НИЙГЭМНийгэм мэдээ

Монголын шатарчид Самакандад гайхагдаж, түүхэн амжилт бүтээлээ

 Узбекистаны Самарканд хотноо болсон Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад Монголын шатарчид гайхалтай амжилт гарган, хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн шатарчдын их олимпиадад түүхэн шинэ босго тогтоолоо.

189 орны шилдгийн шилдэг шатарчдаас бүрдсэн багууд өрсөлдсөн энэ олимпиадад Монгол Улсын шатрын үндэсний эмэгтэй шигшээ баг 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, долдугаар байрт шалгарснаар Монголын шатрын түүхэн дээд амжилтыг шинэчиллээ.

Монголын эмэгтэй шигшээ баг өмнө нь 1990 оны Нови Садын олимпиадад 12 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин энэ удаа дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж, анх удаа дэлхийн шилдэг 10 багийн нэг боллоо.

Манай эмэгтэй багийн  хувьд АНУ, Энэтхэг, Польш зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багуудтай 3-7 дугаар байрыг ижил оноогоор хуваан эзэлж, зөвхөн коэффициентийн зөрүүгээр долдугаар байрт бичигдлээ. Энэ бол Монголын шатар дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх бүрэн боломжтойг харуулсан түүхэн үр дүн юм.

Х.Баясгалан дөнгөж 19-хөн насандаа нэг ч өнжилгүй 11 өрөг тоглож, 8 оноо авч, III ширээний хувийн үзүүлэлтээр дэлхийд дөрөвдүгээрт жагслаа.

Эрэгтэй шигшээ баг нийт дүнгээр дэлхийд 26 дугаар байрт шалгарч, “В” ангилалд мөнгөн медаль хүртэн, бас нэгэн түүхэн амжилтыг бүтээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button