Улс төрийн мэдээ

ХХОАТ-ыг цалингийн орлоготой нь уялдуулж, шатлалтайгаар авъя гэх С.Бямбацогтын санал

Хаврын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслүүдийн хамгийн чухалд тооцогдож буй ХХОАТ-ыг нэг хувь болгох тухай хуулийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн өргөн барьсан.

Энэ бол цэвэр иргэдийн санаачилгаар өргөн баригдсан хуулийн төсөл бөгөөд иргэдийн цалингийн орлогоос ХХОАТ-т 10 хувь суутгадагийг нэг хувь болгож бууруулах байв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад дундаж цалин 2.4 сая төгрөг гэж ҮСХ-оос мэдээлдэг. Ингэхээр иргэн уг цалингаасаа сар бүр 240 мянган төгрөгийг ХХОАТ-т суутгуулдаг гэсэн үг. Энэ нь мэдээж цалингийн орлогын хэмжээнээс хамаарна.

Үүний өмнөхөн Татварын хуулиудад өөрчлөлт оруулах хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөгөөс татварын орлого ногдуулахгүй гэж буй. Ингэхдээ хоёр сая төгрөгийн цалинтай иргэн жилд нэг удаа ойролцоогоор 792 мянган төгрөгийн цалингийн татварыг оны төгсгөлд буцаан олгоно хэмээн Сангийн сайд тайлбарласан.

Монголд нэг сая иргэн 10 саяас доош орлоготой бол 10 саяас дээш орлоготой ойролцоогоор 3 мянга гаруй иргэн л бий учраас хэрвээ өндөр орлоготой байна гээд татварыг өндөр дүнгээр суутгавал энэ нь дундаж давхаргыг дэмжих, тэлэх бодлого болж чадах уу гэдэг асуулт гарч буй юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Татварын багц хуулийг өмнө нь боловсруулах үеэр энэ агуулгыг авч хэлэлцээгүй шалтгаанаа компанийн эзэд ашгаа цалин хэлбэрээр гаргаж татвараас зайлсхийх эрсдэлтэй хэмээн тайлбарласан.

Өнөөдөр дундаж давхаргыг дэмжих чухал агуулгыг МАН-аас тэр дундаа Н.Учралын Засгийн газрын үед өргөн барихгүй нь харагдсаар байгаа. Ийм байхад УИХ-ын дарга нь хүртэл иргэдийн саналаар оруулж ирсэн уг хуулийн үндсэн зарчмыг алгдагдуулж, цалингийн орлоготой нь уялдуулж ХХОАТ-ыг шатлалтайгаар авъя гэх санал гаргасан нь хэр зүй зохистой вэ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ер Монгол улсад аливаа татвар, хураамж, торгуулийн мөнгө МАН мафиуудын гараар орж алга болдог тогтолцоог өөрчлөхгүй бол хэзээ ч татвар хураамж торгуулийн хэмжээ буухгүй МАН мафиууд хүсэхгүй!!! Татвар нэмэхгүй гэж МАН 2016-24- оны сонгуулиар амлаж ялалт байгуулсан гэтэл олон төрлийн татвар нэмсэн, үхэр Монголчууд нь мартсан!! Кк

Цэндбаатар
Цэндбаатар

3 саяаас доош орлогтой иргэнээс 1 хувь, 3000001-4000000 цалингаас 2 хувь, 4000001-5000000 цалингаас 3 хувь, 5000001-8000000 цалингаас 4 хувь, 8000001-аас дээш цалигаас 5 хувийн ХАОАТ авах хэрэгтэй

Зочин
Зочин

10 %-ia avahad l ugaasaa tsalingiin orlogo n hed baihaas shaltgaalaad oor oor too gardag.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Пупо
Пупо

Цалингийн орлогоор биш, ажилласан жил, нас харгалзаж, хувь тогтоож, хөнгөлөлт үзүүлж, залуус_ залуу гэр бүлүүдийг дэмжээчээ.Заоуусын авч буй цалингийн 1/4 ийг нь цөлмөөд байна та нар.Залуусаа бод.

Зочин
Зочин

Нэг л их шатлал ярьсан сда нууд

Зочинолдо
Зочинолдо

гар бол мундаг чанга бнаа мундагтаа мундаг жилд нэг удаа гэнэ үү ха ха манай улс баяжих нь ээ ийм чанга гартай айхтар түшмэдүүдтэй юм чинь ха ха ха

Зочин
Зочин

1% ч арай хэтэрнэ ээ.

зочин
зочин

Өндөр орлоготой хүмүүс илүү хувиар татвар төлдөг байх нь зөв .
Эхлээд татвараа хэл амгүй төлж сурчихаад эх орон гэж ярьж бай !!!

Энхжаггал
Энхжаггал

Зөв

Зочин
Зочин

Угаасаа цалингаас шалтгаалан хоат өөр өөр авдаг ш дээ.Юу мэдрэл энд байгаан.Тэнгэрийн амьтад хөрсөн дээрээ буувал таарна.Мэдрэл юм ярихаасаа өмнө судалгаа хийгээч малнуудаа.

Иргэн
Иргэн

МАН мафиууд хэзээ ч иргэдээ бодсон хууль батлахгүй!! Татварын ихэнх мөнгийг МАН мафиууд тендэр нэрээр, гадагшаагаа туршилга судлах нэрээр тансглаж хов сордог!!

Zoch
Zoch
Reply to  Иргэн

MAN huuchin "ULS ORON ARD TVMENIHEE TULUU" yvj bsn Nam.harin en (mu muhai ym bolgonig anhlan 90 onoos ehlej hsn an.hvn.vn.umhi nvgelt huvalzud) gargan hj irsen tvvhtei shv!!!!..tednig buruutga??!!!!

Холбоотой мэдээ

Back to top button