"Эрдэнэс Оюу толгой" компанийг удирдахаар болсон Б.Тэлмүүн гэж хэн бэ
"Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудлаар АТГ-ын овоо хараанд орж, 48 цаг хоригдож суллагдахдаа хилийн хориг тавиулсан Э.Ганхүүгийн оронд Б.Тэлмүүнийг томиллоо.
Сонгон шалгаруулалтад нийт 10 нэр дэвшигч материалаа ирүүлж, материалын бүрдэл, мэргэжлийн болон тусгай шалгуур, ярилцлага гэсэн 3 үе шаттай үнэлгээ хийж, Б.Тэлмүүнийг томилсон болохоо "Эрдэнэс Оюу толгой" ХХК-аас мэдээлэв.
Гэвч Б.Тэлмүүн бол Сангийн яамны "бүтээгдэхүүн". "Эрдэнэс Оюу толгой" ХХК бол бодлогын, менежментийн салбар атал санхүүгийн чиглэлийн хүн томилогдсонд салбарынхан нь шүүмжлэлтэй хандаж байна.
Б.Тэлмүүн нь МУИС, СЭЗИС болон АНУ-ын Корнеллийн их сургууль төгссөн. Олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын эрх зүй, нийтийн удирдлагын магистрын зэрэгтэй. Эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн. Оксфорд, Дюк, Сидней, Гриффитийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.2010–2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж, “Оюу толгой”, “Орано” зэрэг стратегийн төслүүдийн санхүү, татварын хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож ирсэн. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Төрийн банк” ХК зэрэг төрийн өмчит компаниудын ТУЗ-д ажилласан туршлагатай.
Б.Тэлмүүн нь одоогоор Азийн хөгжлийн банкны Төрийн санхүүгийн удирдлага, засаглалын газарт ахлах шинжээчээр ажиллаж байгаа аж. Удахгүй "Эрдэнэс Оюу толгой" компанийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээн авна.
Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,
- Өөрийн орлого: ₮72 сая
- Гэр бүлийн орлого: ₮7.3 сая
- Хоёр орон сууц, хоёр автозогсоолтой: ₮1.2 тэрбум
- Суудлын жижиг машин,Toyota, RAV 4- 1: 60 сая
- Дөрвөн газартай: 48 сая
- Дотоодын банканд 3.6 сая, гадаад банканд 5.6 сая төгрөгийн хадгаламжтай
- Авлага: 127 сая
- Зээл: 665 сая
- Анод ХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Сэнртал Экспресс Си Ви Эс ХК, Жениус групп ХК, Нвидиа ХК, Эс эн Пи Траст ИТФ ХК-д хувьцаа эзэмшдэг
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ өндөр албан тушаалд орж байгаа нөхдүүд хөрөнгө орлог ямар их юм бэ хаанаас ийм их хөрөнгө мөнгө сар жил хэдий хугцаанд олдог доторхой тайлбартай байлгах зөв шүү тэхгүй дараа дараагий ажилд ороод бас цалин хөлс сард 10 сая гэж бодход жилд 120 сая жил энэ цалин хөлс аваад жилий хөрөнгө орлог энээс илүү өсгөөд явах юм бол хулгай авлаг авсан гэсэн үгээр хатуу хяналтай ажилд авах хэрэгтэй шүү тэхгүй энэ дээр доорч ямар албан тушаалд ажилд очоод 1 жилий дотор тэрбум ний хөрөнгө мөнгөтөй болж байгаа шүү тийм болохоор өндөр ямарч албан тушаалд очсон хүмүүсийг хараа хяналтай тусгай тасаг баг бүртүүлээд ажилуулах хэрэгтэй шүү энэ баг дунд ард түмний олон намын төлөөлийг оруулах зөв шүү тэгээд ямар ажиллаж байна сар бүр тайлбартай засгий газарт сонгодож ажиллаж байгаа ямарч албан тушаалий дарга нар өөрөөсдөө тайлангай өгч байх зөв шүү
Дахиад л баригдаад явчих хулгайч л битгий байгаасай гэж төрийн сүлдэндээ залбирая даа. Залуусыг олноор нь хулгайч луйварчин гэмт хэрэгтэн болгож байгаа нь ах нартай нь их холбоотой шүү.
Ажил бараг хийгээгүй, байнга суралцсан гэхэд их баяжжээ. Гайхалтай.
Залуу хүн гэхэд Төрийн албанд ажиллаад овоо хөрөнгөтэй болжээ, аваргууд залуу үеэ бэлдээд байх шиг
"Би чадна" ??
Залуу боловсрол мэдлэгтэй хүн томлигдож байгаад баяртай байна.
сонгон шалгаруулалтгүй томилгоо үр дүн өгөх үү
Ийм жүжигчин гарууд нээх худлаа сонгон шалгаруулалт ч гэх шиг инээдтэй юмнууд
Шавьдаа амжилт хүсье.Сайн ажиллаарай.
Бас нэг хулгайчийн хүүхэд үү
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa y####n
Овог нь Б. Хэний хүү юм бол, маш нууц юм уу
Оуюутолгойтой холбогдож байсан хэнийг ч төр албан тушаалд томилохгүй байх хэрэгтэй
665 сая төг.ний зээлээ албан тушаалаа ашиглаж дарах вийдээ. зээлгүй хүн гэж бна уу ингэхэд