Фото: Улаанбаатар хотод анхны цас орлоо
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч -3...-5 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
2026 оны 09-р сарын 30-наас 2026 оны 10-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 02-нд Хөвсгөлийн ихэнх, Архангай, Булганы зарим, Дундговийн хойд сумдын нутгаар, 03-нд Төв, Сүхбаатарын өмнөд, Дунговийн зүүн, Дорноговийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 30-нд нутгийн зүүн хэсгээр, 01-нд Алтайн салбар уулсаар, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Ойрын хоногуудад шөнөдөө хүйтэн хэвээр үргэлжилж, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын эхээр -11...-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор +4...+9 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
Г.МИШЭЭЛ
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.