АНУ, Ираны төлөөлөгчид тус тусдаа зуучлагчидтай хэлэлцжээ
Даваа гарагт /2026.09.28/ АНУ, Ираны төлөөлөгчид дайныг дуусгах хүчин чармайлтын хүрээнд тус тусдаа зуучлагчидтай хэлэлцсэн байна. Хэлэлцээний талаар мэдээлэлтэй эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө нэмэлтээр хийх хэлэлцээнүүд өнгөрсөн долоо хоногт Иранаас тавьсан саналыг шинэчлэх тал дээр анхаарч явагдах төлөвтэй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Иран улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр дайныг дуусгаж, Ормузын хоолойг нээх санал АНУ-д тавьсан. Ираны тавьсан саналын хүрээнд Ормузын хоолойг нээж, тохиролцоонд хүрснээс долоо хоногийн дотор Ливаны мөргөлдөөн зэрэг бүх фронт дээрх дайсагналыг зогсоож, АНУ Ираны боомтуудад тавьсан хөдөлгөөний хоригоо цуцалж, царцаасан хөрөнгийг суллан газрын тосны салбарт тавьсан хоригоо цуцална. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи тавьсан саналынхаа талаар ярихдаа “Америкчууд үнэхээр л тохиролцоонд хүрч, энхийн шийдэл олохыг хүсэж байгаа бол бид шийдлийг нь танилцуулсан” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2026.09.26/ мэдэгдэл хийхдээ уг саналыг хүлээн авахгүй хэмээсэн билээ. Иран эдийн засгийн хүнд дарамтад ороод байгаа тул дайныг түргэн дуусгах хүсэлтэй байгаа гэж тэр нэмж хэлсэн юм. Харин НҮБ-д АНУ-аас суудаг Элчин сайд Майк Уолз хэлэхдээ, Ираны төлөөлөгчид сайн санааны үүднээс хэлэлцээ хийгээгүй тул саналыг хүлээн аваагүй гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.