Иргэд: "Шатахуун байхгүй, заяандаа гомд" гэж байна. Бензин авахыг "тэр өдрийн тэнгэр мэднэ" гэдэг нь болж

Сүүлийн хэд хоногоос нийслэлийн хэмжээнд ШТС-уудад дараалах машины тоо ихсэж, иргэд 2-3 цаг зогсож байж шатахуун авах болсон. Учир нь улсын хэмжээнд энгийн буюу АИ-92 автобензин өгч байгаа ШТС цөөн учир ирэлт их байгаа юм. Харин евро стандартын АИ-92 шатахуун харьцангуй дараалал бага хэвийн олгож байгаа ч иргэд хямд үнээс нь шалтгаалж энгийн АИ-92 автобензинд зогсох болсон.
Энэ талаар шатахуунд дараалж буй иргэдээс тодруулахад "Зарим ШТС-ууд "шатахуун байхгүй, дууссан заяандаа гомд" гээд хаалгаа хааж байна. Шатахуун авах гэдэг "тэр өдрийн тэнгэр мэднэ" гэдэг л боллоо. Ажлаа таслаад шатахуун хайж өглөөнөөс хойш явлаа. Авч чадах эсэхээ мэдэхгүй л зогсож байна. Евро АИ-92 шатахуун үнэтэй учраас хүмүүс хямд рүү нь л явна. Тиймээс энгийн АИ-92 шатахууны экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй" гэлээ.
Мөн иргэн "Манай дарга нар ард түмнээ колонк дээр "алалцуулаад" ар хударгаар нь хулгайгаа хийж байгаа биз. Өглөөнөөс хойш шатахуун хайж явсан машин бараг унтарлаа. Өвөл болохоор бүр "элгээрээ мөлхөх" нь ойлгомжтой байна" хэмээн ярив.
-ОХУ-аас үлдсэн 18 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн бүтээгдэхүүн орж ирэх тул цаашид тасалдал үүсэхгүй-
Өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамнаас шатахууны цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр "Сүүлийн үед ОХУ-ын дайны байдлаас шалтгаалж шатахуун ачих хэмжээ зарим өдөр багассан. Олон хоногийн турш нөөц харьцангуй хэвийн түвшинд байсан ч улсын хэмжээнд хангалттай өсөж чадахгүй байна. Тиймээс ачилтаа нэмэгдүүлэх хүсэлтийг ОХУ-д тавьсан. Захиалсан хэмжээ маань баталгаатай учраас санаа зовох зүйлгүй. Одоо 59, 64 вагоноор буюу бидний өдөр тутмын хэрэглээнээс нэг дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр ачилт гарч байгаа. Ингэснээр түгээлт хэвийн явах нөхцөл бүрдэнэ.
Улаанбаатар хотод Евро-5 стандартын бүтээгдэхүүнд оочер байхгүй. Евро-2 стандартын энгийн АИ-92 хямд учраас түүнд дараалал үүсэж байгаа юм. Тиймээс энгийн АИ-92 автобензиний татан авалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" хэмээн мэдэгдсэн.
Манайх Солонгос улсаас 2 мянган тонн дизель түлш татан аваад байгаа. Мөн БНХАУ-аас есдүгээр сард 18 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авахаар гэрээ хийж, баталгаажуулсан. Үүнээс Евро-5 стандартын 8 мянган тонн автобензин ачигдаж ирж байгаа аж.
Мөн салбарын яамнаас мэдээлэл өгөх үеэр "Нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд энэ жил 300 мянган шоо метр савны ажлыг эхлүүлсэн. Үүнээс 150 мянган шоо метрийг энэ онд ашиглалтад оруулна. Энэ долоо хоногт "Сан Петролиум" ХХК-ийн 16 мянган шоо метр сав ашиглалтад орох юм. Бид шатахуун импортолж, борлуулдаг жижиг компаниудыг бодлогын түвшинд дэмжиж байгаа. Энэ салбарт олон жил монополи тогтсон. Жижиг компаниуд өөрсдөө бүтээгдэхүүн оруулж ирж, борлуулж, Монгол Улсын шатахууны нөөцөд хувь нэмэр оруулах боломжийг олгох нь бидний зорилго" гэсэн юм.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас л нэг дахин гэж ярьсан т1 толгой юм төрд ийм л бааснууд сандал бөглөж суудаг.
Зөв шүү Ямар ч тоог 1 ээр үржүүлэхэд тэр тоо л гарна
Бусад орон дор нь шийдээд асуудалгүй болоод байхад манайх яахаараа ийм байдаг байнаа. Бүр гайхмаар юм.
Бусад оронд үнэ нь өсөөд нөгөө европчууд чинь францаас эхлээд стандартаасаа татгалзаж эхлэж бна гэсэн шүү
Алхацгаа өмхий орк үхэрнүүд ээ.
