НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол газар нутгаас хоёр дахь удаагаа 700 орчим жил цэвдэгт хадгалагдсан шаазан ваартай өрөм олдлоо

ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг 2026 оны 5 дугаарын сарын 12-ноос 26-ны хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Гол мод хэмээх дурсгалт газарт Монголын эзэнт гүрний үеийн долоон булш оршуулгын дурсгалыг малтан хосгүй үнэт олдворууд олсон талаар өмнө нь бид мэдээлсэн билээ.

Малтан судалсан долоон дурсгалын зургаа нь эрт үед тоногдож сүйтгэгдсэн бөгөөд зөвхөн нэг дурсгал анхны байдлаар хөндөгдөөгүй хадгалагдан үлдсэн байжээ. Энэхүү хөндөгдөөгүй дурсгал нь өндөр настай эмэгтэй хүний оршуулга байсан бөгөөд төмөр тоноглолтой эмээл, дөрөө, хазаар болон бусад адууны тоног хэрэгсэл,сумч хутга, цагариг ээмэг, хонины шагайт чөмөг зэргийг дагалдуулан тавьсан байжээ. Харин дөрөвдүгээр дурсгалаас цэвдэгтэй хөрсөнд 700 гаруй жил хадгалагдсан шаазан ваартай өрөм, хоёрдугаар дурсгалаас өвөрмөц чих бариултай бүтэн шавар ваар, өрөөсөн төмөр дөрөө, тавдугаар дурсгалаас хос төмөр дөрөө, сумын зэвүүд, оломны арал, саадгийн дэгээ зэрэг гарсан нь Монголын эзэнт гүрний түүх, нийгэм-соёлыг тодруулан судлахад чухал ач холбогдолтой олдвор, хэрэглэгдэхүүн юм.

Ялангуяа шаазан ваартай өрөм нь 700 орчим жил цэвдэгт хадгалагдаж үлдсэн онцгой чухал олдворт тооцогдоно. Уг олдвор нь Монгол орноос олдож буй хоёр дахь удаагийн тохиолдол юм. Өмнө нь 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшнаас 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдож байсан юм. Эзэнт гүрний үед хамаарах уг олдворууд нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй ажээ.

Судалгааны багт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Мичиганы их сургуулийн багш, доктор Браян Миллер, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, Р.Баярмаа, сэргээн засварлагч Р.Эрдэнэцэцэг, ШУА-ийн их сургуулийн магистрант Ц.Ганзориг, С.Гялбаа, Х.Баасансүрэн болон бусад туслах ажилтнууд хамтран ажилласан байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Тэгээд энэ олдворуудаа судлуулж байгаа нэрээр гадагшаа гаргаад алдчих вий дээ????

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Аргагүй л бидний үнэт ав....бид 800-н жилийн түүхтэй .....хэн ч маргашгүй

Зочин
Зочин

Тэнэг хог.2300жилийн түүхтэй улс үндэстний удам байж.Эсвэл чи л ганцаараа самарканд аас 809жилийн өмнө туугдаж ирсэн Хотонгийн үр байх

Батхуяг
Батхуяг

Эртний олдворууд үнэхээр сонирхолтой юмаа.

Иргэн
Иргэн

Олон жил дарсан өрөм маш үнэтэй, яг виски, коньяк, дарс шиг...ккк

Зочин
Зочин

Одоо ч шаазан ваар хүрэл зэвсэг араг ясмодон эмээл зэрэг л олддог болж дээ 90 оноос хойш алт мөнгөн эдлэл ховор ном судар олдохоо байсан байна шүү

Зочин
Зочин

800 зууны тэртээ нэрсэн ваартай нэрмэл архи олдсон гэсэн. Тэр яасан юм бол?

Зочинеке экэ
Зочинеке экэ
Reply to  Зочин

ууцан биз.өөр яахав дээ,мөнхийн ус шиг болчихсон байгаа шдэ...азтай байншүү

Зочин
Зочин

Тэгээд идчээч схн схн шаахиимаа үхэрнүүд

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үхэж далд ор

Иргэн
Иргэн

700- жилийн өмнө өрөм загсаадаг байсан байх нь дээ!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Мал аж ахуй үүсээд хэдэн мянган жил өнгөрч байна.ядаж Гүүгл ашиглаж сураач

Баас
Баас

Бааснууд

Last edited 21 Өдөр Өмнө by Баас
Back to top button