НИЙГЭМНийгэм мэдээ

АЙЧИ НАГОЯ 2026: М.Намуун эзэн орны тамирчныг буулгаж авлаа

Азийн наадмын боксын төрөлд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 16 улсын тамирчин өрсөлдөж буй. Энэ жинд Монгол Улсаа төлөөлөн Монхорын Намуун эхний даваанд Японы Аяка Тагүчиг шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авлаа.

Ингэснээр тэр шөвгийн наймд Узбекистаны боксчин Ситара Турдибековатай оноолт таарав. Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан узбек бүсгүй эхний даваанд Вьетнамын Ха Ти Линийг шүүгчдийн нэгдсэн саналаар илүүрхсэн юм.

М.Намуун, С.Турдибекова нарын ялсан нь хагас шигшээд Казахстаны Виктория Графейева, Хойд Солонгосын Гюн Вон Ун нарын ялсантай нь таарах учиртай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button