Хулгайчуудын хамсаатан уу
Алх өмхий сэгээ
Битгий худлаа дайнтай холбо.Танай Монгол банк гэдэг чинь ОУВС-ийн шаардлагаар Оросоос шатахуун авахыг тасалдуулж,Оросын банкны дансыг хаасан гэж удирдлагууд хь мэдээлсэн шүү дээ
Оросоос шатахуун авбал Дэлхийн банк,ОУВС-ийн хоригт орох учраас Оросын шатахууны гүйлгээ хийдэг дансыг хаасан гэж Монгол банкны дэд захирал гэж нөхөр мэдэгдсэн шүү дээ.
гай дуудсан идэж цадагүй гадний бооо болсон гахайнуудуус чинь болж бүх зүйл сүйрч бна
Дэлхийн банк гэх мэт луйварчдаас юу горьдож улс ард түмний амин сүнс болсон шатахууныг тасалдуулсан байнаа. Тэд чинь өгөх зээлэхдээ хүртэл улс орны дотоод хэргийн йг өөрсдийн мэдэлд байлгах болзол тавьдаг учраас ихэнх улсууд авахыг хүсдэггүй
Эргээд морь сайхан хөлгөндөө морьдицгоё.Морьны зах ажиллуулж. Морьны зогсоол. Гэх мэтийг
Төрийн нарийн бичгийн дарга аа :Бодит байдлаа хэлж бай,худлаа найдвар төрүүлэх хэрэггүй. Украйн оросын дайн хэзээ дуусна,тэр үeд л шатахуун хэвийн болно. Хүмүүс бодит байдалтай нүүр тулж ахуйгаа зохицуулж сураг!
МАН-ыхан юм болгон дээр худлаа чаагаад “мэлздэг” уламжлалтай.
Энэ намд үнэн юм нэг ч байхгүй !
Үүсэн байгуулагдсан өдрөө ч янз янз ярьдаг, үнэн дампуу дарангуйлагч даа !!!
Машин унах сонирхолтой хүмүүс цахилгаан шамин ав л даа.Гөөнгө байхгүй бол автобусанд суу л даа.Бүүр автобусны зоос бхгүй бол сайхан алх л даа.Ядаж эрүүл мэндэд тустай.!!
MAH daa bayarlalaa
Монголчууд ямар нэг байдлаар шатахуун хэрэглэсээр л байх болов уу? Иймд шатахууны дотоод эх үүсвэр чухал байх даа. Одоогоор 90-95% нь оросоос хамааралтай, орос нь дайнтай хоригтой, дотооддоо шатахууны хүрэлцээгүй байгаа биз дээ? Төр засаг ухаалгаар зөв бодлого баримтлаасай. Баяр найр наадам, марафон, тоглолт шоу хийсээр улс хөгжих үү? ахуй амьдрал дээшлэх үү? орлого нэмэгдэх үү?
Daldar dald orj vh pzdaa iim pzda nariig zluulaac
Бага ангийн багшаар хичээл заалгуулах хэрэгтэй хүмүүс бна аа. Дахин гэдэг нь үржигдэх гэсэн утгатайг мэддэггүй хүмүүст
Наад үгнүүдээ тэр Зеленский Трамп 2 тоо хэл дээ Жаахан юм үзсэн юм шиг бай Ямар амь биш Заяа биш Нийтийн тээвэрээр явцгаа Үгүй бол эртхэн гараад алхцгаа Цагийн байдалдаа тохируулан амьдарч Сур Битгий гоншигнолдоод байцгаа Газрын тосны үйлдвэрээ яаралтай хурдан ашиглалтанд оруулах хэрэгтэй
сонгуульд саналаа өгсөн нөхдүүд нь яагаад МАН-д саналаа өгсийн хохь нь, сонгуульдаа ороцоогүй нөхөдүүд нь яагадад очиж саналаа өгөөгүй юм бэ хохино. сонгогдож гарсан нөхдүүд нь яагаад бензины үнийг чөлөөлөхгүй гай болоод байгаа юм бээ
Төр засаг ийм л нийгэмд амьдруулж байна даа
УЧИРАЛ САЙДАА ЭНЭ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ШАТАХУУН ХАНГАЛТТАЙ БАЙЛГАЖ ЧАДАХГҮЙ САЙДАА ӨӨР ХҮНЭЭР СОЛИВОЛ ЯАСАН БИД ЯМАР ИХ ЦАГ ЗАВАА АЛДАЖ БАЙГААГ ТА ОЙЛГООРОЙ
Дандаа худлаа ярьдаг энэ сэтэртнүүд шалтаг нь дайн гэж
106 жил төр бариж бгаа намзасагдаа л гомд
Боловсруулах үйлдвэр яасан бэ энэ зун тал нь ашиглалтад орно гэсэн
Baigaa n ih yum, busad ulsad ch hetsuu bain
Урьд шөнө Дарь-Эхийн Петровис А-92 бензин 1литрийг нь 4960 аар зарж байсан ! Ёвро-92 гээд байна лээ! Үнэн худлыг нь мэдэх юмсан! Хяналт байдаг болов уу? Евро 92 орж ирсэн юм уу???