Орхон аймагт бохирын худгаас нярай хүүхдийн цогцос олджээ
Өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд бохирын худгаас нярай хүүхдийн цогцос олджээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад “нэр бүхий хотхоны бохирын худгаас нярай хүүхдийн байж болох цогцос олдлоо” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Урьдчилсан байдлаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах нэр бүхий хотхоны бохирын худгийн засварын ажлыг хэрэгжүүлэх явцад 4,5 сартай байж болзошгүй, 400 гр жинтэй ураг байсныг тогтоож, шаардлагатай шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар шүүх шинжилгээний байгууллагад тогтоол хүргүүлсэн. Тус аймгийн цагдаагийн газар гэмт бүртгэлд авч шалгалтын ажиллагааг үргэлжилж байна" гэлээ.
Түүнчлэн тухайн ургийг мөчилсөн гэх албан бус мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар тодруулахад "Ургийн хөл болон бусад хэсэг бүрэн бүтэн, ямар нэгэн байдлаар дутсан эрхтэн, биеийн хэсэг тогтоогдоогүй" гэсэн мэдээлэл өглөө.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Aimshigtai pizdanuud yumaa
Ухамсар нь улнаасаа доошлох гэж дээ