АНУ дэвшилтэд чипүүдийг гадаад дахь Хятад компаниуд худалдаж авдаг байсныг зогсоож, AI өрсөлдөөн ширүүсэв
АНУ-ын Худалдааны яам ням гарагт /2026.05.31/ “Nvidia” компанийн хамгийн өндөр хүчин чадалтай Blackwell зэрэг дэлхийн хамгийн дэвшилтэт чипүүдийг гадаад дахь БНХАУ-ын компаниуд худалдан авах боломж олгодог байсан байж болзошгүй хуулийн цоорхойг хаажээ.
Энэхүү гэнэтийн арга хэмжээ нь АНУ-ын хамгийн дэвшилтэт хиймэл оюуны чипүүд Малайз зэрэг улсад байрладаг БНХАУ-ын хиймэл оюун ухаан хөгжүүлдэг компаниудын охин компаниудад хүрч байсан байж болзошгүйг харуулж байна. АНУ Хятадын компаниудыг хиймэл оюуны стратегийн чадавхаа хөгжүүлэхэд шаардлагатай хагас дамжуулагчуудаас хол байлгах бодлого баримталдаг. Тус хоёр улс бол хиймэл оюун ухааны салбар дахь гол хоёр өрсөлдөгч билээ
Трампын засаг захиргаа энэ хуулийн цоорхойг нээлттэй орхисон өнгөрсөн жилийн хугацаанд хэдэн ширхэг чип экспортлогдсон нь тодорхойгүй байна. Нийлүүлэлтийн сүлжээний талаар мэдлэгтэй салбарын нэгэн эх сурвалжийн тооцоолсноор экспортолсон тоо хэдэн зуун мянгад хүрсэн байж болзошгүй аж.
АНУ-ын Худалдааны яам амралтын өдрөөр зөвхөн онцгой тохиолдолд л удирдамж гаргадаг. Худалдааны яамны Аж үйлдвэр, аюулгүй байдлын товчооны (BIS) хэвлэлийн төлөөлөгч “BIS нь 2023 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн экспортын лицензийн шаардлагуудыг тодруулсан удирдамж гаргасан. Америкийн стратегийн ач холбогдол бүхий технологийг хамгаалахын тулд BIS экспортын хяналтыг цаашид ч хатуу мөрдүүлсээр байх болно” гэж мэдэгджээ.
Шинэ удирдамж нь “Nvidia” компанид ямар нэгэн өөрчлөлт авчрахгүй гэж тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Учир нь Худалдааны яам өмнө нь эдгээр чипийг нийлүүлэхэд лиценз шаардлагатай гэдгийг “Nvidia”-д тодорхой мэдэгдсэн байсан аж.
Энэхүү цоорхой нь 2025 оны тавдугаар сард буюу Худалдааны яам Байдены захиргаа дор байсан сүүлийн өдрүүдэд батлагдсан журамд байжээ. “AI Diffusion” нэртэй тус журам нь хиймэл оюун ухаан хөгжүүлэх чипүүдийн дэлхий дахинд хүртээмжтэй байлгах ажлыг лицензийн тогтолцоогоор зохицуулдаг юм.
АНУ-ын Төрийн департаментын өмнөх албан тушаалтан, технологи болон үндэсний аюулгүй байдлын асуудлаарх шинжээч Крис Макгуайр ням гарагт мэдэгдэл хийхдээ энэхүү цоорхой нь Хятадын компаниудын гадаад дахь охин нэгжүүдэд “Nvidia”-ийн Blackwell чипийг лицензгүйгээр худалдан авах боломж олгож байсан гэжээ.
Тэр “Энэ бол асар том асуудал. Хятадын компаниуд эдгээр чипийг маш өндөр хэмжээгээр худалдан авч байсан байх магадлалтай” гэж нэмж бичсэн юм. Түүний хэлснээр шинэ удирдамж энэ цоорхойг хааж байгаа ч өөр нэг цоорхой хэвээр үлдэж байна. Тухайлбал Тайваньд төвтэй TSMC болон бусад үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй өндөр хүчин чадалтай хиймэл оюуны чипүүд Хятадын халхавч компаниудад зориулагдаагүй гэдгийг баталгаажуулах нэмэлт шалгалт хийхгүй байгаа юм. Энэхүү асуудлыг шинэ удирдамж шийдвэрлээгүй гэж Крис үзэж байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг чипний ард ямар их эдийн засаг, геополитик явж байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй
Chip bol shine ueiin gazriin tos bolj dee
АНУ аюулгүй байдлаа бодож байгаа нь ойлгомжтой ч зах зээлд нөлөө нь их байх даа
Ene ursulduun suuleesee iluu hurdtai bolood baih shig sanagdaj baina
Хэдэн жилийн дараа хэн нь илүү хүчтэй хиймэл оюун хөгжүүлэх бол гэж сонирхолтой байна
Huuliin tsoorhoi gej neg yum baidag l yum baina daa
Технологийн салбар улс төрөөс бүрэн хамааралтай болсон нь харагдаж байна
Amerik bol strategiin davuu talaa aldahgui gej zutgej baina
Хориглох тусам өөрсдөө үйлдвэрлэх арга хайдаг нь түүхэнд олон харагдсан шүү
Hyatad uursdiin chip ee iluu hurdan hugjuuleh baih daa
Neg l odor bugd l hiimel oyun gej yarih yum
АНУ-ын талын болгоомжлол үндэслэлтэй ч дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг улам төвөгтэй болгож байна
Uls ornuud neg negnee horiglood baival hugjil ni udaan boloh yum bish uu
Yag heden shirheg chip garsan ni todorhoigui gedeg ni sonin yum
Хуулийн жижиг цоорхой хүртэл хэдэн тэрбум долларын асуудал болж чаддаг юм байна