Нийгэм мэдээ

Булган уулын янгир 100 давж, Их тамирт цоохор ирвэс эргэн иржээ

Архангай аймгийн 1999 оны төгсөгчдийн санаачилгаар ердөө нэг жилийн өмнө буюу 2025 онд Булган ууланд 21 янгир авчирч нутагшуулж байсан бол өдгөө тэдгээр янгирын тоо толгой хэдийнэ 100 давж өсжээ. УИХ-ын тогтоолоор 2024 онд Булган уулын түүхийн дурсгалт газрын 1820 га талбайн ангиллыг ахиулж, дархан цаазат газар болгосон нь ийм бодит үр дүнд хүргэсэн байна.

Тус бүсээс зөвшөөрөлгүй мал бүхий иргэдийг нүүлгэж, хулгайн ан болон мод бэлтгэлийг таслан зогсоосноор буга, гөрөөс, дорго, тарвага уугуул нутагтаа тогтвортой өсөж эхэлжээ. Түүнчлэн урьд нь бүртгэгдэж байгаагүй ёл, эрээн хавирга зэрэг ховор шувууд нутагшсан төдийгүй Булган уулаас 80 км-ийн зайд орших Их тамир сумын Хөх нуурын орчимд цоохор ирвэс эргэн нутагшсан нь уул усны эх, ан амьтныг хамгаалсны хамгийн том баталгаа болсныг талууд онцлов.

“Монгол 99” холбооныхон зөвхөн хангайн бүс гэлтгүй говийн бүсэд зэрлэг амьтдад зориулсан хөв цөөрөм, уст цэг байгуулах ажлыг үр дүнтэй өрнүүлж байгаа бөгөөд 2026 онд говьд нийт 14 уст цэг нэмж байгуулахаар төлөвлөжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button