш шүү.
Жанчивдорж даргын хүү бн Аавыгаа дууриавал зарчимжшудрага. Байх хүнсний үйлдвэрт ГАА т аавтайн хамт ажиллаж байлаа даа амжилт
Цагдаа нарын нэр хүндийг өсгөх тал дээр сайн ажиллаасай